Hunger Games: Catching Fire /2013/


catching-fire-movie-poster

Танхимд хуран цугласан олны өмнөх гэрэл бүдгэрч, тайзны хөшиг нээгдэн жүжигчид жүжгээ тоглохоор гарч ирэх тэр үед жүжигчидийн хувьд өөрсдийн ажлаа хийж буй жүжиглэлт байх боловч үүнийг үзэхээр ирсэн үзэгчидийн хувьд бодит байдал болон хувирдаг.
Ухаантнууд амьдралыг жүжиг, кино гэх юм билээ. Өөрийн амьдралыг бодохоор энэ үг үнэний хувьтай хэмээн надад санагддаг.
Жүжгийн үйл явдал хаана, хэзээ, хэрхэн өрнөх нь хоорондоо ялгаатай байх боловч үндсэн дүрүүд бүгд л ижил байдаг. Энд сайн тал байх ёстой. Энд муу тал байх ёстой. Энд дундыг баримтлагчид байж гэмээн сайн жүжиг, кино болох болно.
Яагаад сайн, муу дүрүүд заавал байх ёстой вэ гэхээр. Хүмүүс юм бүхнийг сайн, муу гэж ялган салгаж сэтгэдэгт оршдог гэх.

Бүх дүрүүд сайн жүжиг, кино байна гээд төсөөлөөд үзье. Хэрвээ ийм байвал хэн ч сонирхож үзэхгүйн тодорхой. Бүгд сайн дүр юм бол хэнтэй тэмцэх болж байна?
Бүх дүрүүд муу жүжиг, кино байна гээд төсөөлөөд үзье. Энэ ч мөн адил сонирхолтой зүйл болохгүй.
Тэгвэл сайн тал нь муу талаасаа давамгай хүчтэй байна гээд бодьё. Муу талаа сайн тал нь давамгайлаад эхэлвэл эсрэгээрээ сайн тал маань муу тал юм шиг болон хувирч утгагүй санагдах вий.
Тэгэхээр сайн кино, жүжигт муу тал нь заавал давамгай хүчтэй байж гэмээн үнэхээр сонирхолтой болох болно. Миний үзсэн сайн кинонууд бүгд л ийм байсан. Сайн кинонууд шүү. Амьдрал ч бас сайн, муу хамтдаа оршиж гэмээн сонирхолтой байдаг юм боловуу. Энэ Дэлхийн бүх хүмүүс сайн байсан бол энд хорогдоод байхаар зүйл байхгүй болох шүү дээ. Ийм болоод л би муу байж гэмээн сайн хүмүүст би хэрэгтэй байдаг. Тэр сайн байж гэмээн муу хүмүүс түүнд хэрэгтэй байдаг сонирхолтой тогтолцоо байх юмаа.

Catching fire тухайд

Нэгэн бүсгүй галаар наадсан талаар гарах энэхүү киног саяхан үзэж сонирхлоо. Кинон дээр галаар ч нэг наадах шиг болсон доо. Гэхдээ үйл явдлын талаар энд дурдаад байх нь тохиромжгүй боловуу.
Киног кино театрт үзэх хэрэгтэй. Элдэв янзын болсон болоогүй бичлэг үзэж байснаас сайн дүрс, дуутай кино үзэхэд тухайн киног илүү сайн ойлгож авах таашаал ч төдий чинээ нэмэгддэг юм шиг надад санагддаг. За тэгээд сэтгэлд хүрсэн киногоо үзчихээд гэр рүүгээ алхах ч сайхан шүү дээ. Сэтгэл хөнгөрөөд гоё болчихдог юм.
Өлсгөлөн тоглоом: Галаар наадагч нэртэй энэхүү кино өмнөх ангиасаа Жүжиглэлт, утга санаа гээд их зүйлээр илүү болсон санагдлаа. Ялангуяа гол дүрийн эмэгтэйн жүжиглэлт үнэхээр бодитой. Үнэхээр л ийм явдал болоод байна гэж бодогдохоор байлаа. Мөн мэдээж зохиол. Хүмүүсийг 12 дүүрэгт хуваан хөдөлмөрийг нь мөлжиж өөрсдөө баяжсан муу талынхан. Зэвсэг, тансаг байдал, эд хөрөнгө, технологи гээд бүхий л зүйлээрээ илүү хэт давамгай эсрэг талынхан. Харин манай талынхан бол 19-р зууны үеийн европжуу амьдралтай. Үнэхээр хоцрогдсон. Мэдээллээс хол тасархай. Энэ хүч тэнцвэргүй байдал киног илүү сонирхолтой болгожээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: