CCNA шалгалтаас 20 хоногийн өмнө


Хаяглалтын төхөөрөмжүүд

Интернэт дотоод сүлжээ гээд бүхий л сүлжээнд хаяглалтыг хэрэглэдэг. Бидний өмнө ярьсан IPv4, IPv6, MAC хаяглалт зэрэг нь төхөөрөмжүүдийг хооронд нь ялгаж салгахад бидэнд тусладаг. IPv4, IPv6 хаяглалтыг static, dynamic гэсэн хоёр аргаар төхөөрөмж буюу компьютер, свич, рүтэрт өгөх боломжтой байдаг. Өнөөдөр IPv4 хаягыг static, dynamic байдлаар хэрхэн өгөхийг үзэх болно. Static, Dynamic хаяглалт ялгаа юу вэ гэвэл. Олон компьютертэй дотоод сүлжээнд dynamic хаяглалт нь тохиромжтой байдаг. Харин свич, рүтэр зэрэгт статик хаяг өгөх нь тохиромжтой. Dynamic гэдэг нь автоматаар тухайн төхөөрөмж host-д хаяг тараахыг мөн хэлнэ. Static хаяглалт гэдэг нь гараар буюу manual тохиргоо хийхийг нэрлэнэ. Доор жишээ болгон оруулахад хэрэглэж буй үйлдлийн систем нь windows xp бөгөөд linux, router, windows, mac үйлдлийн системүүдэд өөр байдлаар тохируулагдах болно гэдгийг анхаарах нь зүйтэй.

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ARP

IP protocol-ыг Physical буюу MAC хаяглалттай хамтатган ажиллуулахын тулд ARP протоколыг хэрэглэдэг. Доор оруулж буй зурган дээр Layer3 (IP), Layer2 (MAC) төхөөрөмжийн хооронд ARP протоколын тусламжтайгаар мэдээлэл солилцож буйг харуулсан байна.

2

 

 

 

 

 

 

 

 

Зураг дээр харуулсанаар:

Зүүн талын host 176.16.3.2 гэсэн IP хаягыг олох broadcast хүсэлт илгээж байна. Хүсэлтийг хүлээн авсан Host зүүн талын host –руу өөрийн MAC буюу physical address, IP хаягын мэдээллийг ARP протоколоор илгээж байгааг харуулсан байна.

Ийнхүү хүсэлт явуулсан хүлээн авсан төхөөрөмжүүдийн хооронд ARP table үүсэх бөгөөд энэхүү table –н 2-20 минутын турш үйлдлийн систем дээр хадгалагддаг байна. Бүхий л үйлдлийн системүүдэд доор оруулж буй зурагтай адил төстэй table байх бөгөөд хэрхэн үзэхийг доор орууллаа.

3

 

 

 

 

 

 

 

 

 

DNS

DNS нь IP хаягыг нэр рүү хувиргах процесс юм. Интернэт хэрэглээний анхан шатанд DNS хэрэглэлгүй IP хаягаар нэгээс нөгөөд хандах үйлдэл хийгддэг байв. Харин интернэтийн хэрэглээ эрчимжиж IP хаягын тоо ихэссэнээр IP хаяг бүрийг тогтооход хүндрэлтэй болов. Үүнээс улбаалан DNS буюу IP хаягыг нэр рүү шилжүүлэх ажил хийгдэж эхэлсэн бөгөөд үүнийг хүний юмыг холбон ойлгох чадвартай холбон тайлбарладаг.  Домэйн нэрийн систем /DNS/ -ыг мөн static, dynamic байдлаар тохируулж өгөх боломжтой байдаг. Доор оруулж буй зураг дээр мөн Win XP үйлдлийн системийн жишээг харуулж байгаа бөгөөд nslookup коммандын тусламжтайгаар тухайн www.cisco.com сайтын IP хаягыг харах боломжийг харуулж байна.

4

 

 

 

 

 

 

 

DHCP

DHCP хэмээх ойлголт нь dynamic address хуваарилах юм. Сүлжээнд DHCP сервер ажиллуулсанаар тухайн сүлжээнд холбогдсон host-ууд dynamic IP хаяг боломж бүрддэг. HOSt –с сервер рүү өгөгдөл хэрхэн дамжиж серверээс DHCP буюу Dynamic хаяглалт үүсэх нөхцөлийг доор орууллаа

5

 

 

 

 

 

 

Cisco router дээр DHCP сервер тохируулах

6

 

 

 

 

 

Step 1:  тухайн сүлжээндээ static-р тохируулсан IP хаягнуудаа ялгаж байна. Ингэснээр энэхүү exclude хийсэн хаягууд Dynamic –р бусад  HOST –д тохируулагдаж IP давхцал үүсэхээс сэргийлнэ. Үүнийг хамгийн эхэнд тохируулж буйг мөн анхаарна уу. Учир нь сүлжээнд нэгэнт тохируулсан static хаягууд DHCP server тохируулахад тасалдах аюултай байдаг.

Step 2: DHCP серверийг LAN-POOL- 10 нэртэйгээр тохируулж байна.

20-1 дээр DHCP тохируулахад зайлшгүй хийх коммандуудыг харуулсан байна.

20-2 дээр өөрийн сонголтоор буюу зайлшгүй биш хийгдэх тохиргоог харуулсан байна.

7

 

 

 

 

 

 

 

 

Network Сүлжээний-хаяг [mask|/prefix-length] (192.168.1.2 255.255.255.0, 192.168.1.1/24)

Default-router /gateway хаяг/ 192.168.1.1

Dns-server 8.8.8.8, 8.8.8.4

Lease /хаяг дахин шинэчлэгдэх хугацаа/ [days[hours] [minutes] | infinite]

Доор оруулж буй зураг дээр DHCP server үүсгэж буй топологийн жишээ зургыг оруулж байна.

8

 

 

 

 

 

 

 

 

Доор оруулж буй зураг дээр R1 /router 1/ дээр хийгдсэн жишээ тохиргоог харуулж байна

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дараахь зураг дээр DHCP server –ын хэрхэн ажиллаж байгаа болоод ямар хаяг, хичнээн memory хэрэглэсэн буйг харах коммандыг орууллаа.

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Доор оруулж буй зураг дээр Host буюу pc1, pc2 дээр ямар DHCP server-с ямар хаяг авсан болохыг шалгах коммандыг орууллаа

11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ipconfig/release dynamic-р авсан IP хаягыг устгах

ipconfig/renew dynamic-р авсан IP хаягыг шинэчлэн, шинэ хаяг авах

DHCP хаяглалтанд хэрэглэгддэг UDP портууд:

Port 37: Time буюу цаг

Port 49: TACACS Terminal Access Control Access Server

Port 53: DNS

Port 67: DHCP/BOOT CLIENT

Port 68: DHCP/BOOT SERVER

Port 69: TFTP

Port 137: Netbios name service

Port 138: Netbios data service

Сүлжээг шалгах коммандууд

Win үйлдлийн систем дээр дараахь байдлаар тухайн сервер / host –той сүлжээгээр холбогдсон эсэхийг шалгана

12

 

 

 

 

Cisco төхөөрөмж дээр:

13

 

 

 

 

(.) гэсэн нь ping тасарсан байгааг. (!!!)  нь хэвийн байгааг харуулна

Cisco төхөөрөмж дээр tracert /туулах зам/ хийгдэж буй байдал

14

 

 

 

 

 

 

 

 

 

 

10 Responses to CCNA шалгалтаас 20 хоногийн өмнө

  1. Хэрэгтэй мэдээлэл байна. Шалгалтандаа тэнцсэн үү.

    Like

  2. Сайн байна уу. Та IP address, Subnetting ip хаяг хуваалтын талаар орчуулгатай хичээл оруулаад өгөөч тэгэх үү.

    Like

  3. lkhamsuren247@gmail.com энэ миний email хаяг та заавал явуулаарай надан их хэрэгтэй байгаа юм.

    Like

    • hiGher says:

      Сайнуу? Ном нь англи хэл дээр байгаа зүгээрүү?

      Like

      • Та үлдсэнийг нь арай орчуулж амжаагүй байгаа юм уу. Ангил хэл номыг нь татаж аваад уншиж үзлээ ерөөсөө анхлан сурах гэж байгаа болохоор сайн ойлгож өгдөггүй ээ. Эхлээд монол хэл дээрээ уншаад ойлгочихвол дараа нь ангил хэлээр нь харьцуулж байгаад мэргэжилийн ангил хэлээ сайн сураад авна гэж бодож байна. Та орчуулаад өгвөл надад маш их тус болно тэгэхүү. : )

        Like

  4. Сайн байна уу. Та CCNA -ийн үлдсэн 1-19 цуврал хичээлийг нь миний е мэйл хаягруу явуулж тул болооч тэгэх үү. Би CCNA анхлан суралцаж байгаа болохоор эхлээд монгол хэл дээрээ сайн ойлгож авах хэрэгтэй байгаа юм. PLS : )

    Like

  5. Mark says:

    need Continue

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: