Удам угсааны тухай


Байгалийн хууль. Жам ёс гэдэг үг удам угсаатай салшгүй холбоотой гэж санагддаг. Ан амьтан, ургамал, хүн гээд энэ Дэлхийд оршиж буй амьтай бүхэн үр удмаа залгуулах нь туйлын зорилго юм. Энэ гаргалгааны дагуу чиний удам, чиний цусан төрөл, чиний овог, бидний овог, отог, улс, хил хязгаар гэсэн зүйлс урган гарах болно. Амьтан хүртэл газар өмчилж түүнийгээ хамгаалан үр удамдаа хадгалуулан үлдээх гэж хичээдэг. Харин хүний хувьд эд баялаг, газар нутаг, аз жаргал, хайр дурлал, үр хүүхэд, эцэг эх, хамаатан садан гээд уртаас урт жагсаалтууд араасаа хөврөн гарах нь ойлгомжтой боловч бид мөнх амьдрахгүй. Нэгэн цагт хөгширч, хүч чадалгүй болон өвөг дээдэстэйгээ учран золгох өдөр ирэх болно. Ийм учраас хүн бүхэн өөрийн үр хүүхэд, ойр дотныхондоо өөрийн мэддэг бүхнийг заан сургаж, өөрийн зорилгыг тэдэндээ үлдээхийг чухалчилдаг. Мэдээж бас хураасан баялаг эд хөрөнгө, газар нутаг, эрх мэдлээ ч үлдээхийг хүсдэг.

Үүнтэй нэгэн адил хүн өөртөө хурааж буй эд хөрөнгөө үр удамдаа өвлүүлэн баян чинээлэг амьдрах нөхцөл бололцоог хангахыг дор бүрнээ хүсдэг. Эзэн Чингис хаан маань өөрийн хурааж нийлүүлсэн улс гэрээ өөрийн хүүхэд, цусан төрлийн хүмүүстээ хуваан өгсөн байдаг. Тэд нь мөн өөрсдийн үр хүүхэддээ залгамжлуулан өвлүүлэн үлдээсээр эдүгээ энэ үетэй золгосон байна. Түүнчлэн өөрийн удмыг хамгаалахийн тулд хүмүүс өөрсдийгөө гаргуунд нь гаргаж тэдний төлөө өөрийн амь, амьдралын зориулахад бэлэн байдаг. Мандухай сэцэн хатан Мандуул хааны ач бяцхан хүү Даян хаан Батмөнхтэй гэрлэсэн жишээ байна. Түүний хүү улс захирхад хэтэрхий балчир. Шууд хаанаар өргөмжилхөд дайсан ихтэй байсан учраас түүнтэй гэрлэж улс орон, удам судраа аварч үлдсэн байдаг. Эр нөхрийнхөө төлөө Ану хатан цэрэг удирдаж манжын эсрэг тэмцэж явсан ч түүх байна. Эцсийн мөчид Галданг бүслэлтээс гаргахын тулд тэрээр өөрийн амыг өгсөн байдаг. Энэ бол өөрийгөө золиослож буй хэрэг мөн билээ. Энэ бол хүн өөрийн цусан төрөл, хайр дурлалын төлөө хүн гэгч бүхнээ зориулдагийн хөдлөшгүй баталгаа болсон жишээ юм.

Дэлхийн түүхэнд болсон олон дайн тулаанууд ч гэсэн нэг үндэстэн, нэгэн гэр бүлийн ашиг сонирхолын төлөө хийгдсэн байдаг. Бидний ирээдүйн төлөө, газар шороо, үр хүүхэддээ үлдэх эд баялагийн төлөө өвөг дээдэс маань дайн тулаан хийсээр ирсэн. Эзэн Чингис, Бат хаан нарын хийсэн байлдан дагуулал бол үр удамдаа үлдээх гэсэн эд баялагын төлөөх тэмцэл гэж чухамдаа би боддог. Тэд Дэлхийн дайдыг гатлаж толгойтныг сөхрүүлэн, тойгтныг бөхийлгөж явахдаа юуны төлөө явсан байх нь вэ? Энэ бол улс гэр, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө л явсан байж таарна.

Харин миний удам угсаа миний ирээдүй ямар байх нь вэ? Монгол маань миний хүүхдүүдийн үед ямаршуухан байх нь вэ? Ирээдүйг мэдэх аргагүй энэ бол оньсого төдий зүйл. Таагаад ч яах юм билээ. Бүтээх нь илүү сонирхолтой санагдах юм. Хийж чадах зүйл маань ирээдүйг тэдний гарт атгуулж, зайгаа тавьж үлдээх байж магадгүй. Миний хувьд ирээдүйд тэгж их анхаарлаа хандуулдаггүй мэт санагддаг боловч би өөрийн цаг хугацаа хийж бүтээсэн бүхнээ өөрийн гэр бүлдээ зориулахыг хичээдэг бөгөөд сайн ирээдүйг төсөөлөн харж улс орондоо хувь нэмэр оруулан сайхан ирээдүйг цогцлооход гар бие оролцох хүсэлд хөтлөгдөн байна. Мөн өөрийн үр хүүхдийг өсгөн хүмүүжүүлж өөрийн хураасан зүйлээ тэдэндээ тараан өгнө гэдэгтээ итгэлтэй байдаг. Миний цаг өнгөрч тэдний маань цаг ирвээс, миний босгосон энэхүү амьдралыг тэд үргэлжүүлэн улам баяжуулж, улс орноо өөд нь татах сайхан ирээдүй тэднийг хүлээж буй гэдэгт ер эрглэздэггүй билээ.

One Response to Удам угсааны тухай

  1. kerei kazah says:

    Би таван сайхан хүүтэй Казах аав байна. Би хүүхдүүдийнхээ эхнэр болох охидыг аавынхаа7-9 үе ,эхийнхээ3үе удмаа мэдэхгүй бол хөөж явуулна, тэгэх ч эрхтэй.ЕС дэхи өвөг нэгтэй минийЭЦЭГ ТАЛИЙН холдож буй хамаатнууд маань багаар бодоход 20,000 хүн байгаа байх.ДОЛООгоосТАВ дахьӨВӨӨ нэгтэй бүр ойрийн АХ ДҮҮСмаань15,000-10,000 орчим хүн байх магадтай,ЭНЭ олон хүн, хол ойр бүр хилийн чанадад тусгаарлагдаж олон зуун жил элээсэнч ҮР ХОЙЧИС нь ЭЛГЭН ТӨРӨЛ САДНАА ТАНИЖ МЭДЭЭД байдаг нь ХАМГИЙН ГАЙХАМШИГТАЙ юм..Эцэг талаа барьж УРАГ ОВГОО үргэлжлүүлэх ЁСИЙГ ШЕЖИРЕ гэх бөгөөд КАЗАХУУДЫН хувид АЛТ ЭРДЭНЭЭС ч ИЛҮҮ НАНДИН ӨВ СОЁЛ ЮМаа.КАЗАХуудад ДАУН,АУТИЗМ.ГЕМОФИЛЯ зэрэг цус ойртолтын өвчин бараг байдаггүйн ШЕЖИРээгээ чандлан баримталсны АЧ билээ.Би төв аймгийн нэгэн суманд төрөөд өдийг хүртэл бараг халх болтлоо амьдарч байна.Манай сумынхан өөрийн болоод өрөөлийн адууны удам судрыг сайн мэддэг мөртлөө өөрийнх нь өвөг дээдсийг асуухаар өвөө ааваасаа цааш огт мэдэхгүй.Гэр бүл ураг барилдах нь МАШИД ЭРГЭЛЗЭЭТЭЙ бэр хургэнийхээ нутаг ус аав ээжийн асуугаал боллоо ТӨӨРСӨН ЦУСАН ТӨРЛИЙН ЖИР ЖИРЭНЦЭРҮҮД НЭГНЭЭН ОЛООД ГЭРЛЭЭД БАЙГААМ БУСУУ..Мөн газар усаар баримжаалах нь бас буруу хүний үр удам хаашаа ч нүүдэллэн тархан сууршсан байж болно шүү дэ. Манай сумынхны 80 хувь нь БОРЖИГОН болцон ХОЛИОН БАНТАН энэ нь МОНГОЛ улсын нөхөн үржихүй болон хүчирхэгжин хөгжихөд том саад АЮУЛ бусуу..

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: