Аугаа дарангуйлагч /Чарли Чаплин/


Timeless…

Намайг уучлаарай. Гэхдээ би эзэн хаан болмооргүй байна.  Би хэнийг ч удирдаж, булаан эзлэхийг хүсэхгүй. Энэ бол миний хийх ажил биш. Харин эсрэгээрээ би боломжтой бүхнээрээ еврей, хар арьстай хүмүүст туслахыг хүсч байна. Бид бүгд нэгэндээ туслахыг хүсдэг шүү дээ. Хүн төрөлхтний мөн чанар энэ зүйл мөн. Бид нэгнийхээ аз жаргалын төлөө амьдрахыг хүсдэг болохоос  зовоох гэж амьдрадаггүй. Бид нэгнээ үзэн ядаж, гутаан доромжлохыг хүсдэггүй. Энэ Дэлхий дээр хүн бүхэнд хангалттай багтах өрөө байдаг. Бас сайхан Дэлхий маань их баян, хүн болгоныг тэтгэж чаддаг болохоор бидний амьдралын замнал эрх чөлөөтэй сайхан байж болох шүү дээ. Гэвч бид энэ замаа алдчихжээ.

Шунал гэгч зүйл хүмүүний сүнсийг хордуулж орхиод үзэн ядалтын тороор дэлхийг маань торлож. Биднийг галуун цуваагаар өвчин зовлон, үзэн ядалтруу хөтөлчихсөн байна. Машинчлал бидэнд элбэг хангалуун амьдрах хүсэл төрүүлж. Мэдлэг чадвар биднийг увайгүй болгож байна. Мөн бидний мэдлэг чадвар биднийг хатуу, өрөвдөх сэтгэлгүй болгож байна. Бид их боддог боловч хэтэрхий бага сэтгэл гаргаж байна. Машинчлалаас илүү бидэнд хүнлэг чанар хэрэгтэй шүү дээ. Мэдлэг чадвараас илүүгээр бидэнд сайхан сэтгэл, эелдэг зан хэрэгтэй байна шүү дээ. Энэхүү чанарууд байхгүйгээр амьдрахад хэцүү байх болно. Үүнгүйгээр бид бүхнээ алдах болно шүү дээ…

Хэдий тийм ч гэсэн. Нисэх онгоц, радио бидэнд нэг нэгэндээ ойртон аж төрөх холбоотой байх боломж олгосон. Энэ бүтээлүүд хүний сайхан сэтгэлийн төлөө чангаар хашгирч байна. Энэ дэвшил даян дэлхийн эв хамтын ажиллагаа, ах дүүгийн барилдлагийн төлөө чангаар цуурайтаж байна. Энэхүү давуу тал биднийг нэгдэн нягтруулахийн төлөө байна. Яг одоо ч гэсэн үүний тусламжтайгаар миний хоолой Дэлхийд байгаа сая, сая зовж шаналсан хүүхэд, эмэгтэйчүүд болоод гэм буруугүй байж хоригдож байгаа, системийн гажуудлаас болж тамлагдан тарчлагдаж байгаа сая, сая хүмүүст хүрч байна.

Намайг сонсож байгаа бүхэнд хандан хэлэхэд горьдлого тасрах болоогүй байгаа шүү. Бидний өмнө уй гашуу, өвчин зовлон байна. Гэхдээ шунал, уй гашууд автсан хүн хүмүүн болох, хүн болох замаас айдаг юм. Гэхдээ горьдлого тасрах хэрэггүй. Хүмүүний үзэн ядалт арилж, дарангуйлагчид үхэх болно. Тэгээд тэдний биднээс булааж авсан хүчийг хүмүүст буцаан өгнө. Тийм учраас хэзээ ч битгий горьдлого тасраарай. Тухайн нөхцөлд хүн үхэж болох боловч эрх чөлөөрүү тэмүүлсэн хүсэл хэзээ ч мөхөн сөнөхгүй…

Цэргүүдээ! Та нарын мууг үзэж байгаа. Та нарыг боолчилж байгаа. Та нарыг амь насыг юман чинээ боддоггүй. Та нарт юу хийх, юу бодох, юу мэдрэхийг зааж байгаа. Их бууны сум шиг ашиглаж байгаа зэрлэг балмад амьтанд та нарыг би өгөхгүй. Өөрсдийгөө тийм балмад амьтанд битгий зориул. Машин хүн. Машин санаа бодол. Машин зүрх сэтгэл! Та нар чинь машин биш шүү дээ! Та нар бод мал, амьтан  огтоос биш! Та нар бол хүмүүс! Та нарт зүрх сэтгэл, хүнлэг чанар, зүрх сэтгэл байгаа шүү дээ! Та нар үзэн яддаггүй! Зөвхөн үзэн ядалтанд дургүй. Дургүй бас хүсдэггүй! Цэргүүдээ! Боолчлолийн төлөө бүү тулалд! Эрх чөлөөний төлөө тулалд!

Гэгээн Льюкийн 17 дугаар хэсэгт бичсэн байгаа: “Бурханы хаант улс хүний дотор байдаг ” гэж. Нэг хүнд биш. Хэсэг бүлэг хүнд ч биш. Бүх хүнд гэсэн байна шүү! Дотор чинь! Хүмүүс та нарт машин бүтээх хүч байгаа. Хүмүүс та нарт аз жаргалыг бүтээх чадвар байгаа! Та нарт хүмүүсээ та нарт энэ амьдралыг эрх чөлөөтэй, аз жаргалтай болгох, энэ амьдралыг гайхамшигтай, адал явдалаар дүүрэн болгох хүч байгаа хүмүүсээ.

Ардчилалын нэрийн өмнөөс  бид бүхэн энэ хүчээ ашиглан бүгд эвлэлдэн нэгдэцгээе. Бид шинэ ертөнцийн төлөө нэгдэн хамтдаа тэмцэе. Хүн бүхэн ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй, хөгширсөн хойноо тэтгэвэр тэтгэмж авдаг энгийн сайхан Дэлхийг цогцлоон бүтээхийн төлөө нэгдэн тэмцье. Энэ амлалтыг өгч балмад юмнууд эрх чадлаа дээшлүүлдэг юм. Гэхдээ тэд нар худлаа ярьж байгаа юм! Тэд энэ амлалтаа хэзээ ч биелүүлдэггүй юм. Тэд хэзээ ч биелүүлэхгүй!

Дарангуйлагчид өөрсдийгөө чөлөөлчихөөд бусад хүмүүсийг боолчилдог юм! Одоо тэгвэл энэ амлалтыг бид өөрсдөө биелүүлцгээе! Бүгд нийлээд эрх чөлөөт ертөнцийг цогцлоон бүтээе. Үндэстний хил хязгааргүй. Шунал завхарлаас холуур. Шинжлэх ухаан, үйлдэл үг бүхэн хүмүүний аз жаргалын төлөө байдаг Дэлхийг хамтдаа тэмцэж хамтдаа бүтээе. Цэргүүдээ! Ардчилалийн нэрийн өмнөөс бүгд эвлэлдэн нэгдэцгээе!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: