Дао /Лаоз/


laotzu36aМанай Монголд тэгж их сонирхоод байдаггүй Дао буюу Taoism -ыг үндэслэгч Лаозын бүтээл Дао-г уншиж үзэв. Уншив ч гэж дээ. Монгол хэл дээр ер нь байдаггүй юм байна. Манайхан хэдийнээс хужаа нарт дургүй. Хужаа нар шүтэж байгаа бол ер нь тэгээд олиггүй юм байж таарна. Хятад хүн тааралдвал гудамжинд дуусгахийг бодно гээд эртний өстэй хүмүүс. Энэ зангидсан өс барицалдаж үндэслээд хэдэн зуун, хэдэн мянганыг үдэж байна. Хөрш улс болоод тэрүү хоорондоо тоолж барамгүй олон дайн тулаан хийсэн. Манайхныг 200 жил дарласан гээд ярьвал их юм бий. 
Ийм нэг шалтгаанаас үүдээд ч тэрүү. Манайд шарын шашин угаас ноёлдог болоод ч тэр юм боловуу. Монгол хэл дээр хөрвүүлж орчуулсан зүйл ер нь байхгүйтэй адил. Аюурзаны орчуулан хөрвүүлсэн “Дао амьдралыг танихуй” гэх бүтээл 2000 онд хэвлэгдэн олны хүртээл болж байсан боловч сураг төдий л болж. Магадгүй ашиггүй болхоор нь хэдэн хувь хэвлээд тэгсгээд орхисон байлгүй гэсэн л бодол төрж байна. Иймийн учраас Дао-г англи хэл дээр уншлаа. Мөн Алан ваттсын Дао-ийн талаар ярьж буйг сонсож тунгаалаа. Доор линкийг нь оруулсан байгаа учраас хэрэгтэй бол сонсож оюун бодолдоо тунгаахийг хүсье. Ер нь тэгээд энэ Дао гээч чинь манайхны яриад байдаг бумбийн шашин шүү дээ. Эзэн Чингис маань мөнхийн хутгийг олох гээд Бумбийн шашны хамгийн өндөр настай бараг яст мэлхий шиг наслах дөхсөн бумбатай уулзаж мөнхийн хутгийг олох гэсэн боловч  цаадах нь мөнхийн зүйл гэж байхгүй шүү дээ л гэсэн хариу өгсөн гэнэ лээ. Гэхдээ эзэн Чингисд маань ихэд таашаагдсан төдийгүй гурван ч удаа уулзан ярилцаж зөвлөгөө заавар авч байсан хэмээн түүхэнд өгүүлсэн байдаг. За энэ түүхийн үйдэлтэй мөрүүд яахав гөл зүйлдээ ороё.

“Дао” Алан ваттс
Хятадад амьдралыг үзэх үзлийг хүмүүжүүлэгч хоёр урсгал байх ба нэг нь Күнзийн сургааль нөгөө нь дао -ын сургааль юм. Күнзийн сургаал нь энгийн аж төрөх ёсон. Ер нь залуу хүмүүний өөрийн амьдралыг төлөвшүүлэх, зэрэг дэв хүртэхэд гол нөлөө үзүүлдэг байсан аж. Хятадын эртний улсуудад сайд, ноён буюу төрийн албан хаагч болохийн тулд Күнзийн сургаалийг бүрэн мэддэг байх ёстой хэмээн шалгалт шүүлэг авдаг байж. Харин Дао -н арай хөгшин хүмүүст зориулсан гэж үздэг байсан байна. Гэхдээ миний бичсэнийг хараад Дао-г 60 хүртэлээ битгий унш гэсэн үг бишээ амьдралын үнэн мөнийг олох талаар хангалттай их зүйл байгаа юм гэнэлээ.  Дао -ийн философийг үндэслэгч Лаоз -ын нэрний орчуулга нь хөгшин хүү аж. Домог яриагаар Лаоз төрөхдөө цагаан сахалтай төрсөн юм гэнэ. Лаоз Ляо улсад хүчин зүтгэдэг байж. Яагаад ч юм ямар нэг шалтгааны улмаас улсаасаа дүрвэх болоод хилийн дээс алхах дөхөж байхад нь хил хамгаалан байсан жанжин түүнээс та нэгэнт эргэж ирэхгүйгээр явах гэж байгаа бол улс гүрэндээ хэрэгтэй ямар нэг зүйл үлдээгээч гэж. Түүний хариуд Лаоз нэг шөнийн дотор 5000 ханзнаас бүрдэх “Дао” хэмээх номыг туурвин үлдээж тэрнээс хойш сураг тасарсан гэнэ. Тэрхүү нэг шөнийн дотор туурвисан бяцхан номонд амьдрал тэр аяаараа багтдаг гэдгийг дао-г дагагчид ам нэгтэй батлах болно.

Дао -ийн эхний бүлэг эхлэхдээ:
Үгээр хэлэгдэх буюу нэрлэгдэж харагдаж, үзэгдэж буй Дао-г мөнхийн Дао гэж хэлэхгүй гэж бичсэн байна. Тэгэхээр миний энд бичиж байгаа зүйл бол Дао биш гэж ойлгож болох нь. Гэхдээ Дао баруун талд, зүүн талд ер нь хаа сайгүй оршдог зүйл аж. Зарим талаараа зэн буддизмтай төстэй боловч Дао-г баримтлагч нэгэн миний ойлгосноор бясалгал хийж суудаггүй бололтой. Дао-д мөн бурхан шүтээн гэж үгүй. Дао гээч нь өөрөө бусад шашинд байдаг удирдагч, бүхнийг мэдэгч биш аж. Тэгэхээр Дао-г яагаад дагна гэж гэсэн асуулт гарч ирж байна. Үүний туйлийн зорилго юу вэ гэхээр. Хувь тавилангийн гинжин хэлхээг тасдах юм шиг байна. Аль ч бурхан шашинд үйлийн үр гэсэн ойлголт байдаг. Дао-д мөн үйлийн үр гэж байна. Үүнийг ихэнхи шашинд карма гэж тайлбарладаг. Тэр карма гэдэг нь чөтгөртэй төстэй зүйл юм шиг байгаан. Хэрвээ чи гэнэт нэг өдөр архи уухаа больё, өнөөдрөөс эхлээд сайн сайхан амьдаря гэсэн шийдвэр гаргалаа гэж бодоё. Энэ үед карма чамайг сайжрах гэж байгааг чинь мэдээд чиний замд яаж ийгээд саад болох болно. Энэ гэнжин хэлхээг карма тавьж явуулах тун дургүй гэнэ. Харин үүнээс ангижрах энгийн арга байгаа аж. Тэр нь өнөөдөртөө архи, тамхи зэрэг элдэв муу зүйлийг хэрэглэхгүй байя маргааш харин хэрэглэж магадгүй. Маргааш ер нь шартатлаа ууж, сайхан наргиж цэнгэхийг байг гэхгүй өнөөдөр л зүгээр өнжий. Гэх мэтээр өдөр хоногийг өнгөрөөх энгийн арга байдаг гэнэ. Харин үүнээс арай дээр карма, хувь тавилан гээд зүйл мэдэхгүй өнгөрөх боломжтой зүйл нь Дао. Энэ нь өөрөө мэдэлгүй хийхийг нэрлэж байгаа юм байна. Дао-г баримтлагчид ирээдүй, өнгөрсний талаар дурдатгал дурсамж гэж үгүй. Дао хийгдсэн тэр нь одоо болж байгаа гэх. Одоо харж байгаа одоо хийгдэж байгаа. Энэ амьдрал үргэлжилсэн одоо цаг. Ингэснээр энэхүү карма гэх хэлхээнээс гарах боломж бүрддэг. Үүний тулд л Зэн, Дао гэгч оршин байдаг гэнэ. Мөн христийн шашинд ч иймэрхүү зүйл байдаг талаар олж мэдлээ. Христийн шашинд хүн хэрвээ сайжрах, амьдралаа өөрчлөхийг хүсэж байгаа бол чөтгөрт мэдэгдэхгүй байх ёстой. Энэхүү ойлголт нь матай нь сургааль дээр байдаг байна. Энэхүү сургаальд чиний зүүн гар юу хийж буйг баруун гар чинь мэддэггүй байг гэсэн байна. Энэ нь нэг талаараа энэхүү карма гэх ойлголттой дөхөж очиж байгаан байна. Тэгэхээр энэ олон шашны гол зорилгийг ойлгох шиг боллоо. Ойлгох шиг боллоо ч гэж үнэндээ мэдэх юм алга байна. Миний бичиж байгаа зүйлд тэр дао гээч нь бол байхгүй. Учир нь би хүний хэлээр бичсэн учраас. Дао-г багшаас шавьд Дао гэж мэдэгдүүлэхгүйгээр заах ёстой юм байна. Яагаад вэ гэхээр тэрхүү сурагч хэрвээ Дао -г сургаж байна гэдгийг ойлгох аваас өөрийн гэсэн бодолтой болж тэр нь бодит байдалтай зөрчилдөн Дао-г олохгүй өнгөрөх аюултай юм. Тийм учраас амьд үгсээр багшаас шавьд өөрийн үзсэн зүйлийг шавьдаа үзүүлэн ухуулан ойлгуулах аргаар сургадаг байна.

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: