Эх сурвалж /Айн Рэнд/


downloadАмерикийн нэрт зохиолч Айн Рэндийн The Fountainhead буюу манайхны орчуулсанаар эх сурвалж хэмээх романыг уншив. Энэхүү зохиолыг уншсанаар метафизик, хувь хүний өөрийгөө үнэлэх үнэ цэнэ хэмжүүрийн талаар нилээдгүй ойлголттой болж авлаа. Айн Рэндийн батлаж буйгаар бол ямар ч амжилтанд хүрсэн хүчирхэг хүмүүс бүгд зөвхөн хувиа хичээгч хар амиа бодсон хүмүүс байдаг гэдгийг үг үсэг бүрээрээ батлахыг оролдсон байв. Бусдыг өмчлөхгүй өөрийгөө бас өмчлүүлэхгүй, бусдыг хуулан даган дуурайхгүй бас бусдыг өөрийгөө даган дуурайхыг зөвшөөрөхгүй гэх үзэл санаа бичиг үсэг, үг бүхэнд мяралзан байлаа. Яг л энэ бүхнийг энэ зохиолд гарах залуу хийхийг үнэн сэтгэлээсээ хүсэж түүнийхээ төлөө амьдар ч байгааг харж болно. Гэхдээ энэ бүхэн санаанаасаа зохиосон галзуурал биш бөгөөд үнэний хувь ихтэй гэдэгтэй нь маргах аргагүй. Гэлээ гэхдээ бусдын санаа зоргонд хэзээ ч нийцэхгүй байх. Бусдаас содон байх. Бусдын санааг огт хүндлэхгүй байх. Бусдын үнэт зүйлийг уландаа гишгэх нь одоогийн нийгэмд байж болшгүй зүйл. Ингэсний төлөө алуулж ч магадгүй. Бусдын санаа зоригт нийцүүлэхгүйгээр ардчилалын нийгэмд юуг ч зарж, юуг ч борлуулж үл болно. Энэ олон маркетинг менежмэнт, энэ олон удирдан зохион байгуулах урлагт зориулан гаргасан номуудад бичсэний эсрэг жорыг, эсрэг зүйлийг энэхүү номонд бичсэн байна. Бусдын санаа зоригийг үнэлэхгүй, бусдын үнэт зүйлийг тахин дээдлэхгүйгээр хэрхэн амжилтанд хүрэх вэ? Магадгүй энэхүү зохиолд гарсан зүйлс амьдралд амьдралд ядаж нэг удаа биелсэн байж болох юм. Бусад нь бүгд нуран унасан байж таараа. Тиймээ энэхүү зохиолд гарч буй эрхэмээс бусад өмнөх, ирээдүйд гарч ирэх эрэгтэй, эмэгтэй залуу хүмүүс сүйрээд л дууссан дуусах байж таарна. Сүйрч байсан гэдгийг зохиолч  ч гэсэн хүлээн зөвшөөрсөн бөлгөө. Тиймээс ч зохиолч өөрийн номондоо өөрийнхөө мөрөөдөл, аугаа хүнийг хүсэмжилсэн сэтгэлээ бүрэн зориулсан санагдав. Өөрийгөө өөрчлөлгүйгээр хорвоог өөрчлөх нь түүний мөрөөдөл байсан юм шиг. Өөрийн бодлыг бусдаар хүлээн зөвшөөрүүлэх нь түүний туйлын зорилго юм шиг. Өөрийн үнэт зүйл өөрийн эх сурвалж, язгуур үндэсээ хэвээр нь үлдээж цаг үеэ олж төрөөгүй өөрийн хувь заяаны төлөө тэмцсэн хүний гайхалтай түүх юм. Тэр хүн өөрийгөө Дэлхийд тунхаглан зарлаж. Бусдад хүлээн зөвшөөрөгдөх өөрийн үнэнийг хамгаалсан байна. Тэр хүн бусдаас зээлэхийг хүссэнгүй. Учир нь зээлэх нь бусдын хараанд орж боол нь болох болохоор тэр. Тэр бусдын төлөө ажиллаж өөрийнхөө дуртай зүйлийг биш бусдын дуртай зүйл, бусдын амжилтын төлөө өөрийгөө зориулахыг хүсээгүй юм. Тийм ч учраас тоо томшгүй олон саад бэрхшээлтэй тулгарсан байна. Дааж давашгүй олон түмэн эсэргүүцлийг сөрөн ганцаараа боссон байна. Үй олон шөнийг ганцаардал дунд өнгөрөөж. Үй олон өдрийг аргаа баран өнгөрөөж байсан байна. Харин тэр зорилгоосоо хэзээ ч няцаж мохоогүй. Тийм болоод л тэр хүлээн зөвшөөрөгдөж чадсан аж. Энэхүү зөвшөөрөл түүнд их үнээр, их золиосоор, их ганцаардлаар олдсон юм. Гэхдээ л тэр ялжээ. Тэр Дэлхийг өөрчилж чадсан юм. Гэхдээ энэхүү номын ертөнцөд л…

8 Responses to Эх сурвалж /Айн Рэнд/

  1. Оюу says:

    Ёстой санал нийлэхгүйюм байна, больё :))))

    Like

  2. hiGher says:

    Яг л урсаж байгаа юм шиг бичдэг нь надад их таалагддаг. Ямар их үгийн баялагтай гэж санана. Рэнд гуайтай хэрвээ яриа өрнүүлээд суувал хажууд нь дүмбийж сууж байгаад гарч ирэх боловуу гэж санагддаг. Ярихаас гадна хоёр талтай гэдэг шиг хэрэгтэй зүйл байсаан. Чиний хэлснээр тархинд хувьсгал хийж билээ.

    Like

  3. Рё says:

    Хоёр жилийн өмнө уншаад тархинд минь хувьсгал хийж билээ. Гэвч дуусгаж чадаагүй. Учир гэвэл төсгөлрүү нь ойртох тусам амьдрал минь абсурд руу дөхөх агаад Сизиф шиг тэсч үлдэх эсэхдээ эргэлзэж айсан хэрэг. Айдсаа давахад буддизм тус болсон.
    Хэрэв анзаарах ахул хүн төрлөхтөн өмнөх үеийн нээлт, оюуны их өвийг өдгөө хүртэл мөлжиж бас түүнийг илүү боловсронгуй болгосоор ирсэн байдаг. Рэйндын ертөнцийг хувь хүн бахархалтайгаар цогцлоож болох хэдий ч Рэйнд либертари үзлийг өмнөх үеээс хүлээн авсан гэгдийг бодоод үзвэл түний магтан буй хувь хүний дахин давтагдашгүй байдлын талаарх номлол нь өөрөөр нь үгүйсгэгдэж эхэлдэг.

    Like

  4. hiGher says:

    Номон дээр гардаг сэргэн мандалтын үеийн зүйлсийг хуулбарлахгүйгээр хийнэ гэдэг бол утгагүй зүйл. Хүн төрөлхтөн өмнөх үеийнхээ зүйлсийг сайжруулсаар ирсэний ачаар чулуун зэвсэгээс гараагүй гэжүү? Хэрвээ уран бүтээлч хөгшрөөд хэнд ч юу ч заалгүй өнгөрчихвөл түүний урлаг зуун зууныг дамжин өртөөлөн орчин цагтай золгохуу? Урлаг эсвэл шинээр гарч ирдэг зүйлүү? Энэ хоёрын хооронд бодох зүйл их бий. Мөн хэнээр ч юу ч заалгахгүйгээр өөрийн зорилгийг тодорхойлох боломж байгаа юу? Эсвэл хүн төрөхдөө тийм хүн болно гэдгээ шийдчихдэг юмуу? Багшгүй, Номгүй, Сонингүй хаанаас юугаа мэдэх юм билээ. Бусдаас өөрөөр тэс хөндлөн хийхийг хүссэн нь зорилго байж болох юм. Дахин давтагдашгүй байна гэдэг хувь хүний эрх чөлөөнд хүрэх сүүлийн алхам биш. Нийгэмтэйгээ хамт зохицон амьдарч нийгмийн төлөө амьдарч, хүнд хэрэгтэй зүйл хийгээд үрэгдэх нь туйлийн зорилго байх ёстой. Өөр арга үгүй. Өөрөөр бол амьдарч болно, болсон, бүтээсэн. Гэхдээ цагийн шалгуурт тэсч үлдэхгүй нь нэгэнт ойлгомжтой.

    Like

    • Оюу says:

      Нийгэмтэйгээ хамт зохицон амьдарч нийгмийн төлөө амьдарч, хүнд хэрэгтэй зүйл хийгээд үрэгдэх нь туйлийн зорилго байх ёстой.

      Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн санааатай юм уу? Тийм бол огт санаа нийлэхгүй байна. Хүн болгон өөр өөрсдийн амьдралаа аваад явчихаж яагаад болдоггүй юм? Заавал хэн нэгний тусламж туслалцаа хүсэж, өнөөх нь ч би нийгмийнхээ төлөө бусдын төлөө гэж зүтгээд л?

      Бас сэргэн мандалтын үе түүхэндээ цэвэр урлагийн асар өндөр хөгжлийн үе байсан2 тэрийг нь огт хуулбарлахгүй гэж зохиол дээр гарсаныг би л лав олж уншаагүй, гагцхүү харж үзэхэд ч амьдарч суухад ч урлагийн талаас ч энгийн хүний нүдээр ч ямар ч зохицолдлогогүй, бодлогогүй зүгээр л хуулаад хуулаад хичихсэн зурчихсан барьчихсан барилгуудыг л роарк жигшдэг байсан гэж боддог. Тэдний хувьд архитектор байх гэдэг нь мөнгө олох ажил л гэж харагддагаас цаашгүй. Яг бусдын төлөө гэж ярьвал өөрийн барьсан барьлага нь захиалагчид байж болох хамгийн тав тухтай, орон зайг нь бүрдүүлэхгүйц байх ёстой гэсэн зарчмаа яг таг мөрддөг нь ганц роарк роарк шиг хүмүүс ч гэлтгүй хүн бүрээс гарч болох хамгийн бусдыг гэсэн сэтгэл.

      Өөр хэн нэгний санаа бодолтой зөрчилдөж байвал эдгээр нь дан ганц хүний л бодол юм шүү, эсэргүйцэж бодлоо тулгаагүй. Яг тантай адил бодож явдагаа л илэрхийлжээ гэж ойлгоорой.

      Like

      • hiGher says:

        Нэг нь нийтийн төлөө гэж орилоод социализм амжилт олоогүй гэдэг нь үнэн. Угаасаа хүний хувиа хичээсэн занг арилгана гэж байхгүй. Гэхдээ аливаа зүйл харилцан шүтэлцээтэй оршдог учраас хүн болгон өөрийгөө аваад яв, талхаа ол гэж тулгаад нэмэргүй, бүтэхгүй, болохгүй. Аль ч түүхэнд баян хүн ядуудаа туслаж, мэддэг нь мэддэггүйгээ зааж сургадаг, өвдсөнийг өвдөөгүйн асардаг.
        Хүчтэй байлаа гэмтвэл яаж болж байна. Мөнгөтэй байлаа гээд нэг өдөр хоосорвол яах болж байна. Хүн цаг үргэлж нэг амьдралаар амьдарна гэж байхгүй. Хэрвээ хэцүү зүйл тохиолдвол хэн нэгнээс тусламж эрэх л болно. Хараагүй, хөлгүй, гэр оронгүй болох боломж байгаа. Хүнийг өдөр бүр аюул дагдаг. Маргааш юу болохыг төсөөлөх аргагүй.

        Бусдыг гэсэн сэтгэл. Бусдыг гэсэн хувийн хандлага. Бусдыг бодож. Бусдад тааруулж хийж. Хэн хийв? Хэнээс санал асуув? Хэнтэй зөвшилцөв? Үнэндээ өөрийн хүссэнийг хийчихсэн юм биш биз? Хүн болгон адилгүй. Бусдад юм хийж өгч байгаа юм бол санааг нь асуух хэрэгтэй. Дассан зүйлийг чинь хэн нэгэн ийм болгочихвол сайхан болно гэж хэллээ гээд шууд сэтгэлд нийцэхгүй. Өөрчлөлтийг бага багаар хийдэг. Өнөөдөр сууриа цутгаад. Маргааш ханаа босгоно. Нөгөөдөр цонх хийж болох юм.

        Like

  5. Оюу says:

    Утгагүй тайлбар байна, Роаркын эцсийн зорилго хэзээ ч бусдад хүлээн зөвшөөрөгдөх байгаагүй ээ. Ганц номын ертөнцөд л үү? Энэ ч бас зорилго нь байсан гэж бодохгүй банйа. Дуртай зүйлээ хэний ч заавар залруулагагүйгээр, өөр шигээ дахин давтагдахгүй чанартай хийх нь л туйлын зорилго байснаас бусад нь зорилго болох байтугай анхаарах ч зүйлс биш байсан биз.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: