Атлантын нуруу тэнийв /Айн Рэнд/


download (1)

Энэхүү тэмдэглэлд энэхүү зохиолыг уншсан хүний өөрийн ойлголт бичигдсэн болно.

Жон Галт гэж хэн бэ?
Тэрээр атлантидийг олсон гэлцэх юм билээ. Тэгээд тэндээсээ Дэлхийг зогсоох хөдөлгүүрийг олж авсан гэх юм. Жон галт гэж хэн юм болоо?
Жон Галт гэж хэн бэ?
Тэрээр нэгэн үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд тухайн үйлдвэрийг өөрчлөн шинэчлэх эхний хурал дээр үйлдвэрийн дарга үг хэлж байхад тэднийг яриаг таслан босож ирээд та нарыг би үгүй хийх болно гэж тангараглаад алга болсон гэнэ. Дараа нь сонсохнээ түүнийг Жон Галт гэдэг байсан гэнэлээ. Энэ явдлаас хойш 12 жилийн турш түүнийг хаана ч хараагүй гэх юм билээ.
Жон Галт гэж хэн бэ?
Энэ үг бараг хэлц үг болоод 12 жил болж байгаа гэнэ.
Жон Галт гэж хэн бэ?
Энэ асуулт галт тэргэнд дуулдана. Энэ үг цайны газарт дуулдана. Энэ үг замаар зөрөх хүмүүсээс дуулдана. Хараал ид гэж ер нь Жон галт гэж хэн юм бэ?
Айн Рэндийн Атлантын нуруу тэнийв зохиолыг уншиж байхад хаа сайгүй л энэ үг цуурайтаж байлаа. Энэ үг уриа лоозон биш байгаадаа. Эхчүүд хүүхдүүдээ айлгахын тулд сонгож авсан үлгэр ч юм билүү. Энэ хорвоо ертөнцөд Жон Галт гэгч байдаг эсэхийг хэн ч мэдэхгүй гэжүү? Түүний зорилго юу вэ? Зай завсаргүй асуулт. Тэд бүгд нэг л асуулт. Энэ бол хувиа хичээх аминч үзлийн хоёрдугаар дайн байв. Нэгдүгээр дайн нь  Эх сурвалж байсан юм. Уг нь эхний хэсэгтээ Дэлхийг залгих талаар бодож байгаагүйн байж. Харин хоёрдугаар хэсэг болох Атлантын нуруу тэнийв зохиол дээр даврав бололтой Дэлхийг сүйрүүлэх нь эдгээр хүмүүс чинь. Энэ Дэлхийг чинь Америк хүмүүс тэтгэж авч явдгийн бишүү? Америк сүйрвэл Дэлхий зогсчихийн байна. Америк дотроо сүйрвэл бусад нь ирж эзлэхгүй харин хамт сүйрэх юм шиг байна. Үүнийг American Dream гэнэ. Тэгвэл тэр сүйрүүлэх гээд байгаа сүйрүүлэгч бүлгийн хамгийн том сүйрүүлэгч этгээд нь Жон Галт болж таарах нь. Яагаад энэ Дэлхийг сүйрүүлэх гээд байгаан бэ гэвэл. Оюунлаг хүмүүсийн шим шүүсийг сорон авагч фаразитуудаас болсон аж. Тэр шимэгч нар оюун ухаант хүмүүсийг боолчилж. Тэдний бүтээснийг өөрсдийн мэт ашиглан хэрэглэж. Тэдний хийсэн бүхнийг хянан удирдаж тэдний хүчээр улам илүү баялагийг цуглуулсаар байна. Ингэж шулж шулчихаад дараа нь ашиглаж дууссан нефтийн цооног шиг мартаж орхидог болохоор энэхүү тэмцэл хийгдэж байгаа юм. Энэхүү шимэгчидийн бүлгэмд хуульч, жирийн ажилчин, энгийн иргэд, улс төрчид, уран илтгэгчид гээд ер нь гараараа юм хийж бүтээгээгүй. Зохион бүтээгч биш хүмүүс орж байна. Тэдний юу ч хийгээгүй байж бусдын хэрэгжүүлсэнийг өөрийн мэт хэрэглэж байгаан. Хийсэнд нь хяналт шахалт тавьж хувийн өмчийг нь бусдад тарааж өгч байгаан таалагдаагүй юм байна. Сүйрүүлэгч бүлгэм гэж хэнийг хэлж байна гэхээр ойлгомжтой. Зохион бүтээгчид. Өөрийн гараар ур ухаанаар хөгжим зохиогч, алтны уурхай, зэсийн уурхай, нефт үйлдвэрлэгч эзэд. Ер нь бол баячууд. Хөрөнгөө өөрийн гараараа босгосон хүмүүс орж байна. Тэд ингэж их ажлаад Дэлхийг босгоод шинэ үйлдвэр, шинэ технологи бүтээгээд байхад зохих ёсоор нь үнэлэхгүй. Үнэн сэтгэлээсээ баярлахгүй байгаад жигшин зэвүүцжээ. Тэднийг бурханчлан шүтэж. Гэрийнхээ хойморт залаагүй болохоор. Тэдний олж буй хөрөнгөөс улс татвар авч байгаа болохоор тэдний хувийн өмчийг монопол болгохгүй байгаа болохоор тэмцэж байгаа юм. Тэд ажил хаявал юу болох вэ гэдгийг харуулахыг хүсэж байгаа юм. Би сэтгэж байна тийм болохоор би байна. Би сэтгэж байгаа болохоор би үйлдвэрлэж. Би сэтгэж байгаа болохоор би бүтээж. Би сэтгэж байгаа болохоор би сүйрүүлж чадна. Ямар хувиа хичээсэн үзэл гээч нь энэ вэ? Ийм болоод л сүйрүүлэх гээд байгаа юм байна шүү дээ. Үндсэрхэг үзлийг шороонд булж орхи. Ашгаа ол. Ашгаа ол. Баян нь улам баяжаад. Ядуу нь сүйрээд үрэгдээд тэр чигтээ үлд. Баян бүтээгч 999 үе баян амьдарч. Энэ эхлэлд бүтээж чадаагүйн бүгд 999 үе шал шүүрдээд, шалаа угаагаад, угаадсаа зөөгөөд амьдраад байж дээ. Зохицуулагч тэдэнд хэрэггүй. Засгийн газар тэдэнд хэрэггүй. Удирдуулах дургүй байна. Удирдуулсан тушаал авсан ямар нэг хэлбэр байвал түүнийг бут цохиод хая. Учир нь оюунлаг хүн удирдуулдаггүй юм. Учир нь оюун ухаантай зохион бүтээгч тул хэнд ч юу ч өгөхгүй өөрийнхөө алтан гулдмайг өвөртлөөд шулуун замаар давхих болно. Замаас минь зайл. Холдоод арилж үз. Бүгдийг чинь чөтгөр аваг тонилоо тонил. Үүнийг чинь асар ихээр хувиа хичээх үзэл гэж байгаам байна. Ийм л зүйл хаа сайгүй бичсэн байна. Толгой дотор тэмцэлийн гал асаасан энэхүү үзэл суртал мөн чанартай тулалдаж байлаа. Энд бичсэн зүйл бол хүмүүсийн мөн чанар харин мөн байж магадгүй. Шударга нийгэм. Нээлттэй засаглал. Эрх чөлөөт нийгэм. Энэ чинь уриа лоозонд хашгирдаг үг болохоос биш ажил хэрэг болдог үйл хэрэг биш байж магадгүй. Хаа сайгүй шударга нийгмийг цогцлоож байгаа хүмүүсийн туйлын зорилго чинь баяжих шүү дээ. Баяжихийн тулд л энэ олон авилгал, швейцарийн банкны данснууд байгаам шүү дээ. Тэр баяжих, өөрийгөө хамгаалах, бусдаас илүү өөрийгөө тахин шүтэх чинь бидний төрөлхийн араншин шүү дээ. Ийм болоод л Социализм сүйрсэн юм. Ийм болоод л Нацизм задарсан байж таарна. Хувь хүний аминч үзлийг дарах эм байхгүй. Түүнийг хориод, хаагаад, битүүмжлээд дээрээс нь скочдоод нэмэргүй. Тэр зад үсрээд л гараад ирнэ. Тэгээд дахиад л тэмцэлээ хийх болно. Тийм болохоор энэ үзлийг хамгаалагч ариун дээд шүтээн Жон Галт гэгч хэн бэ? гэдэг асуулт хаа сайгүй яваад байж.

One Response to Атлантын нуруу тэнийв /Айн Рэнд/

  1. shaal tng temdeglel bna tststts says:

    дахиад нэг уншаад үзэхийг зөвлөе. ямар сүрхий туйлширч ойлгосымб дээ. цүцүцүү
    хайран 5 минут

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: