Эрдэмтэй Багш


Нэгэн лам гуай өөрийгөө Дуугуй Багш гэж өргөмжилж, нэг ч үг дугралгуй, бичиг үсэг тайлагдаагуй хүмүүсийн буянгаар идэх хоолоо залгадаг хүн байж гэнэ. Үнэн хэрэгтээ тэр багш маань луйварчин хүн бөгөөд, сургаалыг заахын оронд хоёр хүн хөлсөлж, тэр хоёроор сургааль уншуулдаг байв.
Нэгэн удаа бадарчин тэр хуурамч багшыг нарлахыг харж, ойртон “Багшаа, Буддагын цаад учир юу вэ?” гэж асууж гэнэ. Өнөөх лам нүүрээ алдахгуйн тулд яах ийхээ олж ядан, ийш тийшээ хартал шавь нар нь аль хэдийнээ зугтацгаасан тул, бантаад Дуугуй Зэн гэдгээ харуулж эхэлж гэнэ. Сэм сэмхэн ийш тийшээ хараад л байж гэнэ.
Гэвч бадарчин “Аан” гэж нэг дуу алдчаад, сонирхсон байдалтай “Дхарма гэж юу вэ?” гэж дахин нэг асууж гэнэ. Гэтэл өнөөх лам маань юу хариулхаа үл мэдэн, дээш нэг, доош нэг харж гөлөлзөөд байж гэнэ. Бадарчин тэгтэл: “Сан гэж юу бэ?” гэж улам сонирхоод байж гэнэ. Өнөөх луйварчин нүдээ аньж, дуугуй сууж гэнэ. Өнөөх бадарчин ер салах шинжгуй, “Багшаа, ерөөл гэж юу вэ?” гэж асуутал, өнөөх луйварчин гараа сунгаж, бууж өгснөө мэдэгдүүлхийг оролдож гэнэ. Гэтэл бадарчин маань их сэтгэл нь тайтгарсан бололтой, цаашаагаа алхаж гэнэ.
Замдаа алхаж байтал, нөгөөх луйварчин ламын хоёр шавийг олж харж гэнэ. Тэр хоёрдээр ирээд, “За цаана чинь их номтой, эрдэм мэдлэг арвин хуврага хүн багшилж байна!” гэжээ. Тэгээд тэр луйварчин багшыг нь ямар их эрдэм номтойг нь магтаж, сэтгэл нь их хөөрсөн бололтой:
“Түүнээс би Буддын учрыг асуутал нэг баруун зүг хараад, нэг зүүн зүг хараад, түүгээр надад хүмүүс Бурхны төрөл баруун зүгт ч бус, зүүн зүгт ч бус, өөрт тань оршдог гэж ойлгуулах нь тэр. Харин Дхармын учрыг асуутал, дээш доош харж, Дхармын үнэн дээр ч бус, доор ч бус- дундад оршихоос гадна, дээр доор хоёрын ялгаа үгүй гэж айлдлаа. Учир нь дээр ч, доор ч төгс бусыг олж харах болно. Аан харин Сан гэдгийн учрыг тайлбарласан нь гарамгай багш хүний төрх бололтой. Нүдээ аньж, хөдөлгөөнгүй сууснаараа Сан хүртсэн лам уулын оройдээр хүртэл тайван бясалгаж чадна гэдэг үгийг санууллаа. Харин Ерөөл гэдгийг хоёр гараа сунгаж, бүгдийг ардаа орхиж, бууж өгөх сэтгэлээр их Эрдмийн замыг дагахыг хэллээ. Юутай азтай сайхан завшаан бэ, юутай сайхан гэгээрлээ олсон Зэн багш хүн бэ? Буянтай хүн гэдэг өөр юмаа!” гэж уулга алдсаар бадарчин цааш алхаж, өнөөх хоёр шавиа ардаа орхиж гэнэ.
Хоёр шавь ихэд гайхаж, багшдээрээ гүйж ирхэд, нөгөөх лам:
“Та хоёр хаагуур дэмий тэнээд яваад байна? Саяхан нэг бадарчин илий балай асуулт тавиад, золтой л баригдсангуй!” гэж загнаж гэнэ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: