Blue Swallow /2005/


1442  Нэгэн орой Blue Swallow нэртэй киног үзэж билээ. Энэхүү киног Өмнөд Солонгосчууд бүтээжээ. Ихэнхи киног бүтээхдээ ямар нэгэн бодит түүх, домог хууч ярианаас сэдэвлэн бүтээдэг. Энэхүү киног мөн адил бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн юм. Тэрхүү утгаараа энэхүү киног бүтээхдээ нэгэн нисгэгч эмэгтэйн бодит амьдралаас сэдэвлэн элдэв хачир нэмэн, утга уянга, уран сэтгэмжээр баяжуулан дэлгэрүүлж үзэгчдийн хүртээл болгосон байна. Харин энэхүү түүх яаж төгссөн бэ гэвэл эмгэнэлтэй төгссөн. Яаж эхэлсэн бэ гэвэл залуу насны хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээр дүүрэн эхэлсэн юм. Аз жаргалд хүрэхээр тэмүүлсэн тэмцэлд хүн бүх хүчээ шавхан тэмцэн, тэмүүлсэн ч хүрч чадахгүй зүйл гэж байдаг юм. Энэ бүхэнд үнэхээр итгэж тэмцсэн юмсан. Бүхнээ зориулсан юмсан. Яагаад хүрээгүйг хувь тавилан, зурсан зурлагатай л холбож үзэх хэрэгтэй байх. Ийм л зүйл байдаг болохоор зорилго мөрөөдөл биелэлгүй орхигдож. Зорилго мөрөөдлөө хүн үгүй хийдэг боловуу. Ямар ч түүхийн эхлэл хаврын эхэн сар шиг цэцэг жимс дэлбээлэн, урам зоригтой, угтах ирээдүйн зорилготойгоор, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэгдэн эхэлсэн байлаа гээд түүнийг хэмжих хэмжүүр нь тухайн түүх яаж төгсөв гэдгээр тодорхойлогддог. Хатуу ч гэсэн цугласан бол тардаг, эхэлсэн бүхэн дуусдаг. Жам ёсны л нэгэн бүрэлдэхүүн хэсэг. Гэхдээ жам ёс гээд мөрөөдлөө орхихуу. Зорилго минь, оршин байгаа энэхүү амьдралын минь утга учир хэмээн тэмцэхүү. Үүнийг чи  л шийднэ. Харин энэхүү түүх энэ бүхнийг сөрөн тэмцэж. Эцсээ хүртэл мөрөөдлөө хамгаалсан юм. Чадахгүй, мэдэхгүй, хатуу, хэцүү байлаа зорилгоосоо хэзээ ч битгий ухар. Төгсгөлд нь ямар ч хэцүү зүйл хүлээж байсан гэсэн. Хариуцлагатай байж өөрийн амьдралдаа эзэн бол. Хэзээ ч битгий бууж өг. Өдөр бүр илүү эрчээр, илүү тэмүүллээр. Битгий бууж өг. Учир нь чиний мөрөөдөл чиний амьдарч байгаагийн баталгаа өөрөө. Учир нь чиний мөрөөдөл үнэ цэнэтэй, хамгаалах ёстой зүйл мөн болохоор тэр. Чамд мөрөөдөл байгаа бол хаяж битгий орхи. Энэ мөрөөдөлд заавал хүрэх ёстой. Үүнгүйгээр амьдрал өнгөгүй, үнэргүй, амт ч үгүй. Мөрөөдөлгүйгээр амьд явах нь утга учиргүй зүйл. Тийм болохоор мөрөөдлөөрөө амьдарч түүнийхээ төлөө тэмц. Эцэст нь хүртэл үнэт мөрөөдлөө хамгаалаарай гэсэн ийм л зүйл гол утга санаа нь байлаа. Ийм л зүйлийг хэлэхийг хичээсэн боловуу гэж би бодсон юм. Энэ бүхнийг ойлгоод миний нүднээс охин хүүхэд шиг нулимас дусалсан юм. Харин энэхүү нулимас нь гунигийн биш баярын нулимас байлаа. Энэ л түүх миний мартаж орхисон мөрөөдлыг буцаан авч ирээд мөрөөдөлдөө жигүүр ургуулан нисэх эрч хүчийг бэлэглэсэн юм. Энэ л үеээс хойш би дахиад бууж өгөхгүй гэж өөртөө шивнэсэн юм. Энэхүү цагаас хойш энэхүү тэмцэл миний тэмцэл болж. Энэ өдрөөс хойш энэхүү мөрөөдөл миний мөрөөдөл болон хувирсан юм. Ингэж л намайг нойрноос сэрээсэн юм. Ийм л зүйл нэгэн удаа надад тохиолдож билээ. Үүнийг харин би хувь тавилан гэж хүлээн аваад. Мөрөөдлөө хамгаалахаар өөрийн тулааныг эхэлсэн юм даа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: