Inception /2010/


220px-Inception_ver3 Энэ бүхэн 2010 онд болсон юм. Зүүдний ертөнцөд хэдэн боевик америк залуу хүмүүс хэрхэн нэгэн баян айлын өв залгамжлагч хүүгийн тархийг угаасныг харуулж буй өрнөдийн уран зөгнөлт киног үзэж билээ. Зүүдээ удирдах төхөөрөмжийн тусламжтайгаар эдгээр залуу хүмүүсийн баг зүүдний гүн рүү аялан аюулыг сөрөн байж хэрэг явдалаа гүйцэтгэх болно. Гэсэн ч киноны төгсгөлд гол дүрийн залуу маань зүүднээсээ сэрээгүй болж таарах бөгөөд түүний зүүдний амьдрал үргэлжилсээр байх ажээ.

Гол дүрийн энэхүү залуугийн /Леонардо Дикаприо/ талаар цухас дурдвал: Тэрээр зүүдний нууцыг тайлж эхнэртэйгээ хамтдаа өтөл хөгшин болтлоо зүүдний ертөнцдөө өөрсдийн хаант улсыг байгуулан хамтдаа жаргалтай амьдардаг. Гэсэн ч тэдний зохиосон энэ бүх гайхалтай түүх, амжилт бүтээл нь зүүд гэдгийг өөрсдөө мэдэх учраас яваандаа энэ бүхэн нь утгагүй, сонирхолгүй санагдах болж. Тэгээд хамтдаа зүүднээс сэрэхээр шийдэх ажээ. Тэр хоёр хамтдаа гар гараа барилцан зүүдний ертөнцөөс буцан ирэх боловч түүний эхнэр нь зүүднээсээ бид 2 гараагүй зүүдлэсээр байгаа юм шиг байна тийм болохоор хоёулаа энэ зүүднээсээ сэрцгээе гэж байн байн ятгах болж. Түүний эхнэр ийн ятгасаар сүүлдээ амиа хорлодог. Ингэж л бүх зүйл эхэлсэн байна. Үүний дараа тэрээр өөрийн багийг бүрдүүлж дахин зүүдээр аялах болно. Гэхдээ тэр анхнаасаа эхнэрийнхээ хамт зүүднээсээ сэрж чадсан эсэх нь эргэлзээтэй юм. Ингээд аялаад баатарлаг зүйл зүүдэндээ бүтээгээд сэрсэнүү? эсвэл тэр угаасаа зүүдлэсэн чигээрээ үлдчихвүү? гэсэн асуултын том тэмдэгтэйгээр кино төгсөв.

Киноны тухайд гэвэл ийм байна. Одоо харин нэгэн түүх ярьж өгье.
Одоогоос 30 гаруй жилийн өмнө Америкт Алан Уаттс нэртэй философич нэгэн лекц дээрээ Inception -ий талаар дурдсан байлаа.
Түүний лекц ийн эхэлсэн юм:
“Хэрвээ та бүхэн зүүдээ удирдаж, зүүдэндээ сэрсэн бол юуг хийх байсан бэ? Энэ юу вэ гэхээр өөрийн хүссэн зүүдээ шөнө бүр зүүдлэж, өөр өөр түүхүүдийг бүтээх гэсэн үг. Мэдээж энэхүү зүүдэндээ та цаг хугацааг мэдрэх буюу өөрийгөө сэрүүн мэтээр төсөөлж болох зүүдний талаар бөгөөд Шөнийн 8 цаг унтахдаа 75 жилийн үйл явдлыг туулан өнгөрүүлэх зүүд юм. Энэхүү зүүдэнд та өөрийн бүхий л мөрөөдлийг биелүүлж болно. Нэг үгээр хэлбэл өөрийн зүүдний ертөнцийн бурхан боллоо л гэсэн үг. Тухайн зүүдэндээ та цайзад хоригдож буй хайртай гүнжээ луунаас аварч болно. Энэ зүүдэндээ та харийнханаас хүртэл Дэлхийг аврах болно. Энэ бүхэн бодитоор мэдэгдэнэ гээд төсөөлөөд үз л дээ. Гайхалтай биш гэжүү. Тэгээд нэг шөнийн зүүднээсээ сэрээд маргааш шөнө нь дахиад 75 жилийн зүүд ямар ч цаг хугацааны үсрэлтгүйгээр…”  Алан Уаттсын ярьсанаар зүүд 4 түвшинд хуваагдах бөгөөд 1-р түвшин 75 жил үргэлжилнэ. 2-р түвшин түүнээс арай бага хугацаагаар гэхдээ илүү аюултай, илүү бодитой бусаар. Үүнтэй нэгэн адил 3,4 -р түвшин мөн адил хугацаа бага, илүү бодитой биш болох болно. Харин бидний зүүдэлдэг зүүдний түвшин бол 4-р түвшин ажээ. 4-р түвшинд зүүднээсээ сэрэхэд илүү амар боловч түвшин доошлох тусам зүүд үнэн бодитой болох бөгөөд үүнийг ч мөн кинон дээрээс харах боломжтой юм.

Алан Уаттс Inception:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: