Тархи угаах урлаг /Дэйв Лахани/


e3cdde14ffd1739837bd29c46518151d_MULTICULTURE.jpg_ Америкийн аль нэг хотод би чармай шалдан, дээр нь явгарч хоцорвол тэр өдрийнхөө орой л гэхэд би хоол унд, орох орон, мөнгө хийх газар, хувцас хунар, шинэ даган дуурайгчид болон бүхнийг эхнээс нь хийж гүйцэтгэх хэмжээний хангалттай хөрөнгөтэй болчих байх. Яагаад гэж үү? Яагаад гэвэл зорилгодоо хүрэхийн тулд бид юуг хийх ёстой вэ гэдэгт хүмүүсийг итгүүлэхэд яах учиртайг би сайн мэднэ. “Дэйв Лахани”

Түүний бичсэн энэхүү мөрүүдийг уншихад өөртөө үнэхээр итгэх итгэлээр дүүрэн хүн юм гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Тэрээр бүхнийг орхиод шинээр эхлэхэд бэлэн байна. Учир нь Дэйв Лахани өөрийн амьдралыг аваад явчихаар амьдралын туршлага, итгэлтэй хувь хүн аж. Энэхүү эрхэм хэлсэн бол түүнд эргэлзэх хэрэггүй гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй бидэнд төрөх вий.

Дэйв Лахани гэж хэн бэ?
Дэйв Лахани Bold approach компанийн ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг бөгөөд бусдыг ятгах арга техникийн салбарт дэлхийд хамгийн шилдэг мэргэжилтнүүдийн нэгд тооцогддог. Тэрээр Selling power, The wall Street journal зэрэг томоохон сонин сэтгүүлүүдэд өөрийн зөвлөгөөг нийтлэдэг. Мөн “Маркетингийг хэрхэн ажиллуулах вэ” гэх радио ток шоу хөтлөдөг ба Тархи угаах урлаг, Маркетингийг хэрхэн ажиллуулах вэ зэрэг алдартай аудио болоод цаасан ном бичсэн ажээ. Ер нь тэгээд хүнтэй харилцдаг бүхий л салбарийн хүмүүстэй харилцаж өөрийгөө сурталчилж явдаг нэгэн юм байна. “Тархи угаах урлаг буюу хүссэнээ хүртэх жор” -ын талаар:
Номын эхний хэсэгт бусдыг хууран мэхлэх болон бусдыг итгэн үнэмшүүлэх хоёрын ялгааг харуулсан байна. Учир нь ном маань бусдад худлаа хэлж өөртөө итгүүлэн чанар муутай эд зүйл худалдах, худалдан авахаас сэргийлэх зорилготой юм. Бусдыг хууран мэхлэх үнэт зүйлийг нь дээрэмдэн авах нь тархи угаалт биш бөгөөд эсрэгээрээ шударга үнэнээр гэхдээ өөрийгөө зөв илэрхийлэх, байр сууриа харилцагч талтайгаа асуудлыг зөв арга замаар шийдвэрлэхийг чухалчилхад орших ажээ.  Энэхүү номыг уншсанаар уншигч маань өөртэйгээ харилцаж буй худалдан авагч, үйлчлүүлэгч, танил найз нөхөд зэргээ ятган үнэмшүүлэх, хамтдаа шийдвэр гаргах ядаж л хүнд таатай сэтгэгдэл хэрхэн төрүүлдэгийг харах юм. Мөн Бизнесийн харилцан яриаг хэрхэн явуулах, бусдад бараа таваараа хэрхэн зарж борлуулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах болно.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: