Дайтах урлаг /Сүнз/


art-of-warСүнз ийн өгүүлэв:

Хэрэв чи дайснаа болон өөрийгөө бүрэн таньж мэдвэл зуун тулаанд оролцсон ч үр дүнд нь санаа зовох хэрэггүй болно
Хэрэв чи өөрийгөө мэдэх атлаа дайснаа таниагүй байвал ялсан ялалт болгон асар их үнээр олдоно
Хэрэв чи дайснаа болон өөрийгөө таниагүй байвал тулаан бүртээ мөхөсдөн ялагдна

Сүнзийн “Дайтах урлаг” хэмээх энэхүү ном 13 бүлэг 6000 ханзаас бүтдэг. Түүнийг аугаа удирдагч байсан хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээсэн боловч түүний талаар онцгой их зүйл түүхэнд байдаггүй бөгөөд энэхүү “Дайтах урлаг” хэмээх номыг түүний залгамжлагчид сонссон зүйлсээ цуглуулан бичиг тэмдэглэн үлдээсэн гэх домог яриа бий. “Дайтах урлаг” энэхүү номыг тэртээх 400 – 500 оны үед бичиж үлдээсэн боловч эдүгээ орчин үед маркетинг, цэрэг дайны стратегийн үндэс суурь мэдлэг болгон ашигласаар байна. Мөн Наполеон Бонапарт, Гитлер зэрэг томоохон цэрэг дайныг удирдан явуулж байсан гүрний удирдагчид ихээхэн сайшаан уншиж судласан байдаг. Энэхүү номонд дайныг хурдан хугацаанд хийх, дайснаа танин мэдэх зэрэг үндсэн гарын авлагыг бичсэн байх бөгөөд уншигч үүнийг ухан ойлгож оюун бодолдоо ухаан дэлгэрүүлсэнээр гэгээн удирдагч болох үүд хаалга нээгдэх юм. Хэдийгээр энэхүү ном мянга таван зуун жилийн өмнө бичигдэж байсан боловч зэвсэг өөрчлөгдсөн хэдий ч түүнийг хэрэглэж буй хүн өөрчлөгдөөгүй учир одоог хүртэл дээд бүтээл хэвээр оршоор байгаа билээ. Түүнчлэн энэхүү номын дагуу Цөлийн шуурга ажиллагаа, 2 дайны үеийн маневрийн дайн. Гитлерийн Германы цахилгаан дайны арга. Монголчуудын нүүдлийн тулаан зэрэг дайн тулааны мэдлэгийг тэртээх үед нэгэнт тэмдэглэн үлдээжээ. Цухас дурьдахад Германы ялагдсан шалтгаан нь дайныг хэтэрхий нуршуу хийснээс болсон гэдгийг түүхчид ам нэгтэй баталдаг. Тэд Сталинград, Курск, Ленинградад хэтэрхий хойрго удаан байсныхаа хариуг өөрсдийн амиараа төлсөн юм.

Дайтах урлаг бичигдсэнээс хойш хүмүүний түүхэнд тоолж барамгүй олон дайн тулаанууд хийгдэж байсан бөгөөд ялалт, ялагдлын үндэс язгуур, шалгаан нь энэхүү номонд бичээтэй байсан юм. Хэн үүнийг таньж мэдсэн тэр байлдан дагуулагч болж таниагүй үлдсэн, мэдээгүй, сонсоогүй нэгэн сүйрч үгүй болсныг түүх гэрчилнэ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: