CCNA шалтгалтаас 21 хоногийн өмнө


IPv4 хаягийн хаяглалт

IPv4 хаяглалт

2008 онд Америкийн засгийн газраас IPv6 –г нэвтрүүлэх ажлыг яаравчлуулж эхэлсэн байна. Учир нь IPv4 хаягийн бодлогогүй тараалт нь IPv4 хаягийн хомсдолд хүргээд байгаа бөгөөд ойрын жилүүдэд IPv6 –руу бүх улс орныг бүрэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн Америк, Япон зэрэг орнууд IPv6 хаяглалтруу шилжсэн байна. Гэхдээ энэ нь бүрэн шилжсэн гэсэн үг биш бөгөөд хөрвүүлэх маягаар хэрэглэж байна. Энэ маань IPv4 хаяг хэрэггүй болно гэсэн үг биш ба ирээдүйн жилүүдэд IPv4 хаягийг удирдах зохион байгуулах чадвар хэрэг болох нь зайлшгүй зүйл билээ.

Header Format

Паккетийг сүлжээгээр замчлах замыг арай амар хялбар болгохийн тулд TCP/IP протоколыг хэрэглэдэг билээ. TCP/IP нь 32-bit логик хаягаар тодорхойлох бөгөөд үүнийг өөрөөр IP хаяг гэдэг. Энэхүү хаяг нь интернэтэд цорын ганц давтагдахгүй  байх ёстой.

IP паккет нь header мэдээллийг өөртөө агуулах ба source IP хаягаас destination IP-руу заасан мэдээллийг мөн агуулдаг.

Ip 1

 

 

 

 

 

 

 

 

IP хаяг нь үндсэн хоёр хэсгээс бүрддэг:

–          Дээр байгаа зурагны зүүн дээд хэсэгт. Сүлжээний хаягын өгөгдлийн хаягыг багтаасан /network ID/байдаг.

–          Баруун дээд талд. Хостын хаягын өгөгдлүүдийн хаягыг багтаасан /host ID/ байдаг.

Хаягын зэрэглэлүүд

IPv4 хаяглалт нь анхнаасаа зэрэглэлээр зохион байгуулагдсан байдаг: Зэрэглэл нь A,B,C,D,E гэсэн үсгүүдээр илэрхийлэгдэх бөгөөд D зэрэглэл нь multicasting –д ашиглагдах ба E зэрэглэл нь судалгаа, туршилтанд зориулагдан хадгалагдаж байдаг. Харин A,B,C  зэрэглэлд багтах IP хаягууд сүлжээнд буй хэрэглэгч нарт зориулагдан хэрэглэгддэг. Архитектурын зохион байгуулалтын хувьд эдгээр зэрэглэлүүд нь host ба network хэмээн ялгардаг байна. Доор оруулсан зураг дээр сүлжээний IP хаягын ангилал зохион байгуулалт хэрхэн хийгдсэн буйг үзүүллээ.

IP 2

 

 

 

 

 

 

Classful хаяглалтын схемд Layer3 түвшний төхөөрөмжүүд хаягыг эхний хэдэн битүүд болон эхний октетоор нь ялган ангилладаг. Анхнаасаа сүлжээний төхөөрөмжүүд өөртөө default subnet mask –ыг өөртөө агуулж хэрэглэгчид өгөх хаягыг тодорхойлох нь их чухал байжээ. Доор оруулсан зураг дээр хаягууд хэрхэн ангилалд хуваагддаг болох мөн default subnet mask, сүлжээ бүрийн тоог харуулсан байдал, classful сүлжээнд хамаарах хэрэглэгчийн хаягыг харууллаа.

IP 3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Subnet Mask –ын зорилго

Subnet mask нь үргэлж нэгийн 8 оронтой дарааллын араас 0 –ийн 8 оронтой дараалал болон илэрхийлэгдэнэ. 0 –н сүлжээ ба хэрэглэгчийн хаягаас хамаарч өөрчлөгддөг. Layer 3 төхөөрөмжүүд энэхүү сүлжээний хаягыг паккетаар нь тодорхойлж битийн хэмжээг олдог байна. Мөн сүлжээний хаягыг тодорхойлохын тулд IP хаягуудад арай хялбар байлгахын тулд default mask ашигладаг.

Жишээ нь: Рүтэр 192.168.1.51 -рүү хаяглаглагдсан хаяглагдсан паккет хүлээн авлаа гэж бодоё. “ANDing” –ийн дагуу IP хаяг, subnet mask –ыг нь рүтэр тодорхойлж сүлжээний хаягыг нь тооцоолон гаргадаг. “ANDing” –ийн дүрмээр бол нэг AND нэг equals нь нэг бөгөөд бусад бүх боломжит тэнцэтгэл нь 0 тэй тэнцүү байх юм. Доор  оруулсан зураг дээр “ANDing” ажиллагааны үр дүнг харууллаа. Мөн host –ийн битийн сүүлийн октет нь гараагүй байгааг анхаараарай.

IP 4

 

 

 

Дараахь зурганд subnet маскийн сүүлийн октетийн дан 0 биш хэсгийг харууллаа.

Ip 5

 

 

 

 

 

 

 

 

Сүлжээний хаяглалт хийх 4 алхам

IP хаягын хүрэлцэхгүй байдалаас шалтгаалан сүлжээний хаяг өгөхдөө инженерүүд сайтар бодолцон байж сүлжээг байгуулах нь зохилтой.

  1. Сүлжээнд хэрэглэх хаягын тоог харгалзан үзэх хичнээн битээр сүлжээгээ хуваахаа тооцоол
  2. Шинэ subnet mask хэрэгтэй болох эсэхийг тооцоол
  3. Subnet multiplier –ийг тооцоол
  4. Өөрийн дэд сүлжээний дэд хаягуудын хаяг, хэрэглэгчийн тоо, broadcast хаяг зэргийг тодорхойл

Эхний 3 битийг зээлж авсан байдлыг доор оруулж буй зураг дээр харуулж байна. Ингэж зээлж авсанаар сүлжээний 24 масктай 255 хаягыг дотор нь хэрхэн хувааж буйг харууллаа.

Ip 6

 

 

 

 

 

 

 

24 масктай нэг сүлжээнд харьяалагдах дэд хаягууд, host –ийн хэмжээ, broadcast хаягуудыг 192.168.1.0/24 сүлжээнд хаяглан хуваасан байгаа байдлыг дараахь байдлаар орууллаа.

Ip 7

 

 

 

 

 

 

 

 

Private ба Public хаяглалт

RFC 1918 “Address Allocation for Private Internets” дээр стандартчлагдсан дараахь байдлаар IP хаягуудыг private, public сүлжээнүүдийг IP хаягаар нь ялган ангилласан байдаг.

Ip 8.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: