Сайн эр хүн болох 30 өдөр. 5 дахь өдөр


Gratitude

Бусдад баярласан, талархсанаа илэрхийлээрэй

Бусдад баярласан, талархсанаа илэрхийлэх нь

Талархах сэтгэлгүй байдал нь ихэвчлэн харилцаа холбоог сүйрүүлэгч үндэс суурь, ужиг өвчин болдог. Эхнэр эсвэл нөхөр нь өөрийн ханидаа баярлаж талархаснаа илэрхийлдэггүй бол тэдний хайр удалгүй хөрдөг байна. Хэрвээ компаны захирал ажилчиддаа талархдаггүй бол түүний ажилчид ажилдаа болон түүнд дургүй болж бүр үзэн яддаг болдог ажээ. Сайн харилцааг мөнгөөр худалдаж авч чадахгүй бөгөөд сайн сайхан бүхнийг баярласан талархаснаа илэрхийлэх замаар л олдоно. Талархлийн халуун үг хоёр хүний хооронд байх мөсөн ханыг хайлуулан нураах аугаа их хүчтэй билээ.

Бид хэр ойрхон өөрийн эхнэртээ талархаснаа илэрхийлж, түүнд санаа тавьж, захисан зүйлийг нь марталгүй биелүүлдэг вэ? Бид хэр ойр ойрхон өөрийн найз охиндоо хайр халамж тавидаг вэ? Хэзээ хамгийн сүүлд бид хамтран ажилладаг хүмүүстээ ажил төрөл амжилттай болсонд нь, урагшаа хөдлөх урам зориг өгтөгт нь талархалаа илэрхийлсэн бэ?

Бид нэгэндээ халамж тавьж баярласан талархасанаа илэрхийлж байх нь сайн харилцааны эх үүсвэр мөн юм.

5 дахь өдрийн даалгавар: Бусдад талархсанаа илэрхийлээрэй

Өнөөдрийн даалгавар нь 2 хэсэгтэй.

  1. Хувийн талархаж явдаг зүйл
  2. Бусдад талархах гэсэн 2 хэсгээс бүрдэх болно.

1-р хэсэг: Хувийн амьдралдаа талархал илэрхийлэх нь

Өөрийн амьдралд олдсон үнэтэй бүх зүйлдээ талархах ёстой бол өнөөдөр тэр өдөр нь. Тэгэхээр эхний даалгавар бол баярлан, талархаж явдаг 10 зүйлээ жагсааж бичих явдал юм.

Энэ бүхнийг жагсааж эхлэхэд таны оюун бодолд эрүүл мэнд, гэр бүл, ажил, хүүхэд гээд их олон зүйлс орж ирэх байх гэдэгт би итгэлтэй байна. Мөн талархал танд яг л илбэ шидийн юм шиг сайнаар нөлөөлнө гэдгийг та ойлгож авахийн сацуу энэхүү гайхалтай аз жаргалын үе даввхарга нь амьдралын өдөр тутмын зүйлст байрладаг гэдгийг мөн анхаарч аваарай. Бид ихэвчлэн энэ тэрүүгээр зомби шиг алхаж, хөшсөн байдалтай өнгөрөөдөг ба өдөр бүрт тохиолддог гайхалтай зүйлсийг ихэнхдээ анзаарахгүй өнгөрүүлдэг. Тэгэхээр маш сайн бодоорой гэж танд зөвлөх байна. Түүнчлэн зүгээр л “Би эхнэртээ баярладаг” гэж бичилгүйгээр илүү дэлгэрэнгүй “Эхнэр минь намайг өдөр бүр инээлгэдэгт би үнэхээр талархдаг”, “Би хүүхдүүддээ баярладаг” гэхийн оронд “Намайг ажлаасаа тараад гэрийнхээ хаалгаар ороход миний өхөөрдөм бяцхан жаалууд надруу баярлан гүйлдээд ирдэгт би талархдаг” гэх мэтээр бичвэл зүйтэй. Мөн та амттай мах шөлтэй сайхан хоолонд, цонх онгойлгоход цонхоор таны гэрт орж ирдэг сайхан үнэрт дуртай байж болно. Үүнд ч гэсэн талархах зүйл байна шүү дээ. Жинхэнээсээ цаг хугацаа зарцуулж аз жаргал, сайн сайхан бүхнийхээ талаар бодон байж жагсаалтаа гаргаарай.

2-р хэсэг: Бусдад баярласан талархсанаа илэрхийлээрэй

Бид олон удаа баярлалаа гэж хэлж байсан учраас ихэнхи тохиолдолд баярлалаа гэдэг үгийг хэлэх ёстой үг л учраас гээд нэг их сэтгэл гаргалгүй хэлж орхидог. Дээр хэлсэнчлэн талархалаа бусдад илэрхийлэхдээ тэдний зүрх сэтгэлд нөлөөлж тэдний өдрийг гэрэлтүүлэх нь чухал. Энэ нь танд болон талархалаа илэрхийлж буй хүнд тань сайн сайхан зүйлийг авч ирэх болно.

Тэгэхээр 2 дахь даалгавар бол 3 хүнд талархалаа илэрхийлэх явдал юм. Энэ талархал маань бүгд нөгөө хүндээ мэдэгдэхүйц чин сэтгэлийн байх нь чухал шүү. Ёсыг бодож эсвэл бялдуучилж байгаа үгсийг хэн бүхэн сонсоод л мэдэрдэг. Энэхүү үгс тань таны сэтгэлийн угаас чинь сэтгэлийн илэрхийлэл болон гараасай гэж танаас хүсч байгаа юм шүү. Мөн үүнийг та миний төлөө бус өөрийн сайн сайхны төлөө, бусдын сайн сайхны төлөө хийж буй гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа буйзаа. Жишээ нь энэ талархал зүгээр зөөгч хоол авч ирж өгөхөд “Баярлалаа” гэдгээр бус “Өнөө оройны гайхалтай зоогийг надад авч ирж өгсөн танд чин сэтгэлээсээ талархаж байгааг минь хүлээн авна уу” гэх юмуу. Ер нь хэн бүхэн магтаалд дуртай байдаг. Сайн ажлаа хийж буй хүнийг магтахад юу нь болохгүй байхав. Гэхдээ үнэн зөвөөр талархалаа илэрхийлэх нь мэдээж чухал.

Энэхүү талархлын үгсээ та нүүр тулан хэлэх нь илүү сайн үр дүнг авч ирэх боловч хэрвээ нүүр тулан уулзах боломжгүй байгаа бол захиа, ил захидал, имэйл, утсаар ч гэсэн талархалаа илэрхийлэх боломжтой гэдгийг танд хэлэх байна. Зүгээр л толгойдоо орж ирсэн талархлын үгсээр бусдыг ундаалаарай.

Өнөөдөр энд хүрээд дуусгая таны өнөөдрийн ажил үйлсэд амжилт хүсье!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: