Сайн эр хүн болох 30 өдөр. 3 дахь өдөр


download

Зөвлөгчтэй бол

Зөвлөгч нарт бидэнд өгөх туршлага, мэдлэг, зөвлөгөө, чиглэл зэрэг туршлага байдаг. Зөвлөгч нь мөн бидний амьдралыг харах харааг тэлж өгдөг. Үүнээс гадна биднийг муруй хазгай гишгэсэн үед бидэнд итгэлтэй сайн анд нөхөрийн үүргийг ч бас гүйцэтгэдэг.

Тэгэхээр зөвлөгчтэй байна гэдэг нь нилээн чухал зүйл юм байна. Харин та өөртөө хүмүүжүүлэгч яаж олох вэ?

Зөвлөгч хэрхэн олох вэ?

1. Ямар төрлийн зөвлөгч хайж байгаагаа тодорхойл. Гэр бүл, ажил мэргэжил, хувь хүний талаасаа хүн бүхэн өөр өөрийн амьдралын хэв маягтай байдаг.  Өөрөөсөө хүмүүжүүлэгч тань таны амьдралын аль хэсэгт сайжруулалт хийхэд чинь туслахийг асуугаад үз. Энэ нь мэдээж сүм, ажил төрлийн холбоог сайжруулах гэсэн чиглэлтэй байх албагүй. Зүгээр эргэн тойрондоо байгаа сайн хүмүүсээс нэгийг нь сонгоход болно. Гэхдээ тэрхүү сонгож байгаа хүн тань таниас 10 дахин баян байх нь чухал. Чамаас их баялаг эзэмшиж байгаа тэр хүн бол амьдралын туршлагатай хүн мөн юм. Мөн хүмүүжүүлэгч хүн тань таниас 10 насаар ах байх нь чухал.

2. Чамайг зөвлөгч болох 3 хүний нэрийг бичнэ үү. Зөвлөгөө авахийг буй хэсэгт тань туслаж мэдэх бүх хүмүүсийнхээ талаар бодоорой. Үргэлж хүндэлж биширдэг тэдэн шиг болохийг хүсдэг хүмүүсийнхээ талаар мөн бодож болох юм. Хэрвээ та ажил мэргэжилд тань туслах хэн нэгнийг хайж байгаа бол эргэн тойрноосоо сайн ажилтнуудыг сонгох нь илүү дөхөмтэй байдаг. Учир нь тэд энэ тоглоомоор хэрхэн наадхаа сайн мэдэж байгаа хүмүүс юм. Хэрвээ та оюутан бол чамайг өдөөж зоригжуулж шинэ түвшинд аваачих доктор, профессор хүнийг сонговол зүгээр. Эсвэл зүгээр арай дээр хүн болохыг хүсч байгаа бол хүндэлж биширдэг хүнээ сонгоод ав. Мөн өөртэйгээ адил хүнтэй наалдах хэрэггүй. Сонгож буй хүн тань ажил амьдралын хувьд танаас илүү томоохон алсын хараатай хүн байх хэрэгтэйг анхаарах нь зүйн хэрэг юм.

3. Чамайг эр хүн шиг өсөн дэвжихэд аль аль зөвлөгч нь туслахийг жагсааж бичээрэй. Хүн бүрээс сурахыг хүсч буй сайн талуудыг нь бодоод үзээрэй. Тэдэн дээр зарим нэг судалгааг хүртэл явуулаад үзэхэд гэмгүй. Тэд чамтай төстэй эх сурвалжтай юу? Тэдэнд таныхтай төстэй уналтын үе болж байвуу? Амьдралд тань тус нэмэр болохуйц юуг танд өгч чадах вэ? Тэр хүний яг юу нь таныг тэр хүнээ зөвлөгчөөр сонгоход нөлөөлж байна вэ? Энэ бүх асуултыг тэдний эргэн тойрныхон юмуу өөрөөс нь асуугаад судлаад үзээрэй.

4. Зөвлөгчийн харилцаатай байснаар ямар дүн гарах талаар ойлгож аваарай. Хэн нэгнээс зөвлөгч болооч гэж асуухаасаа өмнө тэр хүн маань энэхүү харилцаанаас юуг хүлээж болохыг мэдэх хэрэгтэй. Хэр ойрхон түүнтэй уулзах вэ? 7 хоногт 1 удаа юу? Сард нэг удаа юу? Зөвлөгөө авах газар тань ямар газар байх вэ? Хоолны цагаар ярилцахуу? Имэйлээрүү? Утсааруу? Тухайн зөвлөгч хүнийхээ цаг завыг сайн анхаарч асууж шийдээрэй.

5. Жагсаалтынхаа эхний хүнээс эхлэж асуу. Бэлтгэл ажлуудаа хийж дууссаны дараа танд зөвлөгөө өгөх тухайн хүн рүү залгах эсвэл нүүр тулан ярилцах үлдэж бйана. Арай хөгшин хүн бол утасны дуудлага, захиагаар харилцахыг санал болгох хэрэгтэй. Арай залуухан хүн бол имэйл бичих ч бас зүгээр..

Өөрийн зөвлөгч болох хүнээсээ аль талбарт зөвлөгөө тусламж авах гэж  буй талаараа мэдэгд мөн үүнд тэр хүн үнэхээр тохирч байгааг ойлгуулах хэрэгтэй. Мөн тэр хүний сайн талуудыг дурьдаж түүнээс суралцах сонирхолтой байгаагаа илэрхийл. Хүмүүс магтаалд дуртай байдаг.

6. Татгалзсан хариу авахад бэлэн бай. Хэрвээ та хэн нэгнээс зөвлөгч болохыг гуйхад нөгөө хүн тань татгалзвал сэтгэлээр унаад бүх зүйлийг орхих хэрэггүй. Одоо цагт хүн бүр л завгүй ажилтай байх болсон. Хэрвээ эхний хүн тань зөвшөөрөөгүй бол жагсаалтын 2 дахь хүн, 3 дахь хүн зэрэг сонголтуудтайгаа холбогд.

7. Баярлалаа гэхээ мартав.  Татгалзсан, зөвшөөрсөн ямар ч хариу авсан гэсэн эсрэг хүндээ баярлалаа гэж байх хэрэгтэй марталгүй санаж яваарай.

Эх сурвалж: http://www.artofmanliness.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: