Генерал Жорж С. Паттоны хүүдээ бичсэн захидал


pattonГенерал Жорж С. Паттоны хүүдээ бичсэн захидал

Дэлхийн 2 дугаар дайны турш Жорж С. Паттон өөрийн хүүтэйгээ биечлэн 2 удаа л уулзаж байсан бөгөөд үе үехэн захидлаар харилцдаг байжээ. Энэхүү захидлыг 1944 оны 6-р сарын 6-ны өдөр Генерал Жорж С. Паттон Вэст фойнтод элсэн ороод байсан өөрийн 20 настай  хүү Жорж-д бичсэн байна. Энэ үед Генералын удирдаж байсан 3 дугаар арми Нормандруу довтолхоор бэлдэж байсан ажээ.

APO 403, N.Y.

“Д-Өдөр”

Хүндэт Жорж:

Өнөөдөр өглөө 0700 –д Германы радиогоор Холбоотны цэргүүд томоохон довтолгоонд орохоор бэлдэж байгаа талаар мэдээлсэн гэж BBC –ээр зарлалаа. Ингээд л гүйцээ.

Энэ бол миний удирдаж буй ялагдашгүй баатрууд арай хүрч амжаагүй байгаа боловч тун удахгүй эхлэх томоохон дайралтын өмнөх мэдээ юм. Тулаанд орох тэр өдөр ирэхэд нарлаг сайхан өдөр байгаасай гэж хүсэж байгаа ба одоохондоо хооллож ундлаад л зүгээр сууж байна.

Би тэнд очоод шууд алагдчихийг хүсэхгүй байгаа боловч бидний хэн маань ч мөнх амьдрахгүй шүү дээ. Хэрвээ миний явах цаг ирвэл битгий санаа зовоорой бас өөрийгөө надаас илүү авч яваарай.

Бүх л эрчүүд эхний ч бай сүүлийнч бай дайнд орохдоо айдаг. Гэхдээ аймхай юмнууд л эр хүний мөн чанараа уландаа гишгэж айдсаа дагадаг юм. Би чамайг хэзээ ч ингэхгүй байх гэж боддог яагаад гэвэл чи миний цусан төрөл шүү дээ. Би чамд 14 дүгээр Луйгийн доор тулалдаж байсан Маршалл Тоурайны түүхийг ярьж өгсөн гэж бодож байна. Энэ түүхэнд түүний сүүлийн тулаануудын нэгэн өглөө болсон явдал гардаг. Тэр мориндоо мордох гэж байтал шинэхэн дарины утаа үнэрлээгүй ноён ирээд  түүнд хандан “Тоурайн танай хүмүүс чинь мориндоо мордож байхдаа хөл нь чичирч байхыг харлаа уг нь эрэлхэг зоригтой байх хэрэгтэй шүү дээ” гэж. Харин Тоурайн хариуд нь түүнд хандаж “Эзэнтэн минь  хөл минь чичирч байгааг би хүлээн зөвшөөрч байна мөн энэ өдөр тэднийг хаана аваачих гэж байгааг мэдвэл улам их чичрэх болно” гэсэн байдаг. Ингээд л болоо. Чиний хөл чичирч байж болох ч тэд чамайг дайсан руу чинь хүргэж өгөх болно. Үүний талаар нилээд их яричихлаа ингээд орихоё.

Нэг нь нүдэнд үл тордог нэг их анзаардаггүй байхад нөгөө нь улиг болсон анхаарлын төвд байдаг. Иймэрхүү хоёр төрлийн амжилттай цэрэг байдаг. Би бол дээр үеийн ховор төрлийн  арга барилтай хүн. Гэхдээ энэ нь миний л арга барил шүү дээ. Зөвхөн системд баригдаж явах нь тийм ч зөв зүйл биш бөгөөд өөрийнхөөрөө байдаггүй хүн бол хэн ч биш байдаг юм.

Сайн цэрэг болохийн тулд чи түүхийн талаар онцгой сайн мэддэг байх хэрэгтэй. Үүнийг бодитойгоор унших хэрэгтэй бөгөөд тактикийн он цаг, минутын талаар мэдэж авах нь ямар ч хэрэггүй зүйл. Чи эр хүн дайнд хэрхэн хандсаныг олж мэдэх хэрэгтэй. Зэвсэг өөрчлөгдөж болох боловч түүнийг хэрэглэж буй хүн өөрчлөгддөггүй юм. Тулаанд ялахийн тулд зэвсэгийг нь ялах хангалтгүй. Дайсан хүнийхээ сэтгэлийг ялах нь чухал. Үүнийг хийхийн тулд зэвсэгийн ялах хэрэгтэй боловч энэ зүгээр л нэг дагалдах хэрэгсэл юм.

Чи хүмүүсийн амьдралын түүх, хувийн намтарыг нь унших хэрэгтэй. Үүнийг судалвал чи дайн гэдэг амархан зүйл болохийг мэдэж авна. Дайснаа хамгийн ихээр гэмтээх хэсэгт бүх хүчээрээ цохилт өг. Мөн эрсдэлийг маш сайн тооцоолох хэрэгтэй. Энэ бол бодлогогүй үйлдэл хийхээс огт өөр зүйл шүү. Миний хувийн итгэлээр надад 50% хувийн  боломж байвал үүнийгээ ашигладаг. Яагаад гэвэл надаар удирдуулсан Америк цэргүүд надад шаардлагатай 1% боломжийг үүсгэж өгнө гэдэгт би итгэдэг.

Сицилид байхдаа би өөрийн олж авсан  мэдээлэл, ажиглалт болон 6 дахь мэдрэхүйнхээ тусламжтайгаар дайсан маань дахин том хэмжээний дайралт хийхгүйг ойлгож авсан юм. Үүнийг би өөрийн цамцаараа тангаргалсан бөгөөд энэ маань ч зөв байсан билээ. Чи дайныг аюулгүй хийж чадахгүй бөгөөд ямар ч үхсэн генерал шүүгдэж байгаагүй учраас гарах арга замаа л сайн олж байх хэрэгтэй гэж захих байна.

Ямар ч удирдагч дайн тулаанд оролцохдоо ялсан ч бай үхсэн ч бай ялах болно гэдэгтээ итгэлтэй байдаг гэж би боддог. Үүнд ямар ч эргэлзэх зүйл үгүй. Ялагдал нь алдагдалд хамаарахгүй боловч удирдагчдийн сүнсийг сүйтгэж байдаг юм. “Өөр өдөр тулалдахаар өнөөдөр амьд үлд” гэдэг үг бий.

Цэрэг хүний амин чухал чанар нь өөртөө бүрэн итгэх явдал билээ. Чамд өөрийгөө сайхан харагдаж байнуу, ухаантай юу, өөрийгөө хэр удирддаг вэ гэсэн эргэлзээ төрж болно гэхдээ дайнд цэргийн хувиар өөртөө хэзээ ч эргэлзэж болохгүй.

Миний амжилтанд нөлөөлж байдаг гол хүчин зүйл бол би өөрийн цэрэг дайны  шийдвэртээ бүрэн итгэлтэй байдагт оршдог. Олон хүн надтай санал нэгддэггүй боловч тэд буруу бодож байгаа. Биднийг үгүй болсны дараа бичигдэх түүх миний зөв байсан гэдгийг батлах болно.

“Цэрэг дайны шийдвэр” гаргах талаар миний ярисныг тогтоож аваарай бүх хүн булчинтай төрдөг боловч энэхүү чадвар хүнтэй хамт төрдөггүй юм. Чи том цэрэг дайн явуулах авьяастай эсвэл том булчинтай биетэй төрж болох боловч энэхүү чадваруудыг хөгжүүлэхэд маш их хүчээл зүтгэл шаарддаг ажил шүү.

Цэрэг хүн эрх хүн бүр бүгд л баатар хүнийг хүндлэн даган дуурайгчид байдаг. Оффицерүүд энэ бүхнийг ойлгож өөрийгөө үлгэр жишээ авч явах хэрэгтэй. Тэдний даган дуурайх хүн ч чи байх болно шүү дээ. Намайг хоёрдугаар зэргийн дэслэгч байхад манай ахмад их унхиагүй амьтан байлаа. Тэр үргэлж хүмүүсрүүгээ хоцорч очно, дандаа л салан задгай хувцасласан байдагсан. Тэр бол удирдагч хүний адаг байлаа.

Харин миний удирдаж байсан цэргүүд бүгд цэвэрхэн хувцаслаж, нэр төртэй албаа гүйцэтгэдэг байсан. Үүний учир нь би өөрөө тэдэнд үлгэр жишээ болохуйц биеэ авч явдагт байсан юм. Нэг хүнийг ч болов өөртөө татаж түүнд нөлөөлсөнөөр түүнд хүсэл зориг өгсөнөөр түүнээс хэзээ ч төгсөшгүй эрч хүчний эх булаг ундардагт би үнэхээр итгэдэг. Чи үргэлж жагсаалд гардаг хүн. Залхуу, ихэрхүү зантай тэнэгдүү оффицерүүд үлгэр жишээ удирдагч байж чаддаггүй. Тэдний удирдсан цэргүүд түүнтэй адил сахилга, хувцаслалт хувийн зохион байгуулалтын хувьд удирдагчтайгаа адил болж хүмүүждэг. Иймэрхүү салан задгай байдалтай дайны талбарт гарвал бүр ч сүйрэл ирэх нь тэр. “Хамгийн шилдэг цэрэг” гэж ер нь байдаггүй юм. Чи сайн, муу аль аль нь байдаг.

За сүрхий их номлол айлдчих шиг боллоо. Гэхдээ үүнийг нэг цэцэрхсэн байдал гэж битгий хүлээж аваарай гэж чамаас хүсье. Мөн би өөрийн ажлыг арай дуусах болоогүй байна.

Чиний хайрт эцэг чинь.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: