Баримтлал


Нэгэн өдөр “Би өөрийн амьдралыг үрчихлээ” гэж хэлэх үед хүрэхийг хүсээгүй бол ямар ч эр хүн өөрийгөө тэсвэр тэвчээртэй, тууштай болгон хүмүүжүүлэх хэрэгтэй.

Эр хүн үргэлж санаж бодсон зүйлээ өөрчилж өөрийн сэтгэл хөдлөлдөө хэт захирагдан  буруу, зөвийг ялган салгах ёсгүй бөгөөд ул суурьтай шийдвэр гаргах нь эр хүний мөн чанар мөн юм. Үүний нэгэн адил үр жимс өгөхгүй жимсийг хэрэглэж, хэрэгжихгүй орхигдох санаануудыг гаргах ямар хэрэгтэй вэ? Бид өөрчлөгдөшгүй байдлыг өөртөө бий болгохийн тулд тууштай байдлыг өөрийн хэвшил зам мөр болгох хэрэгтэй. Шүүмжлэл дайрч давшилсан байдал чиний тайван байдлыг алдагдуулдаггүй байг. Ингэснээр бид бидний зөв болохыг ухааран мэдэж довтолгооны эсрэг бэхэлт босгох итгэлтэй болох болно.

Үнэнч шударга байхад юу ч тийм хэцүү санагдахгүй бөгөөд бидний алхах зам бүр бидэнд замаасаа гажиж хазайхгүй байх хүч чадлыг өгнө. Гэсэн ч замаасаа ухарч няцахгүй хэзээ ч ямар ч хэцүү саад тотгор тохиолдсон үүнийг тэвсэрлэн гарч чадах чин зориг маань саад бэрхшээл жинхэнээсээ гараад ирэхээр хандлага маань ганхаж эхэлдэг. Би Дэлхий дээр маш сайн санаа зорилготойгоор ирсэн боловч бидэнд тэрхүү үүрэг бидэнд урьд нь харсанаас өөр санагдаж бид эргэлзэж. Бороотой өдөр биелэгдэх байсан амлалтаа нарлаг нэг өдөр тавьсан учраас энэ хоёр хоорондоо хичнээн зөрүүтэй болохыг ойлгодог.

Тэгээд бид сэтгэл зүрхээ салхинд тууж орхиод барин тавин байсаар өнгөрсөн үеээсээ, өөрөө өөрөөсөө хагацаад ярихдаа хүртэл бид биш болчихсон байна. Ингээд эргээд харахад бид өөрийгөө танихаа болино. Энэ өдрүүдэд бид өөрийн өнгөрснийг танихгүй нэгэн эсвэл ядаж зүс харсан нэгнээр харах болно.

Яваад очиход гараа хэн дэлгэн угтах вэ, хэнд чамд итгэл хүлээлгэж, хэнд чи итгэж найдах вэ.  Үүнд ямар ч тууштай эр хүний шинж алга. Түүний үнэ цэнэ зоосны нүхээр хэмжигдэж. Чи түүнд итгэж найдах боловч тэр хэлсэндээ хүрэхгүй чамаас зайлан зугтаах болно. Сүйрэл тэдний нүдэнд ил болох тэдний зөв гэж бодож байсан зүйл буруу болж. Ялагдаж буй талыг хаян холдож ялж буй талд хүч нэмнэ. : Victrix causa diis placuit, sed victa Catoni

Үг үйлдэл хоёр зөрж, наашаа харан инээж цаашаа харж муулж, үнэн худлын хооронд орших нь итгэл хүлээлгэж болохгүй хүний шинж бөгөөд сайн муу, зоригтой хулчигар, шударга шударга бус байдал биднийг идэн устгаж байдаг. Иймэрхүү нөхцөлд ямар ёс суртахуун төлөвшин тогтох вэ? Бид дахиад сахилга баттай, нэг үгтэй, нэг ажилтай, нэг хайр сэтгэлтэй нэр төртэй эрх хүн болох хэрэгтэй. Энэ бол агуу хүчний эх булаг мөн. Үүнгүйгээр хүний сүг, элсний ширхэг, амьсгалахаас цаашгүй сүнс болон хувирна. Баримтлах зарчимтай бай. Энэ бол алдаа дутагдал, өөдгүй байдал, амьдралын хар бараан дунд чамайг замчлах хөдлөшгүй алтан гадас од юм.

2 Responses to Баримтлал

  1. vislaton says:

    Би ийм мундаг баримтлал хэрэгжүүлж чадах болтол өдий байлгүй. Энэ орчуулж тавьсан юмаа хө

    Like

  2. Star says:

    Тун зөв ойлголт байна. Энэ номон дээрээс авсан уу? Чиний өөрийн үзэл баримтлал уу ?

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: