Наруто: Давалгаат нутаг


Даалгавар

180px-Teamkakashi

7-р багийн албан ёсны зураг.

Генинүүд энгийн D зэрэглэлийн даалгаваруудыг авч биелүүлэхээр явж байхад Наруто өөрт нь арай сонирхолтой Даалгавар өгөхийг 3-р Хокагэгээс хүсчээ. Үүнийг нь Хокаге зөвшөөрч Тазуна хэмээх гүүр баригч мастерийг Давалгаат нутагруу хүргэж өгөх C зэрэглэлийн зэрэглэлийн даалгавард томилов. C зэрэглэлийн даалгаварын үеэр ер нь дайснуудтай бараг тааралддаггүй боловч тэдэнрүү үл мэдэгдэх 2 Чүнин довтолж хордуулсан бээлээгээр Наруторуу довтолход Наруто балмагдав. Энэ үед Сасүкэ гарч ирж дайснуудтай хялбархан учраа олох явцдаа Нарутод хандаж түүнийг муур шиг аймхай амьтан гэж хэлэв. 2 Чүнинийг номхотгосны дараагаар Наруто кунай /хутга/ -аар өөрийн шархыг урж хорыг гадагшлуулав. Энэ явдлаас болж Наруто дахиад хэзээ ч муур шиг айж хөшихгүй бас хэзээ ч нөхдөө орхихгүй гэж хатуу тангараглав.

Нөхцөл байдлаас шалтгаалан Какашид Тазунаг хардах сэтгэл төрж яагаад бидэнрүү довтлох болсон шалтгааныг асуухад. Давалгаат нутагт Гато хэмээх хөлөг онгоцны магнат байдаг ба тэрээр өөрийн нутагт нь монопол тогтоож бүх хүмүүсийг банкны барьцаанд оруулсан талаар хэлээд хэрвээ гүүр барьж эх газартай холбогдож чадвал түүний ноёрхолыг зогсоож болох бөгөөд энэхүү явдлаас шалтгаалан бидэнрүү довтолсон байж магадгүй гэдгийг түүнд Тазуна тайлбарлан хэлэв. 7-р багийн үндсэн даалгавар нь баригдаж буй гүүрийг хамгаалах ажээ.

Нууцлаг манангийн чөтгөр

180px-Kakashi's_Sharingan

Какаши Шаринганаа гаргаж байгаа нь.

Бүгдээрээ доошоо болоорой гэж Какашиг хашгирвал бүгд доош болж тэдний дээгүүр нисэж өнгөрөх том илд тэднийг золтойл алчихсангүй. Нисэж ирсэн илд ирсэн замаараа буцаад нисэх үед түүний эзэн Киригакүрэгийн Забуза Момомичи модон дотроос Тазунаг алахаар гарч ирэв. Какаши Забузаг дутуу үнэлж болохгүй өрсөлдөгч гэдгийг нь мэдэх бөгөөд өөрийн нууц шаринган байх нүдний боолтыг авч түүнтэй тулалдахад бэлдэв. Забуза өөрт нь хүндэтгэл үзүүлж бүх хүчээ гарган тулалдах гэж байгаад хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлээд Какашитэй хийх энэхүү тулаан нь өөрийн чадварыг хэр зэрэг байгааг илтгэнэ хэмээн үзэв.

Ярьж дуусаад Забуза Какашигийн шарингаан нүднээс өөрийгөө нуухийн өөрийн Нууцлаг манангийн Техникийг ашиглав. Какаши 7-р багт Тазунаг хамгаалахийг тушаагаад байрлалаа эзэлхэд тэдний дундаас Забуза гэнэт гарч ирээд Какашируу довтолход Какаши самбаа гарган түүнийг кунайгаар гэмтээв. Энэ үед Забуза ус болон замхаран одсон бөгөөд энэ нь Усан хувирлын техник байжээ. Жинхэнэ Забузу Какашиг төөрөгдүүлсэнээ мэдээд араас нь цавчтал нөгөөх нь бас ус болон замхран унав. Энэ нь Какаши шарингаанаа ашиглан түүнээс техникийг хуулбарласан явдал болохыг Забузу ойлгож дуусаагүй байтал Какаши түүний ард кунай тулган зогсоод энэ бүхэн дууслаа гэж хэлэв.

Гэтэл Какашигийн ард дахиад Забуза гараад ирэх нь тэр. Энэ бүхнийг харж зогссон бүхэн гайхаж хөцрөв. Забуза түүний араасбарьж аваад хажуу дахь нуурлуу орж Усан шоронгийн техник ашиглан түүнийг хорив. Энэ үед Какаши 7-р багийг зугт гэж тушаасан боловч Наруто өмнө нь өгсөн амлалтаа санаад тулалдаанд оролцож Какаши, Тазуна хоёрыг амьд авархийг хичээв. Сакура, Сасүкэ 2ч мөн тулаанд оролцсон бөгөөд ййнхүү тулалдсаар арайхийж Какашиг Усан Шоронгийн техникээс тэд гаргаж чадав.

180px-Kakashi_And_Zabuza_Battling

Какаши Забузагийн эсрэг.

Какаши чөлөөлөгдөн Забузатай өөрийнх техникийг хуулбарлан тулалдаж эхлэв. Өөрийнх нь техникээр өөртэй нь тулалдаж Забузаг ялахийн даваан дээр Хаку хэмээх нэгэн гарч ирээд Забузаг нэвт сүлбэв. Тэгээд тэр нууцлаг Хаку гэгч анчин-нин өөрийг нь Забузаг алуулахаар явуулсаныг хэлээд Забузагийн биетэй хамт замхран алга болов. Энэ бүхэнд сэтгэл хансан Какаши чакрагаа бараг дуусч байсан бөгөөд чакрагаа нөхөхийн хажуугаар Тазунаг гэрт нь дөлүүлэх боломж гарлаа гэв. Энэ бүхнийг дууссаны дараа какаши орондоо хэвтэн сайхан амарч авав.

Бэлтгэл

Тазунагийн гэрт хүргэгдэн ирээд амарч байсан Какашид Забузагийн үхэл нэг л сонин санагдаж байв: Анчин-нин байгаа шууд л нэг цэгээр алж устгадаг бөгөөд нөгөө талаар забузагийн цогцосийг хаашаа авч явсаныг гайхаж байв. Мөн Забузаг алсан сэнбон бол хүнийг алахаасаа илүү ухаан алдуулан унагах зориулалттай байдаг учир Забузаг хаа нэгтэй амьд байгаа ба Тазунаг алахаар эргэж ирэхнээ гэдгийг тааварлав. Хаа нэгтээ Хаку Забузаг амилуулав. Энэ үед Забуза хэсэг хугацааны дараа бүрэн эдгэрээд Какашитай уулзах дараагийн уулзалтандаа заавал устгахаа тангаргалав.

Забуза эргэн ирэх нь гарцаагүй болсон энэ үед какаши 7-р багийг ойролцоох модонд аваачиж чакраны бэлтгэл хийлгэв. Бэлтгэлээр модонд гараа ашиглалгүй гарах аргыг заав. Үүнийг сонссон Наруто ингэх ямарч боломж байхгүй гэж какашид хэлтэл цаадах нь үүний тулд бүх чакрагаа нэг чигт төвлөрүүлэх шаардлагатай бөгөөд ингэснээр хөлдөө бүх чакрагаа төвлөрүүлэн модонд гараа хүргэлгүйгээр авирах боломжтой хэмээгээд өөрөө үзүүлэв. Энэ маягаар нь гурван Генин маань өөрсдийн оролдлогийг хийв. Наруто чакрагаа сайн төвлөрүүлээгүйн улмаас нэг алхаад л доошоо унаж орхив. Сасүкэ дажгүй болж байсан боловч хэтэрхий их чакра зарцуулаад модны мөчрийг хугалж орхив. Сакура харин гайхалтай сайн байж эхнийхээ оролдлогоороо л техникийг амжилттай эзэмшиж чадав. Хөвгүүдийн хувьд тусламжтай бэлтгэлээ үргэлжлүүлсээр байтал Наруто ерөөсөө хийж чадахгүй байв. Тэгээд Наруто Сакурагаас тусламж авахаар шийдээд түүн дээр ирж зөвөлгөө өгөхийг гуйв. Үүнийг нь Сакура дуртайгаар зөвшөөрчээ.  Нарутогийн багийн ажиллагаа сайжирч эцэст нь байгааг ажиглаж зогссон Какаши энэ бүхнийг харах их сонирхолтой байв.

180px-Tree_Climbing

7-р баг Чакраны бэлтгэл дээр байгаа нь

Наруто, Сасүкэ 2 бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж байх хооронд Сакура тэднийг орхин Тазунаг хамгаалахаар явжээ. Наруто бага багаар Сасүкэг гүйцсээр байсныг анзаарсан Сасүкэ, Сакура түүнд ямар зөвөлгөө өгснийг асуутал түүнийг гүйцэж түүнд бууж өгөхгүй байхаар шийдсэн Наруто юу зөвлөсөнийг нь хэлж өгөхөөс эрс татгалзав. Өдрийн хоолны цаг болж тэд хамтдаа хооллохоор хоолны ширээний ард сууцгаав Сакура Тазунагаас жаазтай зурган дээр буй Инаригийн талаар асуухад Тазуна түүний түүхийг ярьж өгөв. Кайза хэмээх тосгоны баатар хэрхэн  тосгоны живэх аюулаас аврагдаж тосгон даяар хүндлэл хүлээсэн талаар. Инари түүнийг хэрхэн шүтэн биширдэг байсан талаар ярьж өгөв. Уг баатар Кайза бол Инаригийн аав байжээ. Хэдий Кайза баатарлаг үйлс бүтээсэн боловч Энэ нь Гатогийн дургуйг нь хүргэж Инари болон бусад тосгоныхонийх нь өмнө түүнийг цаазаар авсан ажээ. Энэ өдрөөс л эхлсэн тосгоныхон өөрсдийн итгэл найдвараа алдаж Инари ч мөн адил “Баатар” гэдэг үгэнд итгэхээ болисон гэдэг. Энэхүү түүхийг сонсон суусан Наруто Баатар гэдэг зүйл байдаг гэдгийг Инарид батлахийн тулд бэлтгэлрүүгээ шамдан явав.

Нэгэн өдөр Наруто модон дунд амарч байгаад Хакутай тааралдав. Гэхдээ Наруто түүнийг таниагүй бөгөөд жирийн нэг хөөрхөн охин байна л гэж бодов. Ингээд тэд өөрсдийн мөрөөлийнхээ талаар ярилцав: Наруто Хокагэ болох мөрөөдлийнхээ талаар ярихад нөгөөх нь амьдралдаа үнэхээр их хайрладаг нэгэн хүнтэйгээ хэлээд тэр хүнийгээ хамгаалдаг болохийн тулд хүч чалдынхаа оргилд хүрэх мөрөөдөлтэйгээ хуваалцав. Хаку явахтай зэрэгцэн Наруто хакуг эрэгтэй хүүхэд юм байна гэдгийг танив.

Наруто, Сасүкэ хоёрын бэлтгэл үргэлжилсээр маш өндөр модны орой дээр гарвал Наруто ядарч үхэх шахсан байв. Үүнийг харсан Инари ийм баатар гэж байдаггүй юм Гато чамайг нэг гараараа л дуусгаж орхих нь тодорхой гэж бардамнав. Үүнд нь Наруто түүнийг би ялах л болно үүнээс гадна чи үргэлж уйлж байдаг аймхай жаал чамд баяр хүргэе гэж хэлэв. Энэ үед Какаши Инарид Наруто хэрхэн эцэг, эхгүй ганцаараа өссөн болоод бүр ч илүү хүнд амьдралтай байсан талаар нь ярьж өгөв. Инариг орчлонд ойлгох энд байгаа цорийн ганц хүн нь Наруто ажээ.

One Response to Наруто: Давалгаат нутаг

  1. m says:

    Нарутог ингэж товчоор нь уншвал амар юм байна.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: