Наруто: Эхлэл бүлэг


Эхлэл бүлэг

Оршил

180px-Konoha's_destruction_by_KyuubiТүүх эхлэхээс 12 жилийн өмнө 9 сүүлт үнэг хэмээх мангас амьдран суудаг байжээ. Нэгэн шөнө 9 сүүлт мангас шалтгаангүйгээр Коноха тосгонд довтолж олон гэмгүй иргэнийг алж устгасан байна. 9 сүүлтийг Коноха тосгоны аль ч нинжа тогтоож дийлэхээргүй хүчирхэг мангас байсан бөгөөд тосгоны удирдагч 4 дүгээр хокагэ 9 сүүлт мангасыг зогсоохын тулд өөрийн амиараа дөнгөж төрсөн хүүгийнхээ биед тамгалж тосгоноо аймшигт мангасын гараас аварчээ.


Төгсөлт
9 сүүлт мангас довтолсон тэр шөнөөс хойш 12 жилийн дараа Үзүмаки Наруто хэмээх жаал Нинжагийн академийн нэр хүндийг унагаасан багш сурагч нартай зүй бус харьцсан жаалын талаар хүмүүс ам амандаа шивнэлдэж. Дүрсгүй жаалын бүтэлгүй хэргүүдийн талаар роман бичмээр баялаг түүх хуримтлагдсан олныг чихийг соотойлгосоор байна. Түүнд түүний багш Ирука Умино болон тосгоны 3-р Хокагэ нар л талтай байх бөгөөд бусад хүмүүс бол түүнийг зүүн нүднийхээ булангаар ч харах дургүй ажээ. Үүнээс гадна Үзүмаки Наруто хэмээх энэ дүрсгүй жаал ямар ч нинжагийн урлагийг сайн эзэмшиж чаддаггүй. Өөрийгөө хувилах техникийг амжилттай эзэмшсэн сурагч төгсөлтийн шалгалтыг давах ёстой боловч үүнийг хэзээ ч сайн хийж байгаагүй учраас үргэлж л шалгалтанд унаж нэрээ цоллуулж явдаг жаал байлаа.

180px-Naruto_Hiding

Наруто Мизүкигээс нуугдаж байгаа нь

Нэгэн удаа олон дахин шалгалтандаа бүтэлгүйтэж сэтгэлээр унасан Наруто дээр академийн шалгагч багш Мизуки иржээ. Тэр түүнд Хокагэгийн номын санд байгаа нууц техникүүдийн талаар бичсэн сударыг хулгайлж аваад уншвал шалгалтаа ямар ч асуудалгүй давж чадна гэж итгүүлэв. Үүнд итгэсэн Наруто түүний хэлсэнээр Хокагээгийн номын санд нэвтэрээд өөрийн Секси техникийн ачаар 3-р Хокагэг сатааруулан улмаар судрыг хулгайлан гарч одов. Зугтсаар хажуудах ой модонд орж нуугдаад судрыг задлан уншиж нууц техникээ өөрийн болгохыг оролдсон боловч санаснаар нь болохгүй байв. Нууц судар алга болсныг мэдээд үймээн самуун болж Нарутог олж судрыг буцаан авч ирэх даалгавар зарлагдсан бөгөөд түүнийг олсон эхний хүн нь үргэлж хамт байдаг Ирүка багш нь олжээ. Наруто багшдаа Мизүкигийн хэлсэнээр судрыг хулгайлж нууц техникүүдээ сураад төгсөлтийн шалгалтаа амжилттай давах гэж байгаа талаараа хэлэв. Үүнийг сонссон Ирүка багш Нарутог Мизүкигийн хорт санаанд хууртаж түүний судар хулгайлах гэсэн төлөвлөгөөны нэгэн хэсэг болсоныг мэдэж авах тэр агшинд Мизүки тэдний араас довтлов. Наруто руу чиглэсэн Ирүкагийн зэвсгийг Ирүка биеэрээ хааж Нарутог аврах бөгөөд түүнд судрыг гараасаа салгаж болохгүй эндээс яв гэж хэлэв. Наруто түүний үгнээс зөрж явахгүй хэмээн маргалдаж байгааг харж зогссон Мизүки Ирүкад хандаж наад хүү чинь аймшигт 9 сүүлтийг дотроо хадгалж яваа чөтгөрийн хүү биз дээ. Чи хүн болгоны нууж явдаг үнэнийг түүнд хэлээч гэв. Үүнийг сонссон Наруто тэднээс зугтан гүйж тэр 2 тулалдсаар үлдлээ. Зугтаж явсан Наруто гүйж явах явцдаа Ирүкагийн түүнд сайн хандаж байсан бүхнийг санаж түүнээс өөр хүн энэ хорвоо дээр түүнтэй хүн шиг хэзээ ч харьцаж байгаагүй ойлгож буцаад тэдний зүг гүйв. Тэр хоёр тулалдсаар Мизүки Ирүкад үхлийн цохилт хийхийн даваан дээр Наруто гарч ирэн Мизүкирүү довтолж хэрвээ түүний багшид гар хүрэх юм бол түүнийг өршөөхгүй гэв. Мизүкигийн чадвар Нарутогоос хо давуу бөгөөд түүнийг ганцхан довтолгоогоор дуусгахаар шийдэж байх тэр агшин Наруто өөрийн сурсан шинэ техник болох Олон хувилах сүүдрийн аргаа хэрэглэж Мизүкиг амьтай голтой болтол нь тоосийн гөвж орхив. Ийм хэцүү техникийг сурсанд нь Ирүка багшийн сэтгэл их сэтгэл их хөдөлсөн ба Мизүки түүнд хандаж түүний эцсийн хүсэл болох Нарутог эцсийн шатанд тэнцүүлээрэй гэсэн хүслийг гүйцээнэ гэж амласнаар уг хэрэг явдал дуусжээ.

Конохамару

Төгсөхийн өмнө бичиг баримтанд нь хэрэгтэй зураг авахуулах шаардлага Нарутод тулгаржээ. Зүгээр энгийн цээж зураг авахуулахын оронд Наруто арай хөгжилтэйгээр зургаа даруулчихаж. 3-р Хокагэ үүнийг нь мэдээд Нарутод зургаа дахиад авахуулахыг тушаав. Үүнтэй санал нийлэхгүй байгаа Наруто өмнө нь хуурч байсан шигээ Секси техникээрээ түүний санаа бодлыг өөрчлөхөөр оролдож байтал энэ явдлын харж зогссон нэгэн бяцхан жаал тэдний яриан дундуур орж Хокагэрүү довтлоод онолгүй нүүрээрээ шалан дээр ойчив. Энэ үед бяцхан жаалыг хайж явсан түүний багш болох Эбисү сенсей өрөөнд орж ирээд Нарутотой харц тулгарч түүнийг сүүлт үнэгийг агуулагч хүү болохыг таниж авав. Шалан дээр ойчсон жаал хүү Нарутог урхи тавьж түүнийг унагалаа гэж буруутгаж байх хооронд Наруто хүүгийн гарыг барьж авав. Үүнийг нь харсан Эбисү багш хүүгийн гараас тавьж явуулахыг тушаагаад түүнд энэ жаал бол 3-р Хокагээгийн ач хүү болохыг хэлж өгөв.  Энэ үгнээс Нарутог Хокагээгээс бага зэрэг жийрхэдэг гэдгийг хүү хараад айх зүйл байхгүй гэдгийг харж Нарутог хорон үгээр ёжилж байтал Ебисү жаал хүү дээр гүйн ирж Наруто хэзээ нэгэн цагт Хокагэ болохийг хүсдэг талаар хэлээд Наруто шиг иймэрхүү хүүхдүүдээс холхон байх хэрэгтэйг сануулав.

180px-Haremtechnique

Наруто Ебисү дээр Харем техникийг ашиглаж байгаа нь.

Энэ явдлын дараа тэрхүү жаал түүний араас нууцаар дагаж яваад байгааг Наруто олж мэдээд түүнийг илчлэв. Жаал хүү түүнд өөрийгөө Конохамару гэж танилцуулаад түүнээс Секси техникийг сурч аваад 3-р Хокагэг ялан дийлж өөрөө Хокагэ болох хүсэлтэй байгаа талаараа ярьжээ. Үүнийг Наруто зөвшөөр ч түүнийг шавиа болгов. Техникээ заах явцдаа Наруто эмэгтэйчүүдийн усанд орох газраас хулгайлсан сэтгүүл дээрхи нүцгэн эмэгтэйчүүдийн зургийг Конохамаруд үзүүлэн Хувирах техникийг нь сайжруулахаар модон дунд ирээд техникээ давтаж байв. Энэ үед Конохамару учир явдлаа түүнд тайлбарлахдаа хүмүүс намайг миний нэрээр биш Хокагэ өвөөгийн маань ач хүү гэдэг нэрээр л мэддэгт би дургүй. Тийм учраас би өөрөө Хокагэ болоод хүмүүст өөрийн Конохамару нэрээрээ танигдаж дурсагдахийн тулд Хокагэ болох гэж байгаагаа Нарутод тайлбарлажээ. Удалгүй тэдний араас Ебисү ирж Конохамаруг гэр рүү нь авч явав. Замдаа түүний секси техник сурах гэж байгаа явдлыг дэмий зүйл хэмээн сургасаар буцаж байх замд Конохамару шинэ сурсан секси техникээрээ Ебисүг буулган авах гэсэн боловч бүтэлгүйтэж. Энэ мөчид Наруто өөрийн Харем техникийг хэрэглэхэд Ебисүг хамраасаа цус алдаж жагсаалаас гаран ухаан алдав. Үүнийг харан зогссон Конохамару яагаад өөрөө түүнийг ялж чадаагүй учрыг Нарутогоос асуухад Наруто түүнд хандаж Хокагэ болоход ямар нэг товч зам байхгүй бөгөөд маш их хичээл зүтгэлийн үр дүнд хүрдэг болохийг тайлбарлаж өгөхөд Конохамару тэдний багш шавийн харилцааг тасалж Хокагэгийн төлөө өрсөлдөж байгаа хүмүүс болцгооё гэв. Наруто түүнийг хараад энэхүү жаалаас нас ахмад үргэлж нэг алхмын урд байх боловч хэзээ нэгэн цагт тулаанд түүнийг дуудах тэр өдрийг хүлээнээ гэж амлалт өгөв.

Долдугаар багийн үүсэл

Генин цолтой болсоны дараа Академийн сурагч нар Жонин цолонд хүрэхийн тулд 3 хүнтэй баг болон хуваагдах ба тэднийг нэг багш удирдах бөгөөд Жонин цол авах эсэхийг тэдний удирдагч багш шийддэг ажээ. Хуваарилалт хийх өдөр Наруто өглөөний хоолоо сайн идэж аваад багийн хуваарилалт болох газраа хүрч очжээ. Ирэнгүүтээ л сурагчидад өөрийн Генин болсныг илтгэх толгойн хамгаалалтыг олонд үзүүлэн сайрхаж гарав. Учир нь хэдийнээс Наруто шалгалтандаа тэнцдэггүй байсан бөгөөд бүгд л түүнийг унасан гэж бодож байжээ. Ийн байх зуур Нарутод түүний сонирхлыг татдаг Харуно Сакура үзэгдэв. Сурсан зангаараа түүний зүг очиж түүнтэй яриа өдөн хамт байх гэтэл Сакура түүнийг үл тоож охидийн шүтээн болсон Үчиха Сасүкэгийн дэргэд суухаар явчихав. Сакура Сасүкэд талтай байгаад уурласан Наруто Сасүкэг нүдээрээ харж болохоор газар очиж суухаар явахдаа Наруто хөл алдаж санамсаргүйгээр Сасүкэг үнчихэв. Харин үүнийхээ Сакурагаас хүчтэй цохилтийн шан харамж авлаа. Цохиулаад манарсан Наруто ухаан орох үед Ирүка багш ирж хамгийн эхэнд 7-р багт орсон сурагчдийн нэрсийг зарлаж эхлэв. 7-р багийн эхний 2 гишүүнээр Наруто, Сакура хоёр сонгогдоход Наруто баярлаж харин Сакура тэнэг амьтантай нэг багт орсондоо сэтгэл тавгүй сууж байв. Харин гуравдах гишүүнээр Сасүкэ сонгогдсонийг дуулгахад Наруто урвайж, Сакура баярлан хөөрөв. Энэ үед Ирүка багш бусад багуудыг зарлав. Хюүга Хината, Инузуки Киба, Абурамэ Шино нар 8-р багт. Нара Шикамару, Акимичи Чожи, Яманакэ Ино нар 10-р багт зэргээр хуваарлилт хийснийг танилцуулав.

Үүний дараа Сакура түүнтэй хамт өдрийн хоол идэхийг урьсан Нарутог үл тоож Сасүкэг хайхаар явав. Сасүкэг дахиад л өөрөөс нь илүү анхаарч байгаад уурласан Наруто Сакуратай хамт байх төлөвлөгөө зохиожээ. Ингээд Наруто өрөөндөө ганцаар суугаа Сасүкэ дээр явж очих бөгөөд өрөөн дотор багахан тулаан өрнөж байгаад Сасүкэ ганцаараа юу ч болоогүй юм шиг гарч одов. Удалгүй Сакура зам дээр явж буй Сасүкэг гүйцэн очиж түүнд хэр их талтай байдаг талаараа мөн Нарутод ямар дүргүй байдаг вэ гэхчлэн ярив. Ийн ярилцаж байгаад үнсэлцэхээр нэгэндээ дөхөх үед Сасүкэгийн гэдэс эвгүй гүйлгэж нөгөө Сасүкэ гэж харагдсан хүн нь үнэндээ зүсээ хувилсан Наруто байж таарах ба гэдэс нь гүйлгээд ойролцоох ариун цэврийн өрөө рүү орохоор гүйн алга болов.

Наруто өөрийнхөө асуудлыг шийдвэрлэхээр байх зуур жинхэнэ Сасүкэ Сакура дээр очив. Энэ үед Сакура түүнд Наруто гэр бүлгүй болохоор хэн нэгэн юу хийхийг нь зааж ядаргаа болох хүн байхгүйд нь атаархадаг талаар яриж байх зуур Сасүкэ өөрийгөө ч бас ганцаараа өссөн гэдгээ түүнд Сакурагийн саяын яриа түүнд тэнэг санагдаж байгааг хэлээд түүнийг ганцааранг орхин явахад Сакура Нарутод сайн хандаж байх хэрэгтэйн байна гэдгийг ойлгож авчээ. Хаа нэгтээ, 3-р Хокагэ Хакате Какашиг 7-р багийн удирдагчаар сонгосны дагуу Какаши Нарутогийн гэрт ирэв. Нарутогийн өрөө эмх замбараагүй бөгөөд түүний өглөө идсэн хоолны хугацаа нь дууссан гэдгийг олж мэдэв.

Туршилт

180px-Bell_Test_1

Багийн ахлагч Какаши хонхтой шалгалт хийж байгаа нь

Энэ үйл явдлын дараа урьд нь хаа нэгтээ тааралдаж нэгнээ зүс мэдэх болсон өөрсдийн Жонин багштай удаан хүлээсний эцэст уулзсан боловч уулзангуутаа Какаши тэдэнд өөрийнхөө талаар танилмааргүй байгаагаа хэлээд явахад. Хэзээ нэгэнт цагт Хокагэ болно мөн рамен гоймонд дуртай гэдгээ Наруто илэрхийлэв. Харин Сакура далд утгаар Сасүкэд хайртай. Нарутог үзэн яддаг гэв. Сүүлд нь Сасүкэ маш олон зүйл үзэн яддаг бөгөөд хэзээ нэгэн өдөр нэгэн хүнийг алах болно гэдгээ хэлэв. Үүний дараа Какаши тэдэнд маргааш нинжагийн бүрэн хувцас хэрэглэлтэйгээ ирэхийг сануулаад. Мөн өглөөний хоол унд идэхгүй байхыг зөвлөөд уулзалтыг өндөрлөв.

Дараагийн өдөр болоход Какаши бэлтгэлийн бааз дээр товлосон цагаасаа 4 цаг гаруй хоцорч ирэв. Тэгээд тэдэнд шалгалт хэрхэн явагдахыг дараахь байдлаар тайлбарлав: Энэ нь Какашигийн гартаа барьж буй хоёр ширхэг хонхноос аль нэгийг нь тулалдаж байх явцдаа гараас нь салгах даалгавар бөгөөд 2 ширхэг хонхноос аль нэгийг нь авч чадаагүй нэг сурагч нь өдрийн хоол идэхгүй ба хонхыг авч чадсан хоёр сурагч өдрийн хоолоо түүнтэй хуваалцахгүй байх дүрэмтэйг тайлбарлав. Үүний дараа хэрвээ энд хоёрхон хонх байгаа ба авч чадаагүй нэг хүнийг Академирүү буцаахыг хэлэв. Мөн шалгалтын явцад нинжагийн од, хутга зэрэг бүх зэвсгийг ашиглах эрхийг зөвшөөрөх бөгөөд алахаас бусад бүх зүйлсийг ч мөн зөвшөөрөхийг захив. Үүнийг сонсож зогссон Наруто Какашид хандан түүнийг ямар ч авьяас чадваргүй хүн байна гэж шоолон инээв. Какаши харин үүний хариуд алиалагч загварын хүмүүс хамгийн сул дорой нь байдаг гэдгийг захиж хэлтэл Наруто үүнд уурлаж тэдний хооронд тулаан болсоноор шалгалт албан ёсоор бишээр эхлэв бололтой. Нарутогийн дайралтанд их амархан хариу үйлдэл үзүүлсэн Какаши 7-р баг түүнд таалагдаж эхэлж байгааг хэлээд шалгалтаа эхлүүлж. 7-р багийг шалгалтанд илгээв.

Шалгалт явж байх явцад Сасүкэ, Сакура хоёр Какашигээс нуугдав. Харин Нарутод Какашитай шууд нүүр тулж нударгаараа буулган аваад хонхыг түүнээс авах нь илүү тохиромжтой санагдаад Какашиг гараад ир гэв. Дуудлага ёсоор Какаши гарч ирээд Наруто той гар зөрүүлэхэд цаадах нь хурдан ядарчихсан тул “Диваажингийн нүүр будалт” нэртэй номоо гарган ирээд тулалдангаа уншиж гарав. Наруто байдаг чадлаараа хэд хэдэн угсраа цохилт хийсэн боловч үүнээс нь Какаши их амархан бултаж Нарутогийн ард гараад 1000 жилийн үхэл нэртэй техникийг хэрэглэгж түүнийг ойролцоох гол руу нисгэв. Унасан байсан Наруто сэхээ аваад олон сүүдрийн хувилбар гаргаад Какаширүү довтолж буйг харсан Сасүкэ, Сакура хоёрт сэтгэгдэл төрүүлэв. Харин энэ үед Какаши бүхий л сүүдрийн хувилбарийн дайралтаас бултаад Бие солих техник ашиглаж тэднийг хооронд нь тулалдуулаад өөрөө ярчихав. Үүнийг даруй ойлгосон Наруто сүүдрэн хувилбаруудаа буцааж арилгасан ба модны дэргийн нэг хонх хэвтэж буйг анзаараад үүнийг авахаар модны доор очвол Какашигийн тавьсан урхинд баригдаж модноос дүүжлэгдэхэд түүний хажууд Какаши ирээд газар байгаа хонхыг авах явцдаа мэдээжийн урхинд орлоо гэж шүүмжлэв. Энэ үед Какашиг өөрийг нь анзаарахгүй байгааг олж мэдсэн Сасүкэ бүхий л дайралтаа түүн дээр хийсэн боловч тэр зогсож байсан нь Какаши биш түүний хувилбар болж таарахад байрлалаа мэдэгдүүлсэн Сасүкэ өөр нэг нуугдах газар олохоор зам буруулан явахад Сакура харин түүнийг хайгаад явж байв. Ингэж явахдаа Сакура Какашигийн Чөтгөрийн сүүдэр: Тамыг харагч Техникээр хийсэн генжүцүд хууртагдан байж байгаад сэхээрэхэд Сасүкэ Какашигийн Газрын урлаг: Толгой тасдах давхар амиа хорлолтийн техникд хүчин мөхсдөж байгааг харав. Харин Наруто Какашиг эзгүй байгааг нь далимдуулан өөрийгөө занганаас чөлөөлж түүний үлдээж орхисон өдрийн хоолыг идэх байгаад Какашид баригдаад модны хожуулд хүлжээ. Ингэж байтал аль хэдийн үд болж гурван сурагчийн хэн нь ч хонхыг авч амжсангүй хоцров.

180px-You_Failed!_Kakashi's_Final_Decision

Долдугаар баг

Уг бүтэлгүйтлийн дараа Какаши тэр гуравт  даалгаварыг хамтдаа багийн ажиллагаа гаргаж хамтран гүйцэтгээгүйн улмаас бүтэлгүйтлээ гэдгийг тайлбарлан хэлж өгөөд тэдэнд хоёр дахь боломжийг өдрийн хоолны дараа гаргаж өгөх болов. Өдрийн хоолны үеэр Какаши Сасүкэ, Сакур хоёрт Наруто бүх хоолыг ганцаар идэхээр санаархасан болохоор түүнд хоол өгөхийг оролдсон нэгнийгээ бүтэлгүйтсэн гэж тооцох болно хэлээд яваад өгөв. Түүнийг явсаны дараа Сакура, Сасүкэ хоёр ярилцаж Наруто хэрвээ 100% байхгүй бол даалгавар маань биелэхгүйн гэдэг шийдвэрт хүрч Какашигийн хэлснийг зөрчиж Нарутотай хоолоо хуваалцаж байхыг алсаас харан зогссон Какаши утаан дотроос гэнэт генинүүдийн урт ууртай царай гарган гарч ирэв. Энэ үед Гуравдугаар Хокаге Ирүкад Какашихэзээ ч Академийн сурагчдийг тэнцүүлж байгаагүй бөгөөд үүний шалтгаан нь үнэхээр зөв зүйл байсан гэдгийг тайлбарлан хэлж байв.

Бэлтгэлийн талбай дээр Наруто, Сасүкэ, Сакура нар нэг баг гэдгээ батлан харуулж хэрвээ нэг нь бүтэлгүйтвэл бүгд бүтэлгүйтнэ гэдгээ харуулсанд Какашигийн царай зөөлөрч тэднийг бүгдийг нь шалгалтандаа тэнцлээ гэдгийг нь хэлээд. Үүнийгээ: “Нинжагийн ертөнцөд дүрмийн дагдаггүй нэгэн бол хог боловч найзуудыгаа ардаа орхин хэн боловч хогноос долоон дор” хэмээн тайлбарлав.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: