Прожект: Наруто


FIRST_NARUTOЭнэ бол Машаси Кишимотогийн Наруто анимэ хүүхэлдэйн гол дүрийн баатар болох Үзүмаки Нарутогийн анхны гар зурмал. Тэрээр анх түүнийг иймэрхүү байдалтайгаар дүрсэлж байжээ. Гэхдээ уг анимийн анхны ангиас эхлээд л энэхүү дүр өөрчлөгдсөн байна. Яагаад гэдгийг нь Кишимото л мэдэх байх. Яагаад энэ талаар гэнэ яриад эхлэвээ гэжүү? Өнөөдөр ер нь байдгаараа өнгөрдөг өдрүүдийн нэг байлаа өглөө босоод цайгаа уугаад, сурсан зангаараа 00 дэлбэлээд ажлын зүг машинаа асаагаад мордов. Замдаа хотын бөглөрөлийн талаар, баригдаж буй шинэ барилгууд, хэмхэрсэн замын талаархи аар саар бодолтой зууралдсаар л ирлээ. Өглөө эрт ирсэн болохоор. Эрт ирсэн гэж ажлаас 30 минутийн өмнө ирлээ. Эрт л байнадаг. Компьютерээ асаагаад нэг сайхан ус уучихаад амьдралын талаар бодож гарав. Бодож байгаад блогруугаан хальт нүднийхээ булангаар шагайж өнөөдөр өөрийгөө юунд сорих вэ гэдэг талаараа тунгаан бодов. Тэгтэл нэгэн бодол толгойд зурвасхийн орж ирлээ. Тиймээ та таасан байх. Нарутогийн талаархи бодол. Одоогийн энэ олон тоглоомчин хүүхдүүдийг Өэлүн эхийн сургааль, чингисийн тухай яриагаар

нэгэнт хүмүүжүүлэхээ болисон. Хүмүүждэг нь хүмүүждэг байлгүй. Ихэнхи нь лав үгүй. Тэгвэл юугаар хүмүүжүүлнэ гэж. Ээж аав нь л хүмүүжүүлэлгүй яаахав. Харин миний хувьд бол өөрийн хүүхдээ хүмүүжүүлэх өдий байгаа тул өөрийн дуртай зүйлээрээ бусдад бага ч болов соён гэгээрлийг авч ирэхийн тулд өөрийн энэхүү бяцхан төслийг эхлүүлж байна. Энэ маань шинэ зүйл биш бөгөөд аль 80 аад оноос эхлээд Dragon ball гээд анимэ дэлхийн сая сая хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлж байлаа. Япончууд гэдэг аргагүй чанартай зүйл хийдгээрээ нэртэй улс. Тэд анимэ хүүхэлдэйн киногоор хүүхэд багачуудад хэрхэн зөв төлөвшиж бие хүн болох талаар багаас нь сонирхолтой байдлаар сургасаар байна. Үүнтэй нэгэн адил Масаши Кишимото хэмээх энэхүү эрхэм Нарутогийн анхны анимийг гаргаснаас хойш даруй 16 жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Миний бие Нарутогийн шимтэн үзэгч нь бөгөөд анхны 238 анги мөн Шиппүдэн хэмээх нарутогийн 2 дахь цувралийн 300 гаруй ангийг нүдээрээ үзэж оюун сэтгэлдээ тунгаасаар нас бие нэгэн эрийн цээнд хүрсэн байна. Над шиг олон залуус хүүхэд байхаасаа 7 хоногт гардаг нэгхэн ангийг хүлээсээр одоог хүртэл хэзээ дуусах нь мэдэгдэхгүй байгаа энэхүү анимийг үзсээр байгаа гэдэгт би итгэлтэй байна.

Прожект: Наруто

Энэ үгээрээ би 7 хоногт гардаг шинэ анги бүрийг орчуулж тавих гэж байна гэж хэлэх гэсэнгүй. Юуг хэлэх гэсэн бэ гэвэл тохиолдлийн юм гэж байдаггүйтэй адил түүх шастиргүй зүйл хорвоод нэгээхэн ч үгүй. Үүнтэй нэгэн адил наруто бол түүх юм. Би харин түүний өнгөрсөн туулж өнгөрүүлсэн замналыг бичих болно. Spoiler буюу гол үйл явдлаар биш гол утга санаанд хамааралгүй зүйлсийг орхих бөгөөд үйл явдлуудын талаархи он цагийн хэлхээсийг бичиж үлдээхээр шийдлээ. Байшингаа барьж эхлэхийн тулд шав тавьж хундаам цутгадаг. Аян замд явахийн өмнө хувцас хунараа мөн цэгцэлж бэлддэгийн адил энэхүү үгсээрээ эхлэлээ тавиж байна. Сурах зүйл арвин арвин их байх болтугай.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: