Deep Freeze 6 хувилбарийг суулгах, хэрхэн ашиглах заавар


deepҮйлдлийн систем: Windows

Танилцуулга:

Deep freeze буюу гүн хөлдөөлт нэртэй уг программ нь нэрнээсээ л таны компьютерийг гүн хөлдөлтийн байдалд оруулна гэсэн санааг илэрхийлж байна. Энэ нь таны компьютерийг хөгшрөлгүй 20 настай залуу дүрээр нь хадгалнаа гэсэн үг юм. Уг программыг Интернэт кафенуудад ихэвчлэн ашигладаг ба компьютерээ вируснээс хамгаалах хадгалах зорилгоор мөн хэрэглэгддэг.

Хэрхэн хэрэглэх вэ:

Дараахь зааварчилгаа нь Deep Freeze программыг хэрхэн суулгах талаар бөгөөд хэрхэн суулгаж хэрэглэхийг харууллаа.

  1. Компьютертээ нэвтэрнэ
  2. Хэрвээ компьютер тань SATA hard тай бол Deep freeze программ компьютер унтарч асах үед системийн алдаа өгөх ч юмуу алдаа гардаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд компьютерийнхээ startup тохиргоонд өөрчлөлт оруулах хэрэгтэй
    Start > Settings > Control Panel > System сонгоно. Advanced and Settings ороод Startup and Recovery цэсийг сонгож орвол 2 нүд байх ба System startup нүдийг идэвхижүүлээд Uncheck буюу идэвхигүй болгох хэрэгтэй.
  3. http://www.4shared.com/rar/ZOzNXGvw/workstation_install_program_fo.html энэхүү хаягаар орж Deep Freeze 6 хувилбарийг татаж аваарай
  4. Татаж авсаныхаа дараа Unzip хийж задлаад үүссэн хавтасруу орж DF6Ent1818.exe файлийг ажиллуулсанаар программ суух процесс маань эхлэх
  5. Next дараад I accept сонгоод install хийнэ.
  6. Deep Freeze программыг суулгах 2 хувилбар байх ба энэ нь 30 хоногийн туршилтийн хугацагаар ашиглах болон өөрийн худалдан авсан бүтээгдэхүүний түлхүүр үгийг оруулах сонголтууд байна 
  7. Дараахь цонх түлхүүр үгийг амжилттай оруулсаны дараа гарч ирэх болно:
  8. Үүний дараа Configuration Administrator нээгдэнэ:  Configuration Administrator цонхыг Start menu дотроос дараахь байдлаар гаргаж ирнэ:
    Start > All Programs > Faronics > Deep Freeze 6 Enterprise > Deep Freeze 6 Administrator
  9. Deep Freeze программын Configuration файлыг нээх:  Configuration файлыг дараахь замаар нээнэ:
    File > Open > My computer > Local Disk [C:] > WINDOWS > security. DepFrz.rdx дээр дарж нээнэ
    Deep Freeze –д нууц үг хийх: Дараахь байдлаар нуц үгийг хийх боломжтой
  10. Workstation –ы тусламжтай программаа суулгах: Энэ программ үнэн хэрэгтээ Deep Freeze программыг суулгахад бэлдэх бэлдэц программ юм. Үндсэн суулгацийг дараахь байдлаар суулгана: Create > Create Workstation Installation Program >My Computer > Local Disk [C:] > WINDOWS > security ороод Save хийгээд Configuration Administrator –ыг хаана.
  11. Deep Freeze Enterprise Configuration Administrator  программыг устгаж үндсэн программыг суулгахдаа: Windows Control Panel ын Add or Remove Programs дотроос программыг устгахад тохиромжтой. Дараахь замаар программыг устгах цэсэнд хүрнэ:
    Start > Settings > Control Panel > Add or Remove Programs.
    Deep Freeze 6 – Enterprise сонгоод  Remove сонгоод Yes дарсанаар устгагдах болно.
  12.  Дэлгэцэн дээрхи My Computer сонгож ороод үндсэн программыг дараахь замаар ажиллуулна:
    Local Disk (C:) > WINDOWS > security ороод Double-click хийж DF6Wks.exe файлыг ажиллуулна. Хэрвээ таны компьютер 2 болоод түүнээс дээш хатуу диск залгагдсан бол хөлдөөх хатуу диск тань аль вэ гэдгийг анхаарч сонгох шаардлагатай. Үүний дараа Install хийж суулгана
  13. I Accept дараад Next сонгох ба хэсэг хугацааны дараа Finish гэсэн цонх нээгдэх болно. Амжилттай суусны дараа компьютер өөрөө автоматаар унтарж асах бөгөөд ассаны дараа дэлгэцны баруун доод буланд цагаан баавгайн дүрстэй уг программын жижиг цонх гарч ирсэн байх болно
  14. Deep Freeze Enterprise программыг идэвхгүй болгох: Нэгэнт программ суусны дараа ямар нэг нэмэлт программ, файл зэргийг суулгах боломжгүй болох ба нэмж программ файл компьютер дээрээ хадгалхийн тулд программаа идэвхигүй болгох шаардлагатай. Үүний тулд Alt, Ctrl, Shift товчлууруудыг хамтад нь дарсан чигтээ F6 товчлуурыг дарах хэрэгтэй. Үүний дараа программын цонх нээгдэх бөгөөд өмнө нь программ дээр хийсэн нууц үгээ хийж орох буюу нууц үггүй бол шууд OK дарж орно.
  15. Boot Thawed сонголтыг сонгооод Apply and Reboot дарж ok сонгоно. Үүний дараа компьютер тань унтараад асахнээ гэсэн цонх гарч ирэхэд Yes дарсанаар компьютер унтарж асах болно. Ассаны дараа дэлгэцийн баруун доод буланд байгаа цагаан баавгайн дүрх бүхий жижиг цонх дээр улаанаар X гэсэн хэрээс гарсан байх ба энэ нь Deep Freeze программ идэвхигүй болсоныг илэрхийлж байгаа юм
  16. Хэрэгцээтэй нэмэлт программуудаа суулгаж дууссаны дараа мөн тулд Alt, Ctrl, Shift товчлууруудыг хамтад нь дарсан чигтээ F6 товчлуурыг дарж программын цонхыг нээх бөгөөд Boot Frozen –ыг сонгоод Apply and Reboot –ыг сонгож компьютерээ унтрааж асаах ба ассаны дараа улаан хэрээс тэмдэг маань алга болсон байх болно. Энэ нь программ идэвхитэй болсон байна гэсэн үг юм

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: