Замын талаархи яриа


indexХүн замаа олохгүй төөрч будилвал замаа хэн нэгнээс асуух нь мэдээжийн хэрэг. Харанхуйд гэрээ олохгүй төөрсөнөөс замын хүнээс замаа асуучихсан нь хамаагүй дээр. Чиний мэдэхгүйг бусад хүн мэдэхгүй гэсэн үг биш, Чиний чадахгүйг хүн бүхэн чадахгүй байна гэсэн үг ч бас биш. Ийм нэгэн явдал надад тохиолдоход түүнээс нэгэн хүнээс би замаа асууж байлаа. Гэрээ хайсан нэгэндээ чадах ядахаараа тус дэм болох гэсэн сайхан сэтгэлд тань баярлалаа.
Энэхүү яриаг хоёр жилийн өмнө хийж байж. Одоо харахад миний амьдралыг засаад өгөөч гэж хүнээс тусламж гуйж байгаа бололтой. Намайг хачин сонин юм асуулаа гэж лав тээршаагаагүй юмдаг. Нилээд өргөн мэдлэгтэй энэхүү хүнтэй тааралдсанаа би аз завшаан гэж боддог. Түүний надад хэлсэн энэхүү үгс миний гэртээ харих зөв замыг хайх эрэлээ одоог хүртэл хийсээр байгаа надад тус болсон нь гарцаагүй билээ.
2011-07-16
Би:
Надад нэг ийм юм ирсэн л дээ.
Yes, you may ask questions. But I suggest you practice meditation for a
while first. It is not simple as the mind is scattered. Simply do a lot of
sitting without trying to stop thoughts and doing your best not to react to
them. Let them be. Let everything be. Gradually you relax / let go into
simply being alive and present.
Don’t try to understand the writings / books too much. Read and let yourself
‘digest’ them in your sitting and daily experience of living.
Best wishes,
Eshinшууд хийгээд эхлэхээр ер нь яг юу хийхээ мэдэхгүй юм.

амьдралын туршлага эхэлж хуримтлах хэрэгтэй. тэгж байж энэ суугаа дасгалыг хийсэн нь дээр байдаг юм.
энэ чиний амьдралын алтан хормууд шүү, дусал дуслаар үгүй болж байгаа.
хааш нь яаж залж, цуглуулахыг чи өөрөө л мэднэ.
миний хувиас зөвлөх юм гэвэл, зан үйлээ зөв хэлбэрт оруулсны дараа нь дүгнэлт тавих хэрэгтэй (чиний саяны бичсэн суугаа бясалгал).

байлдааны урлаг сонирхдог уу? үгүй бол, зөвлөх байна. өөрийгөө хүмүүжүүл, эвд, нухла. халуун төмөр дэлдэж байгаа мэт өөрийнхөө сэтгэл санаагаа гоёмсог, хийморлог хэлбэрт оруул. замыг дагна гэж, үүнийг хэлнэ.

хэрэв өөрийгөө үнэхээр чагнамаар байвал, ийм нэг бичлэг байна лээ. энэ бол өчигдөрийн өөрийгөө ялах нэг арга юм байгаа.

http://warrior.blogmn.net/39696/sonirhogchdod.html

2011-08-13
Би:
Zamiig n dagnana gedeg n uneheer yu ve?
Mod tarih, zerleg zulgaah… hiimorlig helbert herhen oruulah ve?
Suugaa byasalgal hiideg bolsonoos hoish trance helbert hezee ch orj baigaagui l de. Gehdee shono ooroo medelgui sereed untaj chadahgui baih yum… magadgui aidas baih. Herhen daichin boloh ve? hatuujuulah gej hicheevch ongorsonii haramsal ireeduin aidas 2 salahgui yum.

Азар:
энэ бол асар өргөн сэдэв дээ… би хариулж мэдэх болов уу даа. Хүн бүр өөр өөр шүү дээ… Чи ч бас давтагдашгүй өөр. Гэхдээ чамд жишээ болгож, өөрийн замыг л чамд хэлж чадна.

Тэр нь, одоо цагт амьдар гэдэг уриатай. Чи өнөө маргаашгүй үхэж мэднэ гэдгээ ойлго. Цээж дүүрэн амьсгал, амьд яваадаа баярла. Унтмааргүй бол, битгий унт. Нэг гоё хобби бариад ав. Зураг зураад үз. Авьяасаа нээ. Хүн бүрт маш олон авьяас байдын.

Өнгөрснийг хэн ч өөрчилж чадахгүй, араас нь мянга уйлаад нэмэргүй. Бас ирээдүйгээс ч айгаад хэрэггүй. Өнгөрснийг орхиод, одоо үе ирээдүй хоёрт анхаарлаа татаж, одоо цагыг захирч сурах тал дээр анхаарах хэрэгтэй.
Ирээдүйг чи л захирна, чиний гарт баримлын шавар шиг хүссэн хэлбэрт орно. Өөрийгөө өөрчилбөл, чиний ирээдүй бас өөрчлөгдөнө.

Айдас үл мэдэлтэй холбоотой. Үл мэднэ гэдэг, өөрийгөө танихгүй гэсэн үг. Чиний хил хязгаар хаана байгааг, армид явбал чи ойлгоод ирнэ. Эртний цагт эрчүүд цус урсгаж, дайсны хорыг дардаг байсан юм. Энэ замаар явбал чи айдсаас ангижирна.

Өчигдөр ямар байсан? Тэр байдлаасаа илүү сайн болоод бай, өдрөөс өдөрт. Алхам алхмаар ийнхүү чи өөрийгөө хүссэн хэлбэртээ оруулж, ирээдүйнхээ эзэн болж байгаа юм. Өөрийгөө битгий өрөвд. Хувийн зовлон гунигаа ардаа орхи. Хичээл сургууль, давтамж тун чухал.

Өдрийг өнгрөөсний дараа алдаагаа засах тал дээр сайхан бодоод, хаана ямар алдаа гаргаснаа сайтар тунгаа. Хаана л өө олдоно уу, бага багаар л засаад байх чухал. Алдаа олдвол, өөрийгөө алдаа гаргасандаа битгий зовоо, харин ч баярла. Хүн бүрт алдаа гаргаж, алдаан дээрээ сурах ухаан хүрдэггүй юм.

Тэр алдааг ардаа орхиж, юу сурч авч болох бэ гэдэг дээр тунгааж, түүнд хүчээ хандуул. Хүнтэй танилц, хүн бүрээс юм сураад авч болдын. Хамгийн адгийн тэнэгээс юм сурж, юм мэдэж болдын.

Энэ зарчмаар амьдарвал, нэг мэдэхэд чи амьдралынхаа эзэн болж, гайхамшигтай хүч мэргэн ухаан хоёрыг өөртөө шингээнэ. Үүнийг би эртний дайчид, хаадын судраас мэдэж авсан юм. Чамд хэрэг болсон гэж найдья. Хэрэв асуулт гарвал асуугаарай. Чамд чадах ядахаараа тусална.
Амжилт хүсье.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: