CCNA шалгалтаас 24 хоногийн өмнө


Switching технологиуд ба VLAN талаархи ойлголтууд

VLAN талаархи ойлголтууд

Свич нь замчлал хийхдээ зарим нэг портуудыг нэг VLAN-р. Өөр нэгэн портуудыг мөн адил тусад нь VLAN болгон хуваах ажиллагааг хийх зарчимаар ажилладаг. Энэ нь юу гэж байна вэ гэхээр тухайн 2 портын хэрэглэгч нэгэндээ мэдээлэл дамжуулахгүй эсвэл дамжуулах замчлалыг зааж өгдөгөөрөө вируснээс хамгаалах сүлжээний аюулгүй байдлыг хангах зэрэг давхар давуу талуудтай байдаг.

Дараахи байдлаар VLAN-г ашиглах боломжтой үүнд:

–          Хэрэглэгчдийг физик байрлалаар грүпплэх

–          Төхөөрөмжүүдийн ачааллыг багасгахийн тулд жижиг LANs болгон хувааж хэрэглэх

–          STP –ийн ажиллагааны ачааллыг багасгахийн тулд VLAN –д хуваах

–          Өгөгдлүүдийг VLAN болгон салгасанаар өгөгдлийн илгээгдэх хурд болон аюулгүй байдлыг хангах

–          IP voice өгөгдлийг traffic-н өгөгдлөөс салгахад

VLAN ашиглах үндсэн давуу талууд дараахи байдлаар илэрхийлэгдэнэ үүнд:

–          Аюулгүй байдал: Нийт холбогдсон сүлжээн дэхь хэрэглэгчдийг хэсэг хэсэгээр нь VLAN –уудад хувааснаар аюулгүй байдал нэмэгдэнэ

–          Өртөг багасгах: VLAN ашигласанаар илүү хямд өртөгөөр сүлжээгээ тохируулах байрлуулах ашиглах боломжтой болдог

–          Найдвартай үйл ажиллагаа: LAYER 2 түвшинд өгөгдлүүдийг хэсэг болгон хувааснаар хэрэгцээгүй урсгалыг хязгаарлаад зогсохгүй илүү хурдан найдвартай ажиллахад туслах болно

–          Broadcast storm mitigation: VLAN –д хуваагдсанаар Broadcast storm-с сэргийлэх боломж бүрддэг

–          Асуудал шийдвэрлэх, Мэнэжинг хийхэд хялбар байдал: VLAN нь мөн асуудал шийдвэрлэхэд IP хуваахад ашиглагдах бөгөөд үүгээрээ сүлжээндээ мэнэжинг хийх асуудлыг илүү хялбар болгож өгнө

Урсгалын төрлүүд

VLAN –аар дамжих урсгал янз бүрийн урсгалийн төрлүүдэд хуваагддаг бөгөөд 24-1 зураг дээр VLAN тохируулахдаа анхаарах мэдэж байх хэрэгтэй түгээмэл ашиглагддаг урсгалын төрлийг харууллаа

zurag1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

VLAN –ийн төрлүүд

Зарим VLAN –ууд урсгалын төрлүүдээрээ илэрхийлэгддэг бөгөөд бусад нь тусгай фүнцүүдээрээ илэрхийлэгддэг. VLAN –ийн төрлүүд дараахи байдлаар тайлбарлагддаг:

–          DATA VLAN: хэрэглэгч үүсгэн гаргасан урсгалаар тохируулагдах ба дуу ба мэнэжингийн урсгал нь өгөгдлийн урсгалаас тусгаарлагддаг

–          Default VLAN: Свичийн бүх портууд энэхүү VLAN харьяалагдах ба factory reset зэргийг хийсэн үед автоматаар идэвхждэг. CISCO дээр default vlan нь VLAN1  бөгөөд VLAN ийн бүх үйлдлийг хийх чадвартай байдаг бөгөөд энэхүү VLAN –г устгах болон нэрийг нь солих боломжгүйгээр тохируулагдсан байдаг.

–          Black hole VLAN: VLAN –ийн талаар эхлэн суралцагч нарт black hole vlan –с үүсгэж өгсөнөөр элдэв асуудалаас сэргийлэхэд хамгийн чухал туршлага болж өгдөг. Бүхий л хэрэглэгдэхгүй байгаа свичийн портууд нь black hole vlan-д харьяалагддаг ба эдгээр портуудаа black hole vlan болгож өгсөнөөр тухайн портонд холбогдсон свичүүд хоорондоо мэдээлэл солилцох алдаа үүсгэх зэрэг асуудлуудаас сэргийлэх чухал онцлоготой юм.

–          NATIVE VLAN: Энэ VLAN –ийн төрөл нь trunk link-ийг төгсгөж байгааг мэдээллэхэд ихэвчлэн хэрэглэгддэг. Аюулгүй байдлын талаасаа ч тэр NATIVE vlan-р сүлжээгээ тусгаарлах нь анхлан суралцагч нарт мөн чухал туршлага болох болно. NATIVE vlan нь bridging төхөөрөмжүүдээс бусад сүлжээний урсгал дамжуулахад ашиглагддаггүй бөгөөд зарим тохиолдолд свичээс хабруу салаалсан үед ашиглах боломжтой байдаг.

–          Management VLAN: Мэнэжинг VLAN –нь тухайн свичрүү хандах Админ аль VLAN –аар свичэд холбогдож мэнэжинг хийхийг зааж өгдөг. Жишээ нь Management VLAN –р 101 гэсэн VLAN сонгосон бол зөвхөн 101 гэж тохируулсан VLAN-с свичэд хандах боломжтой болно гэсэн үг юм.

–          Voice VLANs: Энэхүү VLAN –нь IP утасны урсгалыг сүлжээний свичүүдээр дамжуулах үед хэрэглэгддэг. Сүлжээний инженер VOICE vlan тохируулдаг. Тэгээд IP утас свичтэй холбогдох үед свич CDP мессежийг илгээх ба үүгээрээ IP утасны урсгалыг таглагдсан Voice VLAN ID –ээр нэвтрүүлэх мэдээллийг илгээдэг байна.

2 Responses to CCNA шалгалтаас 24 хоногийн өмнө

  1. Tseredorj says:

    Хөөрхөн пост байнаа хэхэ

    Like

  2. sambuu says:

    Native vlan г илүү сайн тайлбарлаад өгөөч

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: