V for Vendetta /2005 Movie/


220px-Vforvendettamov 11-р сарын 5-ыг бид хэзээ ч мартаж болохгүй. Засгийн газраа эсэргүүцэн боссон тэр өдөр. Цаг хугацааны аясаар юмс мартагдах боловч тэр үйл явдлыг    бид мартах учиргүй. Ганцаараа эсэргүүцсэн зоригт эр. Түүнийг Гай фокс гэдэг байлаа. Тэр 1605 онд засгийн газрынхаа байрыг дэлбэлэх оролдлого    хийсэн гэдэг. Гэвч тэр яг хэн байсан юм бол? Ямар хүн байсан юм бол? Бид түүний үзэл санааг мэдэхээс биш өөрийг нь мэдэхгүй. Мэдэх хүн байхгүй ч байж магад. Тэр баривлагдаж алуулж бас мартагдсан байж болно. Гэвч 400 жилийн дараа үзэл санаа нь дэлхийг өөрчилж болно. Хүмүүс өөрсдийн үзэл бодлоо хамгаалж тэмцэхийг би харсан. Үзэл бодлоо хамгаалж хүн алж, өөрсдөө үхэж байхийг би харсан.  Гэвч үзэл санаагаа чи тэвэрч барьж хүрч үл чадна. Үзэл санаа цус алдаж өвдөлт мэдэрдэг зүйл биш. Бас чамайг хайрлаж чадахгүй. Гэхдээ энэ тийм ч чухал асуудал биш. Гэхдээ тэр эр. Тэр эр л надад 11-р сарын 5-ны өдрийг санагдуулдаг. Хэзээ ч маратж боломгүй зоригт эр… V for Vendetta.

Ээжээсээ дөнгөж төрөөд чи эхийнхээ алганд л багтахаар жижиг байсан гэдэгтээ итгэхгүйдээ одоо. Аав чинь чамайг анх хараад ээжид чинь энэ хүү Дэлхийн хамгийн сайн хүү болно доо гэж хэлж л байсан байх. Тэгээд чи өсөж том болоод сайн гайхалтай хүн болох болно гэдэгт тэд хэзээ ч эргэлзэж байгаагүй. Эцэг эх чинь чамтай өдөр бүхнийг жаргалтай өнгөрөөсөн. Тэгээд чи өсч том болж чиний цаг ирэхэд бие хүн болоод өөрийгөө мэдэх захирч өөрийн үзэл санааг өөртөө бүрэлдүүлж эхэлсэн. Гэвч хаа нэгтээ нэг зурвас дээр ирээд чи өөрчлөгдөж. Хүмүүс чамруу хуруугаараа чичлээд чи өөрчлөгд өөр хүн бай тэрэн шиг бол тэр сайн хүн түүнийг дуурай гэхэд чи өөрөөрөө байхаа больж. Хүнд хэцүү цаг үе тулгарахад ямар нэг том сүүдрийн доор байгаа юм шиг буруутгах хэн нэгнийг хайж эхэлдэг болж.

Гэхдээ би чамд хүн бүрийн л мэддэг зүйлийг хэлье. Дэлхий тэр чигтээ нар мандсан, солонго татсан сайхан байдаггүй. Энэ газар их сонин хэцүү газар. Чи хичнээн зоригтой хүчтэй чанга байж болох ч чамайг өвдөг дээр чинь сөхрүүлж тэр хэвээрээ байсаар чамайг дуусгаж чадах л газар. Чи бид өөр хэн ч байлаа гэсэн амьдрал биднийг их хүчтэй цохих л болно. Гэхдээ энэ нь чи зөрүүлээд хэр хүчтэй цохих вэ гэдгээр бус хамгийн хүчтэйгээр цохиулсан ч гэсэн урагшаа алхасаар байхуу үгүй юу гэдгээр л хэмжигдэнэ. Ингэж л хүмүүс ялалт байгуулдаг юм.

Одоо чи өөрийгөө хэр үнэ цэнэтэй гэдгээ мэдэж байгаа бол өөрийн үнэ цэнийг яваад харуул. Гэхдээ чи цохилтонд бэлэн хүлээж авах чадвартай л байх хэрэгтэй. Тэгээд би хүрэх ёстой газраа хэн нэгнээс болж хүрч чадсангүй гэж хэн нэгэнд буруугаа тохож чичлэж загнах шаардлага байхгүй. Зөвхөн аймхай юмнууд л ингэдэг юм чи биш. Чи энэнээс арай дээр шүү дээ. Үүнээс ч илүүг чадна шүү дээ. Өөртөө итгэ.

Эцэг эх чинь чамайг үргэлж хайрласаар л байх болно. Юу ч тохиолдлоо гэсэн. Чи тэдний хүү тэдний үргэлжлэл. Чи тэдний амьдралд тохиолдсон хамгийн гайхалтай зүйл нь. Гэхдээ чи өөртөө итгэж эхлэхээс нааш чамд өөрийн амьдрал гэж байхгүй байх ч үгүй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: