Надад мөрөөдөл бий /Мартин Льютер Кинг/


Martin-Luther-King-I-have-a-dream_0    Өнөөдөр санаандгүй М.Л.Кингийн “Надад мөрөөдөл бий” нэртэй илтгэлийг сонирхох завшаан тохиолоо. Тэрээр 20 дугаар зууны хамгийн алдартай илтгэлүүдийн нэг болох энэхүү илтгэлээ 1963 оны 8 дугаар сарын 28 ны өдөр хоёр зуу гаруй мянган хар, цагаан арьст Америкчуудийн өмнө Америкийн нийслэл Вашингтон хотод байрлах Линколиний дурсгалын дэргэд  тавьсан юм. Илтгэлдээ тэрээр хүнийг шашин шүтлэг, арьсны өнгө, нас хүйсээр нь ялгалгүй бүгдэд тэгш эрхийг мөрөөддөг гэдгээ олны өмнө тэрээр зарлан тунхагласан ба илтгэлээрээ тэрээр зэвсэг барьж тэмцэхийг уриалаагүй бөгөөд энхийн замаар шийдвэрлэгдэж болох эрх чөлөөний чөлөө тэмцэж буйгаа илэрхийлсэн юм. Эдүгээ 21 зуун гарч Америкт хар цагаан хүмүүс холилдон тэгш эрхтэй амьдран сууж хамтдаа тэмцэж, хамтдаа зовох болсон ирээдүй цагийг тэртээх 60аад онд Мөрөөдөж явсан түүний илтгэл үнэхээр гайхалтай бөгөөд ирээдүйн төлөө түүний мөрөөдөж байсан бүхэн өдгөө биелэлээ олсонд түүний хувь нэмэр их билээ. Биеийн бөхөөр нэгийг ялна, Сэтгэлийн бөхөөр олныг ялна гэсэн эзэн Чингисийн маань сургааль юутай үнэн бэ? Одоо бидний дунд байгаа биш боловч тэр үед хальсанд бууж үлдсэн энэхүү үгийн гайхамшигийн хэсгийг оруулах санаа төрлөө.

“Надад мөрөөдөл бий” 

… Өнөө маргаашийн зовлон зүдгүүрийг үл тоомсорлон та бүхэнд хэлэх нэгэн мөрөөдөл байна найзууд минь. Энэхүү мөрөөдөл минь Америк мөрөөдлийн үндсэнд гүн бат бэхлэгдсэн мөрөөдөл билээ.
Нэг л өдөр үндэстэн маань сэргэж бүх хүн тэгш эрхтэйгээр өнөөдрийн нийгэмд хөл нийлүүлэн алхах болно хэмээн би мөрөөддөг
Нэг л өдөр Миссипийн толгод дээр цэцэг жимс нахиалж шудрага бус бүхнийг үлдэн хөөж эрх чөлөө шудрага ёсыг тогтоох болно хэмээн би мөрөөддөг
Нэг л өдөр миний дөрвөн хүүхэд арьсны өнгөөрөө бус авьяас чадвараараа үнэлэгдэх цаг ирнэ хэмээн би мөрөөддөг
Нэг л өдөр Алабагийн арьс өнгөөр ялгаварлагчид түүний шудрага бус явдалд хэл амаа бэлүүдэхээс цаашгүй мужийн захирагчтай тэр газарт нэг л өдөр хар, цагаан охид хөвгүүд яг л эгч дүү нар шиг хамтдаа хөтлөлцөн алхдаг болноо гэж би мөрөөддөг. Тиймээ энэ мөрөөдөл надад одоо ч байгаа
Нэг л өдөр хөндий бүхэн усаар дүүрч, уул толгод бүхэн цэцэгсээр бүрхэгдэн, энхэл донхол зам санааууд тэгш сайхан болон хувирч Эзний гэрлээр бүгд ивээгдсэн энэ бүхнийг бид хамтдаа харан суух болно. Энэ бол бидний итгэл найдвар. Энэ итгэлээрээ би Өмнөдрүү буцах болно. Энэхүү итгэлээр бид уулыг нураан итгэлийн чулуун хясааг босгоно. Энэхүү итгэлээр бид хараал зүхэлийг ахан дүүсийн сифони болгон хувиргаж чадна. Энэ итгэлээр л бид хамтдаа ажиллаж, хамтдаа зальбирч, хамтдаа шоронд орж, хамтдаа эрх чөлөөний төлөө босон тэмцэж нэгэн өдөр эрх чөлөөтэй байн шүү гэдгээ мэдрэх болно.
Тэр өдөр нь Бурханы хүүхдүүд “Миний эх орон шудрага ёс эрх чөлөөг дээдэлдэг эх орон бөгөөд Миний аавын насаа элээсэн газар нутаг гайхамшигт газар орон хэмээн эрх чөлөөг тунхаглая” хэмээх дуулах өдөр ирэх болно. Хэрвээ Америк аугаа үндэстэн бол энэ бүхэн биелэлээ олох л болно. Тэгэхээр энэхүү эрх чөлөөний тунхагийг Нью хэмпширийн уулын оргилоос эгшиглэг. Энэхүү эрх чөлөөний эгшиг Нью Иоркийн аугаа уулсаас эгшиглэг. Эрх чөлөөний эгшиг Пенсилванийн Аллегхэний оргилоос ч эгшиглэг. Эрх чөлөө Колорадогийн цаст оргилоос ч эгшиглэг!
Ингээд ч зогсохгүй. Эрх чөлөө Жеоржиагийн хадад уулсаас ч эгшиглэг! Теннесийн Өндөр уулсаас ч эгшиглэг. Эрх чөлөө Миссисипигийн уул толгод бүрээс эгшиглэг. Бидний мөрөөдөж тэмцсэн бүхэн биелэлээ олох  цагт бүхийл уулсаас ч эрх чөлөө эгшиглэг.
Эрх чөлөөг бид бүхэн зарлан тунхагласан тэр өдөр бүх тосгон, суурин, улсын бүх хотоороо бид хурдлан гэрээсээ гарч хар цагаан, еврей еврей биш, Протестант католикууд гээд бүх л Бурханы хүүхдүүд гар гараасаа барилцан хамтдаа “Эцэст нь чөлөөтэй боллоо! Бүхнийг чадагч бурхан минь эцэст нь бид чөлөөтэй” боллоо хэмээн дуулах өдөр ирэх болноо хэмээн би мөрөөддөг. Тиймээ надад одоо ч энэ мөрөөдөл бий.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: