Дутах, эс дутахын тухай шүлэг /Д. Цоодол/


Дутна гэдгийг би олон удаа үзсэн
Дудрайхан би байтугай
Дуулим орчлон дутуугаасаа бүрдсэн
Дулаан Африк усгүй, үүл цангаж
Дун цагаан туйл наргүй, далай осгож
Дуу, хайр хоёроор хүн өлсөж
Дутуугаас бусад нь дутуу хорвоо

Морьтой өвгөд минь дутахын цагтаа
Мохож саваа тосоогүй, сэлмээ шүүрч босдог байсан
Дүрсгүй тэднийг торгоохоор “Цагаан хэрэм” сандарч
Дүүрдэггүй ганзагыг нь дүүргэх гэж Европ тэвддэг байсан
Хар ялаа шиг дайсан ирэхэд хүч дутаж
Халхын голоор Япон дайрахад хүн дутаж
Хайрт хөвгүүдээрээ бид дутаж үлддэг байсаан!
Эр зоригоор л дутаж байгаагүй
Эх орноо л алдаж яваагүй
Тулаад босох газар минь байхад
Тугаа хийсгэх тэнгэр минь байхад
Тулгандаа тахисан гал шиг бадарч ирсэн улс аа

Бурхан дээдсийн үе өнгөрлөө
Буянд нь сагаж суухдаа бид ухаанаар нь дутлаа
Торолзоод торолзоод он жилүүд өнгөрлөө
Тоолоод тоолоод үзэхнээ өвгөдийн хөрөнгөнөөс дутлаа
Харин явгарсан эрэлчинд ганц морио
Хазаарлаад өгчихдөг заншил минь дутсангүй
Богд дарь эхийн сэтгэл минь дутаагүй цагт
Босоо босоо уулс, ботго буйлсан талаараа дутаагүй цагт
Болно доо! гэж итгэж явна даа
Босно доо! гэж итгэж явна даа

Дээврийн минь цоорхойг эх орны минь үүл нөхнө
Дээлийн минь товчийг хөх тэнгэрийн минь од орлоно
Дэнжийн минь чулуу, цэцгийн шүүдэр минь тоогоороо цагт
Дэлхийн маргааш надад юу дутах юм бэ?
Ядрах тусам би Монголоо илүү их хайрладаг
Яагаад вэ гэвэл тэр чинь миний юм аа
Ямар их хайртайгаа, яагаад хайрлах болсноо
Яг хэлчихье гэхэд тэнцэх сайхан үг л дутна

Дайснаас чамайгаа хамгаалахаар үхэх сэтгэл надад дутахгүй
Дахиад чиний төлөө үхэх хоёр дахь амь л дутах юм дaa!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: