Залуу охины өдрийн тэмдэглэл /Анне Франк/


Анне Франкийн өдрийн тэмдэглэл“Амьдрал баян шүү дээ” энэ үг надад их сайхан санагддаг юм. Гайхалтай урам зориг, итгэл бэлэглэсэн үг. Энэ үгний биелэлийг би сайн ном уншиж байхдаа бас мэдэрч байдаг юм. Анне Франк нэртэй эгэл жирийн бяцхан охины өдрийн тэмдэглэлийг уншиж, түүний дотоод ертөнцөөр аялалаа. Анне охин 13 насныхаа төрсөн өдрөөр (1942.06.12) хайртай ааваасаа бэлгэнд авсан тэмдэглэлийн дэвтрээ өөрийнхөө хамгийн итгэлт найзаар сонгон түүнтэй хамгаас дотно нөхөрлөх болжээ. Гитлерийн нам ялж, Еврейчүүдийг хавчин гадуурхаж байсан тэрхүү үед Еврей үндэстэн түүний гэр бүл Германаас Холландад дүрвэн ирсэн байсан ба Германчууд Холландыг эрхшээлдээ оруулан тухайн байдал даамжирч, хурцдахад Аннегийн аав Отто Франкийн урьд нь ажиллуулж байсан пүүсэд аавынх нь ажлын түнш болох Ван Дааны гэр бүл, мөн эмч Дуссел нартай хамт 2 жил гаруй нуугдан амьдарчээ. Анне охин хэдийгээр өсвөр насны бяцхан охин боловч аль хэдийн тогтсон өөрийн үзэл бодолтой, зорилготой, хүсэл мөрөөдлөө олсон, хөгжилтэй, цовоо сэргэлэн охин байжээ. Тухайн үеийн дайны хүнд хэцүү байдал, зөвхөн Еврей болж төрснөөсөө өөр ямар ч буруугүй тэрхүү хүн төрөлхтөний нэгэн хэсэг хэрхэн хавчигдан дарлагдаж, хайртай гэр бүл, найз нөхдөөсөө салж, магадгүй үүрдээр хагацан, сэтгэл шимширч, айж түгшин хэлмэгдэж байсныг харж харуусаж, түүнчлэн бяцхан охины нүдээр бодит амьдрал дээрх хүмүүсийн дүр төрх, дэлхий ертөнцийг харвал ухаарал, хүндлэл төрнө.

Анне охин сэтгүүлч болох хүсэлтэй, түүх, соёл урлаг, уран зохиолд сонирхолтой бөгөөд пүүсийн ажил тарж, хүмүүсийн хөл тасрахад л амнаасаа үг гаргаж, инээж, бүжиглэж болох, тийм л уйтгар түгшүүртэй, хяслантай нөхцөлд амьдарч байсан ч, гэр бүлээрээ олон төрлийн ном уншиж, түүнийхээ талаар шүүмжлэн хэлэлцдэг заншлаа алдахгүйгээр, мөн ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд гадаад хэл үзэж, өгүүллэг, зохиол оролдож, соёлт ухамсарт хүн төрөлхтний ачаар сайн цаг ирнэ гэдэгт эргэлзэхгүйгээр өөрийгөө бэлдэж байжээ. Анне охин томчуулын бүхнийг мэддэг юм шиг аашилдаг зан, түүгээрээ хүүхдүүдийн үзэл бодлыг хайхардаггүй түлхдэг зан, өөрийн дутагдлыг мэддэг боловч түүнийгээ засахыг хичээдэггүй өрөвдөлтэй, хулчгар занг тэвчдэггүй нэгэн байлаа. Тэр өөрөөрөө л байхыг хүсдэг, өөрийнхөөрөө л байж хайрлагдахыг, ойлгогдохыг хүсдэг. Томчуул түүнийг байнга гоочилж, шүүмжилж, ямар байх ёстой талаар яншиж, дүрэм тогтоохыг нь тэсвэрлэхүйеэ бэрх бөгөөд, эрх дураараа тоглон гүйх модот гудамж, илбэн таалах салхи, уудам хөх тэнгэр, даанч анзаарах сөхөөгүй явсан амьд байгалийн сайхныг санагалзан мөрөөдөж, элэг нэгт ахан дүүсийнхээ эдэлж буй гунигт хувь заяанд сэтгэлээ өвтгөн, тэдэнтэй харьцуулбал жаргалтай байгаа өөрийгөө зэмлэх ба бусадтай л адил сэтгэл зовох зүйл, бэрхшээлтэй тулгарна. Харин энэ давчуу орон зайг өргөн саруул болгон тэлж, зүрх сэтгэлд нь баяр хөөр, догдлол авчирсан нэгэн бол тэдэнтэй хамт хоргодож байсан айлын хүү Петер байв. Тэд биенээ ойлгож, нэгэндээ нөмөр түшиг болж, итгэлээр тэжээгдэн хамтдаа өсөн торниж байлаа. Гэтэл нэгэн хар өдөр сэтгэлтэй хоёрыг, арга тасран айж түгшин шаналж байсан зовлонтой ч элэг бүтэн амьдралыг үгүй хийж Герман, Холландын цэргүүд нуувчийг эвдэн орж ирж, тэднийг баривчилжээ. Анне Франкийн гэр бүлээс зөвхөн эцэг нь амьд үлдсэн бөгөөд Анне Франкийн өдрийн тэмдэглэлийг хүнс зөөн тусалж байсан Мийп бүсгүй олж, хүн төрөлхтөнд үлдээж чаджээ.

Энэхүү ном надад маш их сэтгэгдэл төрүүлж чадсан учраас түүнээс сэдэвлэсэн кинонуудын талаар судалж үзлээ. Хамгийн эхний хувилбар болох 1959 онд бүтээгдсэн кино тухайн цаг үетэйгээ арай ойр байж, сайн дүрсэлж чадсан байх гэж бодоод түүнийг сонгон үзтэл сэтгэлд үнэхээр хүрсэнгүй, арайхийн үзэж дуусгалаа. Гэхдээ Анне охины өдрийн тэмдэглэлээс уншихад мэдрэгдсэн тэр л томоогүй, зоригтой, ухаалаг, сайхан сэтгэлтэй Аннегаар сэтгэлдээ хадгалан үлдээе дээ. Чамаас маш их урам зориг, ухаарал авсандаа талархаж байна.

Баярлалаа Анне.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: