Монте Кристо гүн /Александр Дюма/


монте кристо гүнӨөрөө амсаж мэдэрч туулаагүй ч, зовлон зүдгүүр, шаналал, хайр, жинхэнэ аз жаргалтай амьдрал гэгч юу байдгийг, тэрхүү тарчлал, мэдрэмж, сэтгэлийн хөг эгшиг, баяр хөөрийг үгээр илэрхийлэх боломжгүй ч, хагас хугасхан ч атугай мэдэрч, хамт зовж бас сэтгэл тайвширч, догдолж байлаа.

Хүний амьдрал харгис хатуу, өршөөлгүй, шударга бус атлаа түүнээс хүчтэй хайр сэтгэл, хүндлэл, итгэл найдвар, талархал, чин үнэнч сэтгэл гэгч бас оршдог юмсанж. Хэн ч тусалж, аварч чадахааргүй, гагцхүү одоогийн гаслан цөхрөлт байдлаас илүү хүний сэтгэлийг өвтгөж чадах ямар ч муу ёрын хүч байхгүй мэт санагдаж, үхлийг хүлцэнгүйгээр угтан, магадгүй хамгаас илүүгээр хүсэн шунаж байлаа ч, энэ орчлон ертөнц гэгч тааж таамаглахын аргагүй сайхан учрал, нандин бэлгүүдээр дүүрэн ажээ. Гагцхүү зүрх сэтгэлийн тань гүнээс хөтлөн буй итгэл найдвар өөд ямхаар ч атугай зогсолтгүй тэмүүлбэл, гомдол хорсол үзэн ядалтаас сэтгэлээ чөлөөлж чадвал, хиргүй тунгалаг чигч шударгыг хөтчөө болгон дагавал амьдрал хичнээн баян, гайхалтай болохыг мэдрэх хувь тохиол ирдэг байна.                        

Энэхүү романыг уншсандаа би өөрийгөө үнэхээр азтай нэгэнд тооцож байна. Энэхүү дэлхийн сонгодог бүтээл ирээдүй хойч та бидэнд амьдралын бас нэгэн өвөрмөц амт, өнгө, үлгэр дуурайл, бодрол ухаарлыг өгөхөөр хадгалагдан үлдэж дээ гэж бишрэл хүндлэлтэйгээр, бахархал, талархалтайгаар хэлмээр байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: