Сүмтэй бударын чулуу /Р. Чойном/


сүмтэй бударын чулууБагадаа би Ринченгийн Чойном гэхээр л Чойномыг олон хэлээр ярьдаг орчуулагч түүх судлаач домог болсон Б. Ринченгийн хүү юм боловуу гэж боддог байлаа. Магадгүй шүлгийн талаар ихээхэн шимтэж уншиж таашаадаггүй байсан болоод ч тэрүү Монголынхоо зохиолчдын талаар мэдлэг тааруу билээ.

Р. Чойном 60 -аад онд төрсөн бөгөөд түүний эцэг нь түүнийг 7 настай байхад нь сүрьеэ өвчнөөр өөд болсоноос хойш тэрээр өнчин өссөн юмсанж. 4-р анги хрүтлээ онч сурч шилдэг сурагч байсан бөгөөд эцгийн өвдсөн өвчнөөр мөн шаналж хичээл сургуулиа орхиж улмаар мал дагаж хүн болсон юм гэдэг. Хожим нь ч 43 настайдаа хорвоогийн мөнх бусыг энэхүү өвчний улмаас л үдсэн ажээ. Хэдий Нацагдоржийн адилаар залуу халуун, хийж бүтээх насан дээрээ хорвоог орхисон ч гэлээ залуус бидэнд үгийн чимэг, үгээр наадах ухааныг харамгүй хайрласан найрагч чамгүй олон бүтээл туурвилыг бичиж үлдээснийг ардчилал ялсан тэр үед нэгтгэн ном болгосон нь “Сүмтэй бударын чулуу” хэмээх товхимол болон үлджээ. Сүрэнжав тэргүүтэй Чойномын хүрээлэнгээс гаргасан уг номоос гадна бас бус нилээд хэдэн ном хэвлэгдэн гарсны нэг болох энэхүү номыг би таашаан уншлаа, үнэхээр л таалдагдлаа.  Дашрамд дурдахад Сүрэнжав зохиолч нь Чойномын дотны анд байсан бөгөөд хоёр биедээ шүлэг бичин солилцож нэгнийхээ нүдний мэлмийг нээж өгдөг байсан андууд билээ.  Чойномын шүлгийн мөрүүд хүний сэтгэл санааг чилээлгүй, уйдаахгүйгээр довтолгоо морь адил хатирч, цогиж, давхиж шогших гээд донжийг нь тааруулж бичсэн, илүү ч үгүй дутуу ч үгүй санаа оноогоо илэрхийлсэн нь хосгүй сайхан.  Аргагүй л “Гудамжны яруу найргийн загалмайлсан эцэг” нь Чойном юм шиг. Дээхэн үед Социализмын үед хүн юу хэлэх, юу ярихыг төрөөс цагдаж хэлэх хэлэхгүй үгийг төрөөс шийддэг байсан үед амьдарч байсан учраас хавчигдан боогдож, залуу халуун насаа зэмлэл, дарамтан дунд өнгөрөөсөн нь шүлгийн мөрөнд нь хүртэл тодорч үлджээ. Эдүгээ 21-р зуун гарч Гитлерийн “Миний тэмцэл”-ээс авахуулаад Р. Чойномын хориотой шүлгүүдийг асуудалгүйгээр уншиж болох болсон цаг. Үүнийг маань ч Чойном мэдсэн юм шиг тэр үеийн хүмүүст гэлгүй одоо бидний үед амьдарч буй залууст зориулан шүлгээ туурвиж явсан нь бахдууштай, тэр үнэхээр л сайн цаг ирнэ гэдгийг  тааж мэдсэн нь илт.  Шүлгээр шүлэг бичиж болно, шүлгээр роман, тууж ч бичиж болохыг харуулсан хосгүй авьяаслаг шүлэгч 20-р зуунд эх оронд минь төрж, амьдарч байжээ. Дурлал, гуниг, баяр хөөр, харууслыг шүлгийн мөрөөр харуулсан хэлхээ үгсийн гайхамшгийг энэхүү л номноос мэдэрсэн маань энэ дээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: