Нанчидын ширээ хавьд унших захидал /Р. Чойном/


Холбогдох хvний нь сонорт
Хойшлуулалгvй хvргэх ёстой
Энэ нэгэн ер бусын захидлыг
Эзний нь амнаас буулгаж бичлээ.

Олон хvний элдэв намтар
Оволзсон баяр хvлцсэн гуниг
Онгон дурлал хөнгөн хагацал
Охидын гоморхол, нөхдийн бахархал

Сэтгэлт хосын уяхан дуудлага
Сэмхэн атгуулах уран захидал
Сэргэлэн инээдэм энэ бvхнийг
Шvлэглэж суухад амар билээ.

Эдvгээ гэтэл тэс өөр
Энэхэн найргийг Долгор хvvхний
Эмзэг сэтгэлийн догдолуун vгээр
Эр нөхөрт нь дамжуулж өгөх

Зайлж болохгvй vvрэг хvлээж
Захидал болгон сийрvvлж бичлээ
Зарим талаар Чулуунтай төстэй
Залуу нөхдөдөө зориулж бичлээ. 

Нөгөө муу Долгороос чинь
Нөхөр Чулуун чамдаа бичлээ.
“ Хавар – зуны зааг юутай сайхан
Хангай дэлхий цэнхэрлэн цэцэглэж байна.

Хайртай нөхөр чулуун чи минь
Хаахна газар явнам бэ ? …

Өөрийн чинь хойноос vргэлж ширтэх
Өрөвч сэтгэлийн усан нvдэнд минь
Өртөхөөс чи минь халширсан бол
Өгvvлэн хэлэх vгийг минь сонс л доо !

Буурал болсон ч хагацахгvй гэж
Буруу явсан ч хаяхгvй гэж
“Бурууг хэлж зөвийг сонсоно” гэж
Хvн хvнтэйгээ ханилдаг биш vv.

Амьдын жаргалаар жаргана гэж
Асарч нэгнийгээ хайрлана гэж
Алтанхан сургаалийг нь сонсоно гэж
Анхан бид ханилсан бус уу.

Гэтэл чи минь ямархан учраар
Гэрийн бараа харахыг болив.
Гэргий намайгаа юунд зовоож
Гэм зэмтэй алдаагаа давтав ?

Олон жил дамнан гуйсан
Охин зөөлөн итгэлийн минь vгийг
Одоо болтол чамайгаа гэсээр
Овоолж vvрсэн сэтгэлийн минь зовлонг

Чиний төлөөнөө нойргvй хонож
Чилж зvдэрч, ичиж гуньж
Чимхийсэн хvйтэн жаварт хөрч
Чинэрэм гийсэн хурц наранд халж

Уйлах газар нь уйлж явсан
Уурлах газар нь уурлаж ядсан
Учирлан гуйж аргадаж цөхсөн
Намайгаа чи хайрлахаа яав даа.

Хамгийн сvvлд гэрээсээ гараад
Харагдалгvй чи, зургаа хонолоо
Хамгийн сvvлчийн оддыг шууртал
Хараа нойргvй би, зургаа хонолоо.

Аагтайхан цайгаа хөргөлгvй дvvргэж
Амраг чамдаа зургаа хоног зэхлээ.
Аяганд чинь хоолныхоо дээжийг
Амталж хийгээд зургаа хоног тавилаа.

Yvрдийн гэсэн чамайгаа аятайхан угтах гэж
Yс зvсээ янзлаад зургаан өдөр харлаа.
Хөнжлийг чинь засаж орыг чинь зэхээд
Хөлний нь дэргэд би, зургаан шөнө уйллаа.

“Аав чинь шөнө ирнэ” гэж зургаан орой
Алаг хонгор vрстээ худлаа хэллээ би.
“Аав чинь эрт явсан” гэж зургаан өглөө
Алаг хонгор vрсээ хуурч мэхэллээ.

Эх хvн төрсөн vрдээ худлаа хэлнэ гэдэг
Энгvй хvнд нvглийг зургаан хоног vйлдлээ би.
Энхрий vрсээсээ зургаан хоног нvдээ нуулаа би
Эрээн даавуу алчуураа зургаан хоног нэвтэллээ би.

Арван таван жил чинийхээ
Айсуй яваа барааг баярлан харж
Ахуй сэтгэлд дасал болсон газруудаа
Зургаан өдөр би элэгдтэл нь ширтлээ.

Арван таван жил чинийхээ
Аяархан ханиасхийгээд ирдэг
Аниран шингэсэн чимээг чинь
Зургаан шөнө би хvзvvгээ хөштөл чагналаа.

Тэгтэл чи минь алга аа.
Тэнгэрт хийссэн утаа шиг

Тэнгист шидсэн чулуу шиг
Тэр чигтээ алга болчих юм ! …

Хайртайхан амраг Чулуун минь ээ
Найртайхан сэтгэлээс гуйн сөгдөх
Нандинхан гэсэн хэдэн vгийг
Насныхаа янагаас сонс л доо.

Энэхэн захидлыг унших цагтаа чи
Эрээд намайг олохгvй юм байна гэж
Эрэмшиж битгий биеэ магтаарай
Эхнэр намайгаа бvv шоолж vзээрэй.

Өнөө болтол чамайг мэдээгvй дээ
Өдөр шөнөгvй зовж суугаа юм биш ээ
Өөрөөс чинь өөр тоох хvнгvй дээ би
Өнчин хvvхэд шиг уйлж суугаа юм биш ээ.

Амраг Долгор гэж гэмгvй нэгэн бvсгvй
Ар талдаа хvлээж байгааг мартсан атлаа
Архи харчихаад “Цагаан Долгор” гэж
Намайг орлуулж яваад чинь би гомдох юм.

Хаана наргиж унаж, шартаж явааг чинь
Харснаас өөрцгvй мэдэж байна би.
“Хайран чиг миний нөхөр дөө” гэж
Харуусанхан бодож байна би.

Амьдралын хань, vрийн минь эцэг
Анхны янаг минь энэхэн хорвоод
Аргагvй чи мөнөөс мөний тул
Алдхан биеэ зовоож чамайг гэсээр суунам.

Санаж байна уу Чулуун минь ээ
Саяхан чи бидэн хоёрын
Сандал дээр ихэр од шиг зэрэгцээд
Сайхан гарсан цэл залуухан зураг бий еэ.

Одоо би энэ зургаа хараад
Олон хаврын цаадах арван найман насны
Онцгойхон vеийг сэтгэлдээ дурсан
Өөрөө өөртөө атаархаж суунам.

Тэгэхэд би зэгс хулс шиг биетэй
Тэвхийсэн мөртэй, инээд алдсан харцтай
Тэнvvхэн царайтай гал дөлтэй …
Тэнгэр минь ! (ёстой хvvхэн шиг хvvхэн байж дээ)

Хvvхэн шиг хvvхэн байхдаа бас
Хvvхэд шиг хvvхэн байсан юм уу даа
Хvссэн бvхэн сэтгэлчлэн бvтнэ гэж
Хvний жаргаагvйгээр жаргана гэж

Бvжиг эргэж дуу цээжилж
Бvтэн сайнаар ууланд авирч
Амаа цэнхэр болтол жимс идэж
Амьдралыг жимс шиг л санаж явж дээ !

Тэр vеэр … санаж байна уу ? Чулуун
Тэргvvн сарын урьхан тансаг
Тэргэл өдөр байсан аа даа ?… Цэнгэлдэхэд
Тэмцээн ид дундаа … сайхан аа !

Yелсэн суудалд хvмvvс пиг дvvрэн
Yзэсгэлэнт цэцэгс шиг эрээн мяраан
Yеийн хvvхнvvд нvцгэн сэлгvvцэж
Yзэм зажилж мөхөөлдөс шимж байсан сан.

Хөвгvvд залуус бие халаалтад
Хvнд хөнгөн дасгал хийцгээж
Хvрэл шиг биеийн нь булчин зангирч
Хvрэн зандан шиг гялалзаж байсан сан.

Олон өнгийн туг дарцаг
Огторгуйн наахна аяархан дөлсхийж
Арван найман насны минь сэтгэл шиг
Агаар тэнгэр сэвгvй цэлмэг байлаа.

Найман зуун метрийн кросс уралдаанд
Намайг тvрvvлж ирээд цэцэг гардаж
Амжилтдаа бvх биеэрээ инээмсэглэж байхад
Анхан чи надтай учирсан шvv дээ.

Тэгэхэд чи хорин нэгхэн настай
Тэнхлvvн мөрөндөө цэргийн погонтой
“Алдар” нийгэмлэгийн тамирчин гэгдэж
Алга ташилтан доор мандаж байсан даа.

Ширхэг нийлэн гялбах өтгөн хар vстэй
Шил хангайн царс шиг өндөр гоолиг биетэй
Шулуун зантай чадал тэнхээтэй
Чулуун чамдаа би сэтгэл алдсан даа.

Амьдын диваажин болсон тэр зуны
Алтан өдрvvдийг би одоо санаж байна.
Ахин дахин учирч нvvр хагаранхан
Аяархан vнсэж байсан vе өчигдөр шиг санагдана.

Гэтэл арван таван он өнгөрчээ
Гэр бvлийн маань алаг эрээн амьдрал
Намайг чамайг өнгөөрөө илбэдсээр
Насны vд дунд өнөөдрийг хvргэжээ.

Өнөөдөр би нvдэндээ нулимс хавчуулж
Өнгөрсөн сайхнаа эргэцvvлэн бодож сууна.
Өөрийн амсаж явсан залуу насан бус
Өөр бусдын ярьсан амтат тууж шиг санагдана.

Хар л даа Чулуун минь энэ жаазанд
Хагас жилийн өмнө чи бид хоёр
Хамгийн бага охиноо дундаа суулгаад
Хаврын баяраар авахуулсан хvрэн зураг байна.

Атираа тодорч мах нь шуусан нvvртэй
Алжаасан дvртэй энэ хоёр хашруудад чинь
Арван таван жилийн цаадах бидний дvрс
Алга шvv дээ Чулуун минь !

Хаа байна миний Чулуун
Хар хөмсөгтэй, хар нvдтэй
Хацар нь тэгш дух нь толигор
Ханхар сайхан эр чи хаа байна.

Оронд нь бvдэгхэн гvлмэр харцтай
Овор ихтэй бvрсгэр ширvvн царай
Шанаа нь хонхойж магнай нь атирсан
Шал өөр хvн байна. – Чулуун минь

Хайран тэр залуу насыг
Хаана гээснийг би чинь мэдэж байна.
Хамгийн анхан чи согттолоо уусан
Тэр л ширээн дээр залуу нас чинь бий.

Тэр л ширээний хулдаасан дээр
Тэнд эндгvй архи пиво асгаж
Норсон шvдэнз дутуу татсан тамхи
Новширч vлдсэнийг санаж байна уу.

Яг л тэрэн дунд чиний минь
Ялалтын сахиус шиг залуу насан
Янаг дулаан сэтгэл, нэр төр чинь
Яруухан хурц цог жавхаа чинь

Өөрт чинь мэдэгдэлгvй vлдсэн байна.
Өнөө болтол чи тэр л ширээнээс
Өнхрөх утасны сул vзvvр хөвөх шиг
Өчнөөн жил өөрийгөө хөвсөөр явна.

Гайтай нэг өглөөг сэтгэлээсээ би
Гаргая ч гэсэн гарч өгөхгvй юм Чулуун минь
Ганцхан эмзэг өдөр бvхэл амьдралыг
Ган хутга шиг шархлуулдаг юм байна шvv дээ.

Алсын аймгаас найзыг чинь ирнэ гэж
Алтан одтой коньяк хэмээх сархад
Авдрандаа хадгалсанаа даа бид хоёр
(Архи тэгэхэд ховор байсныг яана)

Өдөр дунд би ажил уруу чинь утасдсан сан
– “ Өнөөдөр ажилдаа ирээгvй” гэж хариу сонстсон сон.
Өглөө нь чи ажилдаа яаран гарсан сан.

Зуны нар шиг чиний минь дvр
Зуу дахин өнгө орон санагдаж
Зуурдын осолд өртөө юм уу гэхээс
Хоёр нvд минь харанхуйлж билээ.

Yдээс хойш ажлаа ч хийж чадсангvй
Yvгээр тvvгээр асууж сураглаж ядаад
Yvдтэй бvхнээр эрж шагайж цөхөөд
Yдэш нь гэртээ уйлан хайлан буцсан сан

Арван хоёрдугаар сарын хорин хоёрныхоос ч илvv
Аймшигтай тийм урт шөнийг би vзээгvй
Аажимхан цохилох цагийн цохилт бvхэн
Аварга хvнд сvхээр зvрхийг минь цохих шиг …

Нам гvм өнгөрөх агшин хором бvхэн
Нас биеэс минь чимхэж аваад явчих шиг
Хацар дээгvvр бөмбөрөх нулимс бvхэн
Хайран залуу vе минь урсаж байх шиг бодогдсон.

Анхны хvv минь тэгэхэд хэвлийд байсан шvv дээ
Алжааж чилэхдээ би хэвтэж амжилгvй vvрэглэж
Аягыг чинь зэхээстэй, хоолыг чинь халаагаастай
Авиа чимээ чагнасаар би зогсоогоороо унтсан.

Гэтэл чи маргааш өглөө нь
Гэрийнхээ хаалгыг маажиж малтан
Дайнтай киноны шархадсан хvн шиг
Даанч хачин амьтан орж ирж билээ.

Ариухан зvс чинь зэвхий даан цайрчээ
Алагхан нvд чинь зэс мөнгө шиг улайжээ.
Амраг ханиасаа айн сэжиглэх
Анхны сvvдэр тэгэхэд намайг дайрсан юм.

Урьд хаврын дунд сарын
Урьхан салхи шиг байсан амьсгал чинь
Уусан архи татсан тамхи хоёрын
Угаартаж унамаар аягvй vнэр ханхлуулж

Жаргалын минь дайсан болсон тэр vнэр
Жаахан зvрхийг минь сархдын зvvгээр
Цээжийг минь хамгийн тvрvvчийн уураар
Цэнгэлийг маань гоморхлоор хатгаж билээ.

Зуурдын осолд ороо болов уу гэж чамайгаа
Зуу дахин бодож уйлсан сан өчигдөр нь
Yнэхээр чи зуурдын осолд өртжээ
Yнэн амьдралаа хөнөөм хvнд осолд оржээ.

Аягvй vгээр чи намайг загнаж
Архи нэхэж шаазангаа хагалсан.
Авдрын тvлхvvр гараас минь булааж
Авах зуураа бас унатал минь тvлхсэн.

Надад зовлон чамд цэнгэл болсон
Нанчид хэмээх умдааны эхний салхи

Нам гvм гэрийн маань босгыг тэгж алхсаан
Найдаж итгэж явсан сэтгэлийг минь тэгж алсаан !

Асар удалгvй би хvvгээ төрvvлэх гэж
Амаржих газар чамаараа хvргvvлж очихдоо
Ахиад битгий уугаарай гэж хvvхэд шиг
Аргадаж ядан гуйж байсныг санана уу.

Долоо хоног би төрөх тасагт байхдаа
Дотроо vргэлж чамайгаа бодсон сон
Хамгийн хэцvv өвдөхдөө бурхан шvтээн шиг
Хайрт чинийхээ нэрийг хашгиран дуудсан сан.

Хvvгээ “Баяр” гэж бэлэгшээн нэрлээд
Хvй нь цөглөсөн дор гэр өөдөө яарсаан
Хvйт оргиж сархдын vнэр ханхалсхийсэн
Хvнийх шиг гэртээ би өөрийнх гэж орсоон !

Шилний чимээ, инээд, хараал долоо хоног
Шингэж тогтсон өрөөний агаарыг
Шингэн дуугаар vр минь тэгэхэд сvлж
Шинэ vеэ хоосон лонхны чинь дэргэд тунхагласаан !

Олон жилийн өмнө архины дээжийг
Оочиж эхэлсэн анхны өдрөөс чинь
Омог зориг төгс эсэргvvцэн тэмцсэн сэн би
Одоо болтол чи минь уурласаар яваа болов уу.

Анхны босгосон амьдрал жаргалаа харуусаж
Алаг vрийнхээ алтан маргаашийг хамгаалж
Ариун vнэн сэтгэлийн аргаа барсан уураар би
Архины зовлон мэдэхгvй мөн ч их зовоогоо доо.

Яая гэх вэ ? эхнэр болгон ингэдэг хойно.
Яваа яваандаа элдэв зовлонгий нь ухаарч
Яриа цуурхал хэл амнаас хамгаалж
Янаг нөхөртэйгөө хуйвалдаж хvртэл сурдаг юм.

Ханийг минь уруу татах нь гэж айхдаа
Хамт уудаг нөхдөөс чинь чам юугаа
Харамлаж элдэв муухай ааш гаргаад
Хар толгойгоо цайтал тэдэнд муулуулж суудаг юм.

Архидахаар гарахад чинь сэтгэлийн зөнгөөр мэдээд
Аргадаж саатуулж ядаад гэнэтийн уур хvрч
– Ахиад битгий шагайгаарай гэж ! хаалгаа хаахдаа
Араас чинь шороо цацмаар байдаг сан.

Уур яах вэ мөчийн дараа л намдана
Уугаад нөгөөх минь яаж яваа бол доо гэж
Унаж тусаж, хөлдөж бэртээ болов уу гэж
Уйлан өрөвдөн чамайг эрхээр гардаг сан.

Таньдаг улсаас ичиж чамайг эрээгvй юм шиг
Тайван баясгалантай явах шиг хэцvv юмгvй сэн.
Тарчлан зовж мөрөөсөж явсан сэтгэл минь
Чамайг хармагцаа гэнэт хувьсан уурладаг сан.

Хумсын чинээ ч амралгvй миний яваа энэ
Хувийн жаргалаа бодоод vvний байгаа энэ.
Хайран ч сэтгэл минь гэхээс уур минь хvрч
Хамаагvй загнаж явсныг минь уучлаарай.

Уух цагтаа гэртээ чи уу ! гэж
Уусан хойноо гэртээ чи бай ! гэж
Учирлан гуйж архи дарсыг чинь зэхээд
Унах шартах гэгчийг нvдээрээ би vзсээн.

Бvлэглэж уудаг нөхөд чинь манайд цуглаад
Бvтэн хороо цэрэг шиг нижигнэж байхад
Бvгчим vнэр тамхины утаа хоёроос
Хvvгээ тэврээд би хавчигдан зайлж байсаан.

Заваарч гvйцсэн өрөөг нойроо хугаслан цэвэрлэж
Задгай мөнгөө хамж шарыг чинь тайлж өгөөд
Захиж зөвлөх vгээ нулимстай хольж хэлээд
Засрах болов уу гэж мөн ч их горьддог сон.

Сайхан сэтгэлийн минь халуун дөлөн дээр
Сархад асгаад чи олон удаа унтраасан
Сав бvхэн өөрийн хэмжээ байдаг гэтэл
Сархад уусан хvнд хэмжээ байдаггvйг мэдсэнгvй.

Архийг чинь гарах бvхэнд чамдаа би
Ахин давтахгvй байх гэж мөн ч олон итгэжээ.
Ахин уух бvхэндээ намайгаа чи
Аль сайхан vгээр тун ч олон мэхэлжээ.

Дархан амьдралын vнэт эрдэнэ шиг холбоог
Дарсны бөглөө анх vхэр буу шиг буудсан даа.
Дахин эвлvvлэх гэж би мөн ч их ядсан даа
Дахин эвлvvлсэн бvхнийг чи ч их эвдсэн дээ.

Гэхдээ би Чулуун чамдаа өшрөө нь vгvй
Гэргийн хувиар шулуун хайраа зориулсан хэвээр
Гэгээн наран доор гэрэлт нvдээрээ харж
Гэнэн сэтгэлээ өгсөн хойно өөр хэндээ гомдох вэ.

Уруул давж бусдын сонорт алхсан vгийг
Уурга цалам хаяад ч буцааж авдаг ёсон vгvй.
Уян халуун хайрыг минь эрvvл цагтаа асаасан хойно
Умдаан хэчнээн хvчтэй ч унтрааж чадах учиргvй.

Надад хэлсэн vг чинь зvрхнээс минь уяатай
Намрын шөнө сойсон хvлэг морь шиг бөмбөлзөн
Нам гvмийг эвдэж ууган хайраараа vvрсэж
Наалинхай vгсийн туураараа сэтгэлийг минь цавчиж байна.

Yнэн итгэл хугаралгvй зуун тvмэн удаа
Yглэж чамдаа хэлсэн зvй ёсны vгс минь
Yхэх сэхэх хоёрын чинь шийдийг хамгаалан тулалдаж байна.

Энэний минь хариу болгож наддаа
Энхрий нөхөр минь чи юу хийж яваа билээ ?
Эрхэм нөхөд, албан газар, шударга ёсыг
Эргэцvvлж бодооч! Намайг санаач !

Хатуу сархдаар өөрийгөө зугаацуулж
Халаасан дахь мөнгөө тоолон зарахдаа
Хайраа өгч хойноос чинь ширтсэн миний
Халуун нулимсыг чи тоолон зарнам биш vv !

Чадалтай цагт мөнгө яахав олдоно.
Чамайг гэсэн сэтгэл тvрийвчин дотроос олдоно гэж vv !
Хундаганд мэлтийж байгаа эхнэрийнхээ нулимсаар
Хувьхандаа чи минь цэнгэн жарганам биш vv.

Амраг нөхөр минь миний vгийг сонс л доо
Архинд бус надад чи хэрэгтэй.
Амьдралдаа, эх орондоо чи хэрэгтэй
Алаг vрдээ өөртөө чи хэрэгтэй !

Исгэлэн ундаа хэдий амттай гэвч
Эх орныхоо итгэлийг хундагалан ууж болохгvй
Эр нөхөд наргих хэдий аятай гэвч
Эр хvний сэтгэлийг худалдан ууж болохгvй.

Орчлон хорвоог чагнаж байхад “ Хайртай “ гэж хэлсэн
Охин хонгорынхоо итгэлийг чи хугалах ёсгvй
Олдсон энэ насаараа дэнчин тавин байж
Оролдож босгосон амьдралаа чи нураах ёсгvй.

Хvнээс олдошгvй хайрыг уруул дээр минь андгайлж
Хvчин буурай биеийг минь хvслийн галаар улайсгаж
Нэлэнхий орчлонгийн хувь заяаны нvдэн дээр
Нэгэн биеийг минь хоёр болгосоноо мартах ёсгvй.

Энэ хvvхэд чи бидэн хоёрын
Эн чацуухан биений амьд хэлтэрхий
Эргээд хожим, өнөөдрийн маань амьдралд
Эрс хатуу дvн тавих шvvгч маань биш vv !

– Аав минь яасан бэ ? гэж том болоод зайлшгvй
Асуун тулгахад нь би юугаа хэлэх юм бэ ?
– Архинд ороод гудамжны булан дэрлэж
Адгуус шиг нөхцсөн ! гэж хариулах гэж vv.

– Yгvй ! Чулуун минь яасан ч vгvй.
Yг гэдэг баян vйлс гэдэг арвин ч
Yvрдийн жаргал элэгдсэн чинийхээ тухай
Yрд нь би тийм vг хэлж чадахгvй.

Ирээч Чулуун минь хvvхдээ хараач
Ижилдэн шуугилдаад гэрт гадаагvй
Их галын оч шиг бужигнаж байна.
Ийм амьтдыг хайхрахгvй байж болох уу.

Гулсан өнгөрсөн он жилvvдийн архиваас
Гучин өвлийн цаадах хvvхэд насыг маань
Авчраад дэргэд минь тавьсан юм шиг
Амраг чи бидэн хоёр дахин төрсөн юм шиг.

Хvvхдvvд минь юутай сайхан харагдана вэ
Хvнийг бий болгоно гэдэг бага хэрэг гэж vv.

Хvчээ тавьж эднийгээ бойжуулах хэрэгтэй биш vv
Хvндэтгэж эднээсээ бас зовох хэрэгтэй бус уу.

Эд нар чинь чи бидэн хоёрын алдааг
Эцсийн өдөр ялган тунгаах хvмvvс
Эд нар чинь чи биднийг төлөөлөн
Эсэргэн зуунд биднээр овоглон очих хvмvvс.

Аугаа их хорин нэгдvгээр зууны анкетанд чамайг
“ Аав минь архичин “ гэж бөглvvлэх гэж vv.
Аугаа их хорин нэгдvгээр зууны анкетанд намайг
“ Аавыг минь татаж аваагvй “ гэж бичvvлэх гэж vv

Yгvй ! Чулуун минь хань ижил минь.
Yр хvvхдээ чи бид төрvvлээд зогсохгvй
Yнэн ёс тvvхийн өмнө хариуцаж
Хvн шиг хvн болгох vvрэгтэй.

Хоорондоо бид амьдарч чадаж байж
Хожим эднийг амьдарч чаддаг болгоно.
Хожмын өмнө чи бидэнд их шалгалт байна.
Хонгор минь ир … Наддаа ир !

Халуун биеийн хэлтэрхий vрээ гэсээр
Хайрт чамайгаа хvрээд ирнэ гэсээр
Хамгийн сvvлчийн оддын шууртал
Хараа нойргvй би зургаа хонолоо.

Аагтайхан цайгаа хөргөлгvй дvvргэж
Амраг чамдаа зургаа хоног зэхлээ.
Аяганд чинь хоолныхоо дээжийг
Амталж хийгээд зургаа хоног тавилаа.

Yvрдийн гэсэн чамайгаа аятайхан угтах гэж
Yс зvсээ янзлаад зургаан өдөр харлаа.
Хөнжлийг чинь засаж орыг чинь зэхээд
Хөлний нь дэргэд би, зургаан шөнө уйллаа.

Хайрт минь ир ! Наддаа ир !
Хараад ханашгvй vр хvvхдvvддээ ир !
Хатуу сархдаа орхиж хундагыг нь
Хага шидчихээд эр хvн шиг ирээч !

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: