Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг – II дэвтэр / Нам Ин Сүг/


emegtei hunii amidral 20 nasnaas eheldegБодол гээч зүйл үг болж, үг үйлдэл болж, үйлдэл зуршил болж, зуршил зан чанарыг бий болгон, зан чанар хувь тавиланг бүтээдэг гэдэг үгийг бид бишгүйдээ л их сонссон. Тэгвэл бид бодол, үйлдлээ анхаарснаар хүссэн амьдралаа цогцлоож чадах нь байна шүү дээ. Зохиогч энэхүү номоороо дамжуулан 20 настай эмэгтэй таныг хэн нэгнийг харж амьдрах бус, түүнчлэн хэн нэгнээс хараат бус байх, амьдралыг бодитоор харж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө үйлдэл хийж чаддаг, өөрийгөө, өрөөлийг хайрлаж чаддаг хүч чадалтай, зорилготой, зовхи өөдөө нэгэн байгаасай гэсэн санааг танд хүргэхийг зорьжээ. Таныг амжилтанд бэлдэж, азыг өөрлүүгээ дуудаж, алдаа гаргахаас айхгүйгээр хүссэн алхмаа хийж, таагүй нөхцөл байдалд өөрийгөө сэтгэл санаагаа улам дордуулан цаг алдан суух биш, өөрийн өөдрөг үзэл бодол, ухаан, хичээл зүтгэлээрээ бүхнийг гэрэл гэгээтэй болгож, эргэлт хийж чадах нэгэн болоход тань туслах санаануудыг багтаажээ. Та үйлдэл хийхээсээ илүүтэйгээр санаа зовж суудаг бол, хорвоо шударга бусыг гайхан түүнтэй эвлэрч суугаа бол, үр тариагүй байж ургац горьдож суугаа нэгэн бол ямар ирээдүй таныг хүлээж байгаатай санал нэгдэж чадах уу? 
Энэхүү бичлэгээ номын зохиогчийн та бидэнд хандаж хэлсэн үгээр төгсгөе гэж бодлоо:

  • Хал үзэж хашир суусан 30 настай эмэгтэйчүүд мэдээж бардам, өөртөө итгэлтэй байдаг. Гэхдээ надад одоохондоо өөрийн донж маягийг илрүүлж чадаагүй байгаа та нар илүү сайхан, агуу харагдаж байна. Өөрсдөө мэдэхгүй ч гэсэн та нараас гэрэл цацарч байдаг. Гудамжаар явж байгаад та нарын хажуугаар өнгөрөхдөө би тэр цацарч байгаа гэрэлд чинь нүд гялбаад эгцэлж харж чаддаггүй юм.
  • Хүний сэтгэл, төсөөллийг хэзээ ч дийлж чаддагүй гэсэн үг байдаг. Амжилтанд хүрсэн эмэгтэй болъё гэж бодож байгаа бол духныхаа арьсыг үрчийлгэн шүдээ зуухаас илүү амжилтанд хүрсэн байгаа өөрийнхөө дүр төрхийг мөрөөдөж, тэр мөрөөдөл маань биелэнэ гэж итгэж явах нь илүү үр дүнтэй гэсэн үг юм.
  • Та нарын маань хорин нас амандаа дуу аялан, мөрөөдлөө ч чиглэн, хором ч амсхийлгүй түүндээ алхам алхмаар ойртдог нас болж өнгөрөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

One Response to Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг – II дэвтэр / Нам Ин Сүг/

  1. Nasaa says:

    Unetei zowlomj ogsond bayrlalaa

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: