VPN /Vitrual Private Network/


VPNVPN буюу Virtual Private Network -ийн тусламжтайгаар Дэлхийн аль ч өнцөг булан тохойд байлаа гэсэн Дотоод сүлжээгээр холбогддог ба хоорондоо мэдээлэл дамжуулах Remote, Camerа-ийн сүлжээ, Санхүү үйлчилгээний программ ажиллуулах, данс тооцоогоо хөтлөх гээд төрөл бүрийн зорилгоор л ашигладаг. Хятад улс л гэхэд бүх сүлжээгээ VPN сүлжээгээр дамнуулан зохион байгуулсан байдаг. Үүнийхээ тусламжтайгаар Facebook, Youtube зэрэг Social сайтуудыг хянадаг. VPN нь тусгайлан Tunneling протокол үүсгэж хоорондоо хологддог бөгөөд тухайн холбогдож байгаа VPN сүлжээ маань нууцлал хамгаалалттай байж болно эсвэл ямар ч хамгаалалтгүйгээр холбогдохоор тохируулж болно. Дэмжих төхөөрөмж, программаасаа хамаараад төрөл бүрээр хоорондоо холбогддог. VPN сүлжээг үүсгэхдээ Рүтэр төхөөрөмжийн тусламжтай Tunneling үүсгэж хоорондоо холбогдох нь илүү тохиромжтой байдаг бөгөөд жижиг оффисуудыг бүхлээр нь хооронд нь холбоход илүү хялбар болгодог. Учир нь тухайн жижиг оффисуудын сүлжээ, дотоод сүлжээг нь бүхэлд нь нэг өрөөнд байгаа мэт холбох ба илүү нарийн тохиргоо HOST ийн талаас шаардлагагүй юм. Үүнээс гадна Linux, Windows, Router зэрэг дээр PPTP сервер үүсгэх боломжтой байдаг. Үүний тулд сервертэй холбогдох PPTP клиент session үүсгэж нэр нууц үгийг үүсгэх, PPTP client програмыг компьютер дээрээ суулгаж серверийг зааж холбогдох зэргээр тохируулдаг. Иймэрхүү холболт нь сүүлийн үед түгээмэл болоод байгаа гэрээсээ ажлаасаа явуулдаг хүмүүс, зайны сургалт зэрэгт ашиглагдах нь түгээмэл байдаг. Энэхүү холболтыг үүсгэхдээ сүлжээгээ хэр том жижиг, хичнээн хэрэглэгч холбох гэж байна вэ гэдгээс шалтгаалан топологи стандартаа эмхлэх шаарлагатай ихэнхдээ тулгардаг. Үүнээс хамгийн хялбар хямд шийдлүүдийг хайхад VPN ихээхэн тустай байдаг билээ. Манайд л гэхэд банк, сургууль, албан байгууллагын салбарууд VPN сүлжээг их ашигладаг ба үнийн хувьд ч хамаагүй хямд төсөр тусдаг билээ.

6 Responses to VPN /Vitrual Private Network/

  1. VPN protocol-ууд үндсэн датагаа UDP дээр суурилж дамжуулдаг юмуу? эсвэл зарим нь л тийм байна уу?

    Like

    • hiGher says:

      дан TCP дамжуулж болно.

      Like

      • Буруу ойлгосон байна. Би эдгээр протоколууд ямар ямар layer-ийн протоколууд вэ л гэж асууж байгаа юм. UDP, TCP бол 4р түвшинийх гэдэг ч юмуу. тэгэхээр энэ хоёрын аль нэгэн дээр нь суурилсан програм байвал тэр нь 5р түвшинийх болж таарна биз дээ? Гэтэл IPSec ч юмуу зарим протокол 2р түвшинийх гэсэн.

        Like

      • Яагаад энэ талаар сонирхож байна вэ гэхээр жишээлбэл OpenVPN дээр UDP сонговоол packet-ийн алдагдал их гараад TCP сонговол TCP дээгүүр TCP packet илгээхээр delay нь маш өндөр болдог юм байна л даа.

        Like

      • hiGher says:

        Тийм шүү. TCP явуулбал хоёр талдаа confirmation хийж алдаагүй packet явуулдаг учраас delay ихтэй байх нь гарцаагүй. UDP confirmation хийхгүй байгаа болхоор алдагдал ихтэй байдаг. Гэхдээ VPN сүлжээнд UDP-г recommended гэж үздэг юм байна лээ. UDP-г VOiP, Streaming, Gaming -д ихэвчлэн хэрэглэвэл тохиромжтой. Харин ойрын зайд TCP хэрэглэвэл delay багатай, илүү найдвартай.

        Like

    • Энхболд says:

      Нэг зүйлийг тайлбарлаад өгөөч хүмүүсээ udp ээр дамжиж байгаа мэдээлэл шифрлэгдээгүй ямар нэгэн encryption байхгүй болхоор нууцлалтай байж чадах юмуу. Эсвэл би буруу ойлголт авчихсан юм боловуу

      Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: