Mikrotik RouterOS, RouterBoard vs Cisco


Сүүлийн үед хүчээ авч байгаа Латви улсад төвтэй router, wireless, RouterOS зэрэг зүйлсийг үйлдвэрлэн гаргадаг компаний талаар сүүлийн үед сонирхон судлах боллоо. 80хан ажилтантай, жилийн орлого нь хэдэн саяаар тооцогддог энэхүү газраас гаргадаг RouterOS ийг би туршин хэрэглэж байгаа билээ.
RouterOS гэж юу вэ?
Рүтэр OS гэдэг нь бидний хэрэглэж заншсан Cisco зэрэг Router үйлдвэрлэгчдийн төхөөрөмжүүдэд OS буюу үйлдлийн систем ажилладаг бөгөөд энэхүү үйлдлийн систем нь Routing, Wan, VPN, Ipsec tunneling, PPPoE server зэрэг олон үйлдэлийг хийх боломжийг олгодог адил төстэй үйлдлийн систем юм. Mikrotik -ээс гаргадаг RouterOS нь сар бүрийн шинэчлэл хийгдэж засаж сайжруулах замаар явдаг. Үнэ өртөгийн хувьд харьцангуй хямдхан бөгөөд License Level 4, 5, 6 хувилбараасаа шалтгаалан янз бүрийн үнэтэй. Level 6 license нь гэхэд 250$ үнэтэй, дурын hardware processor дээр суулгачихдаг юм билээ. Гэхдээ 250$ -ийн үйлдлийн систем гэхэд чамгүй хүчин чадал сайтай санагдсан. Хэрэглэгч авах, Cisco рүтэртэй BGP, Ospf, Link aggregation зэрэг технологиудыг харилцан тохируулах боломжтой бөгөөд Hotspot, DHCP, PPPoE сервер зэрэг нь нилээд хүчирхэг аж. Мөн linux kernel -тэй учраас firewall зэрэг нь ашиглахад тохиромжтой, мөн Radius -тай холбож болдог гээд Cisco дээр хийдэг бүх л зүйлсийг хийхээс гадна нэмэлт Web тохиргоо портын түвшинд хэрэглэгчийн хурдыг хянах, хязгаарлах, MAC хаягтай уях гээд их олон л функцтэй эд байна лээ. Гэхдээ мэдээж Cisco рүтэрийг давахаар сайн гэж хэлэхэд хэцүү. Хэдий тийм ч гэсэн 2013 онд гаргасан тэдний RouterBoard нь их сайн юм билээ. Үнэ нь 1000 орчим $ хэрнээ Cisco ASR 1000 загвартай үзүүлэлтийн хувьд төстэй харагдсан. Cisco ASR 1000 загвараасаа хамаарч 8000 – 12000$ байдаг бөгөөд харьцуулахад үйлдлийн хувьд дутахааргүй байсан.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: