Баян аав ядуу аав /Р. Киосаки/


rich-dad-poor-dad Нэгэн удаа би ажил дээрээ сууж байгаад номын дэлгүүрийн эзэнтэй тааралдсан юм. Тэр хүн маань өөрийгөө номын дэлгүүрийн эзэн гэж өөрийгөө танилцуулаад дараа ирж сонирхоорой гэж билээ. Урьд нь би ном их уншиж байгаагүй бөгөөд уншсан номын маань тоо хуруу дарам цөөхөн байсан үе. Тэрхүү хүн их цэгцтэй яриатай, тусархаг хүн шиг санагдаад би дотроо ном их уншвал яриа маань ингэж зүгшрэх боловуу гэж өөрөөсөө асууж байлаа. Энэ явдлаас хэд хоногийн дараа тэрхүү хүний номын дэлгүүрт очиж түүнтэй ярилцангаа би ямар ном уншвал зүгээр вэ гэж асуутал ер нь чи эхлэн уншигч учраас Баян аав Ядуу аав нэртэй номыг эхний удаад уншаад үзэх хэрэгтэй шүү гэж зөвлөж билээ. Гэхдээ яагаад ч юм би тэндээс ном аваагүй юмдаг. Тэр цагаас хойш нилээн хэдэн жил өнгөрсөн байна шүү. Саяхан харин энэхүү Баян аав Ядуу аав хэмээх номыг унших завшаан тохиолоо. Номыг уншсаны дараа өмнө нь уншиж үзэх байждээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн шүү. Үнэхээр сайн ном гэвэл энэ номыг хэлэх байх. Хүн ер нь сайн ном уншдаг байх хэрэгтэй гэдэг юм билээ. Гэхдээ хавтсыг нь хараад сайн мууг нь бид хэзээ ч ялгахгүй шүү дээ. Хэрвээ сонирхож байвал уншиж үзэх л хэрэгтэй.
Хүмүүс бид янз бүрийн ааш араншин, үзэл бодол хийгээд амьдрах хэв маяг маань өөр өөр байдаг шүү дээ. Тиймдээ ч амьдрал илүү сонирхолтой адармаатай зүйлсээр дүүрэн байдаг байх. Хэдийгээр тийм боловч бараг бүхний хүсдэг зүйл бол илүү их мөнгө. Зарим нэг нь би мөнгөнд дургүй, мөнгөнөөс өөр чухал зүйл амьдралд олон бий шүү дээ гэж хэлэхийг ч сонсоно. Гэхдээ бодит байдал дээр ямар нэг хэмжээгээр мөнгө шаардлагатай байдаг. Харин тэрхүү олсон зүйлээ хэрхэн зарцуулах вэ?  Мөнгийг хэрхэн өөрийн төлөө ажиллуулж, мөнгөний боол байлгүйгээр санхүүгийн эрх чөлөөнд хүрч амьдралын баяр жаргалаа тодорхой хэмжээгээр олох вэ? Хэрхэн мөнгөтэй болж түүнийгээ зөв захиран зарцуулах талаар сургуульд заадаггүйг хэн бүхэн мэднэ. Дийлэнхи эцэг эх маань биднийг их сургууль төгссөний дараа сайн ажилд орж гэр бүлтэй болоод сайхан амьдар л гэж захидаг. Бид сургуулиа төгсөөд ажилд ороод эхнэртэй болдог. Мэдээж хадмынхаа гэрт мөнх амьдрахыг хэн ч хүсэхгүй, байр оронтой болох асуудал тулгарна. Гэлээ гэхдээ авдаг цалин их байлаа гэхэд байртай болоход нилээд хэдэн жил шүү дээ. Үүнийг илүү хялбар болгохын тулд байр, машин зээлээр аваад төлж эхэлдэг. Сайхан байшинд ороод жаргалтай байлаа гэхэд тэр хэрээрээ ахуйн зардлууд ар араасаа гарч ирнэ, хүүхдүүдтэй болно, мэдээж илүү ихийг зарцуулах хэрэгтэй болно. Нэмээд зээл авна. Үүнийгээ төлөхийн тулд илүү их цалин хэрэгтэй. Өөрийгөө илүү мэргэшүүлж байж тушаал дэвшиж, илүү өндөр цалинтай болно. Цалин нэмэгдэхийн хэрээр төрөөс авдаг татвар нэмэгдэнэ, илүү их хөдөлмөрлөж уртасгасан цагаар ажиллах шаардлагатай болдог. Бараг л хүн бүрийн туулдаг энэ замыг энэхүү номонд тун оновчтойгоор хархны уралдаан гэж нэрлэжээ.
Харин баян аавын зарчим өөр. Тэрээр хүүхдүүддээ хэрхэн баялагийг бүтээж, мөнгөний төлөө биш, мөнгийг өөрийн төлөө ажиллуулахад багаас нь зааж сургадаг байна. Тийм болоод ч тэрүү баян айлын хүүхэд баян, ядуу айлын хүүхэд ядуу байх нь ихэнхдээ тохиолддог. Учир нь тэрхүү дундаж айлын хүүхдүүдийн хувьд мөнгийг зөв зарцуулах, баялагийг бий болгох, хэрхэн өөрийн бизнесээ цэцэглүүлж авч явах талаар нөлөөлж буй эцэг эх, эргэн тойрныхны мөнгөний талаарх ойлголт баян аавынхтай зөрчилддөг. Хэн ч мөнгийг олж чадна, харин тэрхүү олсон мөнгөө баялагт бус үнэтэй машин, тансаг байшин худалдаж авахад зориулаад үгүй хийчихдэг. Мөнгөний талаарх баян аавын үзэл бодол, туршлага ямар байдгийг мэдэхийг хүсвэл энэхүү номыг уншаад үзээрэй гэж зөвлөх байна.

2 Responses to Баян аав ядуу аав /Р. Киосаки/

  1. test says:

    +1. hun bolgon unshih yostoi nom. mongonii talaar bodol oorchlogdson

    Like

  2. bentel bi says:

    аяяа мөнгөө гэж, цаана нь бөөн философи, бөөн гүн ухаан, бөөн утга учир нуугдаж байдаг сонин зүйл шүү…. нээх сүртэй бодол болов.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: