CCNA шалгалтаас 25 хоногийн өмнө


Ирэх өдрүүдэд бид VLAN, Trunking, VTP (VLAN Trunking Protocol), STP (Spanning Tree Protocol), inter-VLAN routing –тай холбогдох тохиргоонууд, сүлжээний хэвийн байдлыг шалгах, алдаа илэрсэн тохиолдолд илрүүлэх арга, коммандуудын талаар үзнэ. Харин CCNA шалгалтаас өмнөх 25 дахь өдрийн хичээлээрээ сүлжээний холболтыг шалгах, интерфейсүүдийн төлөв байдлыг харуулах коммандууд гэх мэт свичийн үндсэн тохиргоотой холбоотой алдаа илрүүлэлтийн чадварт анхаарлаа хандуулъя.
Алдаа илрүүлэх аргууд
Сүлжээнд үүссэн алдааг илрүүлэхдээ OSI загварын түвшнээс хамааран ялгаатай аргуудыг ашигладаг. Ямар арга ашиглаж буйгаас үл хамааран алдаа илрүүлэх үйл явцыг илүү үр дүнтэй болгох зөвлөмжүүд бий:

    • Свичийн үйл ажиллагааг ойлгох: Олон тооны сурах бичиг судаллаа гээд гардан гүйцэтгэсэн бодит туршлагыг хэзээ ч орлож чадахгүй. Таныг свичийн тохиргоонд нэлээдгүй олон цагийг зарцуулсан гэдэгт итгэлтэй байна, тийм боломж байгаагүй гэж бодоход лабораторийн орчин, эсвэл симуляцийн программыг заавал ашиглах хэрэгтэй шүү. Тохиргоо, коммандуудын зааврууд интернэтэд хаа саагүй байгаа учраас танд маш сайн багш болж чадна.
    • Үнэн зөв, физик болон логик зураглалыг бий болгох: VLAN –ийн тусламжтайгаар свич, хэд хэдэн сегментийг үүсгэж чадах учраас физик холболт дангаараа бүхнийг хэлж өгч чадахгүй гэдгийг сана. Свич VLAN –гууд үүсгэхийн тулд хэрхэн тохируулагдсан, хэрхэн логик байдлаар холбогдсон байгаа талаар мэдэж байх ёстой.
    • Төлөвлөгөөтэй байх: Шууд төгсгөлийн алхам руу үсрэхээсээ өмнө юу юу ажиллаж, юу ажиллахгүй байх талаарх бүтцийг ойлгохыг хичээ. Сүлжээ нарийн төвөгтэй байж болох учраас боломжит домэйнуудад тусгаарлах хэрэгтэй. Жишээ нь, нэг LAN –д оршиж буй бүх төхөөрөмж өөр хоорондоо ping шидэж болох уу? Хэрэв свич зөв тохируулагдсан гэж үзвэл асуудлын ихэнх нь физик түвшин (physical layer) –тэй холбоотой байх болно. Гэсэн хэдий ч, 2 –р түвшний (Data Link Layer) асуудлууд ч бас байна. Тийм учраас хаанаас эхлэх талаар төлөвлө – 1-р түвшин үү, 2 –р түвшин үү? гэдгийг тодорхойлоод тухайн түвшин дэх асуудлуудыг шийдсэнийхээ дараа, дараагийн түвшний асуудлуудад шилжих.
    • Юуг ч бүү таамагла: Үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд зөв ажиллаж байгаа гэж, шалгаагүй байж хэлэх хэрэггүй. Үндсэн зүйлсийг шалгаж, баталгаажуулахад (жишээ нь, портууд зөв холбогдсон эсэх, идэвхтэй байгаа эсэх) маш цөөн хором зарцуулагдана. Ингэснээр таны үнэт цагийг хэмнэж чадна.

Сүлжээн дэх аливаа асуудлыг шийдвэрлэхэд ашиглагддаг үндсэн алдаа илрүүлэлтийн аргуудыг дараах алхмуудаар тоймлон харууллаа:
Алхам 1: Хэвийн үйл ажиллагааны талаар төсөөл, анализ хий:
Сүлжээ хэвийн ажиллаж байгаа үед ямар байдаг талаар нарийвчлан төсөөл (show, debug коммандыг ашигла)
Алхам 2: Асуудлуудыг тусгаарлах
Фрейм / Пакет цааш дамжуулагдаж чадахгүй байгаа бол тухайн цэгт очихоос өмнө ямар замуудаар явж байгаа тодорхойл. (show, debug коммандыг ашигла)
Алхам 3: Үндсэн шалтгаанд анализ хий:

Өмнөх алхмуудыг ашиглан үүсээд байгаа асуудлыг илрүүлж, түүний үндсэн шалтгааныг тодорхойлох
Дээрх алхмуудын дагуу ажиллахад олон төрлийн чадвар шаардана. Сүлжээ хэрхэн ажилладаг талаарх онолын мэдлэг, төхөөрөмжүүдийн одоогийн төлөв байдлын талаарх show коммандуудын үр дүнг ойлгох гэх мэт. Асуудлуудыг ялгаж салгахын тулд ping, traceroute гэх мэт tool –үүдийг ашиглаж сурах хэрэгтэй. Эцэст нь, нөлөөлж болох бүхний талаар өргөн хүрээтэй бодож, тооцож чадах чадварыг шаардана.
Өнөөдрийн хувьд, 3 –р түвшний үүсч болох асуудлыг тооцохгүйгээр 2 болон 1 –р түвшний асуудлуудад төвлөрөх болно. Свичэд холбогдсон LAN –д ихэвчлэн дараах зүйлсийг, эсвэл заримыг нь тодорхойлох хэрэгтэй болдог:

  • Сүлжээн дэх төхөөрөмжүүдийн MAC хаягууд ( PC болон рутерын интерфейсүүд )
  • Ашиглагдаж буй свичийн интерфейсүүд
  • Свичийн интерфейсүүдийн төлвүүд
  • Эх үүсвэрээс төгсгөл хүртэлх expected behavior

Сүлжээний холболтыг шалгах
Рing коммандын тусламжтайгаар сүлжээний холболтыг системтэйгээр, дараах байдлаар шалгаж болно:

  • Төгсгөлийн төхөөрөмж өөрөө асуудалгүй байгаа эсэх
  • Төгсгөлийн төхөөрөмж өөрийн default gateway (гарц) –руугаа холбогдож байгаа эсэх
  • Төгсгөлийн төхөөрөмж, очих цэг рүү холбогдож байгаа эсэх

Хэрэв дотоод холболт асуудалгүй, өөрөөр хэлбэл төгсгөлийн төхөөрөмж өөрийн default gateway –рүүгээ ping шидээд хариу ирж байгаа бол – traceroute хэрэгслийн тусламжтайгаар эх үүсвэрээс төгсгөл хүртэлх замын аль хэсэгт траффик зогсож байгааг тодорхойлж чадна.
Хамгийн эхний алхмын дагуу localhost дээрх TCP/IP stack –ийн ажиллагааг шалгахын тулд 127.0.0.1 буюу loopback хаяг руу ping шиднэ. (Төгсгөлийн төхөөрөмж өөр лүүгээ ping шидэх)

25.1

Хэрэв энд алдаа гарч байгаа бол хост өөр дээрээ программ хангамж юмуу техник хангамжийн асуудалтай байнаа гэсэн үг. Түүнчлэн сүлжээний интерфейс зөв ажиллахгүй байгаа, эсвэл TCP/IP stack –ийг дэмжигч шинж чанар нь санаандгүй байдлаар үйлдлийн системээс устгагдсан байж болно.

Дараагийн алхам нь, default gateway –тэйгээ холбогдож байгаа эсэхийг шалгах. Default gateway –ийг Windows үйлдлийн системийн хувьд ipconfig коммандыг ашиглан тодорхойлно. Ингээд default gateway –рүүгээ ping шиднэ.

25.2

Хэрэв энэ хэсэгт алдаа гарвал хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй байж болох ба тэдгээрийг тус бүрт нь системтэйгээр шалгах хэрэгтэй. Дараах байдлаар шалгаж болох юм:

  1. PC –нээс свич хүртэл кабелийн холболт зөв үү? Тухайн линк асаалттай байна уу?
  2. PC –ний тохиргоонууд сүлжээний логик зургийн дагуу бүрэн зөв хийгдсэн үү?
  3. Эсвэл, свичийн интерфейсүүд асуудлын шалтгаан болж байна уу? Ямар нэгэн дуплекс, эсвэл хурдны зөрөөтэй байдал (duplex or speed mismatch) байгаа юм биш биз? VLAN –г буруу тохируулчихсан уу?
  4. Свичээс рутер хүртэлх кабелийн холболт зөв үү? Тухайн линк асаж байна уу?
  5. Рутерын интерфейс дэх тохиргоо, сүлжээний логик зургийн дагуу зөв тохируулагдсан уу? Тухайн интерфейс идэвхтэй байна уу?

Эцэст нь, хүрэх цэг рүүгээ ping шидэж холболтыг шалгая. 192.168.3.100 гэсэн хаягтай сервер рүү хүрэх гэж байгаа гэж төсөөлье.

25.3Хэрэв энэ хэсэгт алдаа гарч байгаа бол default gateway –ийн цаана асуудал байна гэсэн үг. Яагаад гэсэв бид default gateway хүртэлх холболтыг шалгахад асуудал байгаагүй шүү дээ. Одоо, PC –нээс tracert коммандын тусламжтайгаар хаана траффик зогсож байгааг илрүүлж чадна.

25.4

Жич: 3, 4 дэх hop дээр алдаа гарч байна, энэ нь магадгүй тухайн рутерууд эх үүсвэрийн хаяг руу буцааж ICMP мессеж илгээдэггүй байдлаар тохируулагдсан байж болно.
Дээрх жишээнд, хамгийн сүүлийн амжиллтай холбогдож буй хост 192.168.2.2 байна. Хэрэв танд 192.168.2.2 хаягтай төхөөрөмж рүү хандах админ эрх байгаа бол, түүн рүү алсаас хандан, траффик цаашаа яагаад дамжуулагдахгүй байгаа талаар үргэлжлүүлэн судалж болно. Түүнчлэн, 192.168.2.2 болон 192.168.3.100 –ийн хоорондох бусад төхөөрөмжүүдэд асуудлын шалтгаан байж ч болох юм. Гол санаа нь, ping tracert, сүлжээний баримт бичгээ ашиглан та асуудлыг илрүүлж чадна гэсэн үг.
Таны сүлжээ энгийн, төвөгтэй гэдгээс үл хамааран эх үүсвэрээс төгсгөлийн цэг рүү ping, tracert коммандыг ашиглах нь энгийн боловч үр дүнтэй арга билээ.

Интерфейсийн төлөв болон Свичийн тохиргоо
Өнөөдөр бид свичийн алдаа илрүүлэлтэд анхаарлаа хандуулж байгаа учраас show коммандыг хэрхэн ашиглаж, ямар үр дүнг харж болохыг харцгаая:
Интерфейсийн төлвийн код
Интерфейсүүд up (асаалттай), эсвэл down (унтраалттай) байж болно. Show interface коммандаар интерфейсийн төлвийн мэдээллийг харж болно. Дараах хүснэгт интерфейсийн төлөв болон боломжит шалтгааны хослолыг харуулж байна:

25.5

One Response to CCNA шалгалтаас 25 хоногийн өмнө

  1. darchrow says:

    Aсуулт : энэ 2 дээр гарч байгаа 192.168.2.2 ip -нь юу юм бэ > mist_msb@yahoo.com

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: