Kramer vs. Kramer


kramer vs kramerБидний блог 2 админтай. Би бол киноны талаар бичиж байгаагүй, блогийн маань ихэнх нийтлэлүүдийг найз залуу маань бичсэн. Миний хувьд өөрөө нэг их юм хийхгүй хэрнээ шүүмжлэх хандлагатай. Харин одоо би хэлэх биш, хийж байгаадаа баяртай байна. Ихэнх хүмүүстэй харьцуулахад би нэг их кино үздэггүй л дээ. Надад орчин үеийн адал явдалт киноноос илүү хүнд сургамжтай, сэтгэл хөдөлгөсөн, хүнд ухаарал хайрласан кинонууд таалагддаг. Kramer vs. Kramer кино надад үнэхээр их таалагдлаа. Кинонд маш завгүй ажилладаг нөхөр, өөрийн хүсэл мөрөөдлийг гаргуунд нь орхиж, хүүхдээ харж, ар гэрээ авч явдаг эхнэр, ухаалаг хөөрхөн хүүгийн талаар өгүүлнэ. Өөрийн ажил, нэр хүндээ нэгдүгээрт тавьдаг, өөрийн цаг зав, сэтгэл зүрхээ ажилдаа л зориулж байгаа нөхрөөсөө анхных шигээ халамж анхаарал, ойр дотно мэдрэмжийг амсаж чадахгүй байсаар эхнэр нь өөртөө гутарч, ийм амьдралаас залхаж, аз жаргалгүй нэгэн болж хувирчээ. Урьдын сайхан цаг мөчийг хичнээн үгүйлэвч, холдон одож. Ингээд л нэгэн өдөр хатагтай Kramer, нөхөр хүүхдээ орхин явна. Хүн гэдэг хамгийн чухал хүнээ хажуудаа байхад түүний хийж буй энгийн мэт боловч агуу зүйлсийг үл анзаарч, түүндээ талархаж, түүний чухал гэдгийг мэдрүүлэхийн оронд, үл хайхран, өөр бусад хуурамч өнгөнд татагдах аж. Ноён Kramer энэ бүхнийг одоо л ухаарч, хүүдээ баяр жаргал бэлэглэгч эцэг, бяцхан түүнээсээ хорвоо ертөнцийн жинхэнэ аз жаргалын амтыг мэдрэгч нэгэн болно. Энэ хооронд хатагтай Kramer өөрийн дуртай ажлаа эрхэлж, амжилтанд хүрсэн нэгэн болсон боловч бас л аз жаргалыг олж чадсангүй. Хорвоогийн хамгийн сайхныг бэлэглэсэн хайртай үрээ санагалзаж, түүндээ хамгаас сайхан ээж нь байхыг хүснэ. Ингээд хүүгээ өөр дээрээ авахыг хүсч, шүүхэд хандан, хүүг ээж нь өсгөх ёстой гэсэн шийдвэр гарчээ. Гэвч энэ бүхний эцэст хатагтай Kramer хүүгийнхээ өссөн энэ л гэр нь түүний жинхэнэ гэр гэдгийг ухаарч, хүүгээ ааваас нь салгахгүйгээр шийднэ. Энэ киноноос гэр бүлийн үнэ цэнийн талаар, аав, ээжийн салалт хүүхдэд ямар их зовлон гуниг авчирдгийг, цаашлаад тэдний ирээдүйд хэрхэн муугаар нөлөөлж болохыг харах болно. Гэр бүлийн хайр гэдэг амьдралын хамгийн агуу адислал. Хорвоогийн бүх гэр бүл хамтдаа байгаасай гэж л хүснэ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: