Бүрэнхий /Стефен Мейер/


burenhiiЮуны өмнө энэхүү номыг хамтдаа уншиж дуусгасан хайрт чамдаа баярлалаа. Бид 2 өөр өөр газар байдаг ч гэсэн нэгэн тэнгэрийн доор хамтдаа суун хэсэг, хэсэгээр нь уншиж суух нь юутай сайхан бэ.

Бодоод байхнээ урьд нь бүтэн номыг гадаад хэл дээр уншиж үзээгүй санагдана. Бүрэнхий хэмээх энэхүү номыг уншсан дийлэнхи хүмүүс их ам сайтай байдаг юм. Надад ч бас их таалагдсан. Гэхдээ номыг уншихаас өмнө киног нь үзсэн байсан болохоор номын талаархи зураглал минь киноны зураглалийг харуулаад бага зэрэг баллаад хаясаныг дурьдах хэрэгтэй боловуу. Ямарваа номны киног нь эхэлж үзээд хэрэггүй юм шигээ. Бид бүхэн номыг өөрийнхөөрөө ойлгож номон дээр гардаг гол дүрийн баатруудыг өөрийнхөөрөө бүтээж амилуулан уншдаг болохоор л их амттай санагддаг юм.

Эмэгтэй хүн бичсэн болохоор зохиол маань үнэхээр л эмэгтэй хүний сэтгэл хөдлөл, бодол сэтгэлийг харуулсан сайхан бүтээлээр барахгүй эмэгтэй хүний талаар чамгүй мэдэх боломжоор дүүрэн ажээ. Би эрэгтэй хүн болохоор тэгж их олон зүйлийн талаар боддоггүй боддог байлаа ч анзаардаггүй олон деталь зүйлсийг эмэгтэй хүн их сүрхий мэдрэмжтэйгээр хүлээн авдаг юм байна шүү гэдгийг их ч сайн ойлголоо. Эмэгтэй хүн яг л оньсого шиг гэдэг үгэндээ тохирсон үг бололтой.

Зохиол нь маань 17 настай бяцхан охин нар бараг гардаггүй, үргэлж бороо шиврэн байдаг бүрэнхий тосгонд нүүн ирж энэ газрынхаа сургуульд суралцан өөрийн хайр дурлалтайгаа учирсан талаар гардаг. Гэхдээ заяаны хань болох залуу нь үргэлжийн 17 настай мэт харагддаг мөнх настай залуу цус сорогч байх юм гэнэ. Итгэмээргүй хурдан, хүчирхэг дээрээс нь хүний бодлыг шил, толь мэт уншдаг үнэхээр л ид шидийн гэмээр залуу юмсанж. Цус сорогч гэснээс цус сорогчийн талаархи яриа анх Гүн Дракулагаас эхтэй гэж яригддаг бөгөөд. Дайнд олзлогдсон цэргүүдийн цусыг халуунаар нь уудаг их догшин хэрцгий хүн байсан гэдэг. Үүнээс өмнө ч энэхүү яриа байсан л байх гэхдээ цус сорогчийн талаархи домогт ярианууд ер нь 19-р зуунаас эхтэй байдаг юм шиг. Энэ үед техник шинжлэх ухааны олон олон нээлтүүд гарч янз бүрийн илбэ шид домог ярианд итгэдэг хүмүүс ихтэй байсан боловуу. Зарим сонин хачинуудыг уншиж суухад зүгээр байсан хүн наранд гарч ирээд шатаж байсан тохиолдолтой хүмүүс их таарч байсан тухай бичиж байж. Магадгүй энэ нь өдрөөр гардаггүй цус сорогч байсан ч юм билүү. Хэдий тийм ч гэсэн зохиолд гарах цус сорогч маань бидний сонсож мэдэх цус сорогчоос их өөр сайхан сэтгэлтэй цус сорогч нар дундаа цагаан хоолтон гэж нэрлэгдэх амьтны цусаар хооллож хүний цусыг тэвчсэн нэгэн сайхан гэр бүл байх ажээ…  Номны маань гол дүр болох Белла маань Эдвартай хайр сэтгэлийн холбоотой болох бөгөөд Эдвард ч мөн Беллад татагдаж хайртай болдог юм. Үүний нууц нь хамаг бүхний юу бодож сэтгэн суугааг уншиж мэдрэх чадвартай Эдвард маань зөвлөн Беллагийн оюун бодлыг уншиж чадахгүй ба энэ нь түүний талаар улам илүү ихийг мэдэхэд хүргэж улмаар хайр сэтгэлтэй болоход нь нөлөөлдөг билээ. Уншиж суухад романтик явдалууд хайр сэтгэлийн ариун нандин чанарыг үнэхээр л сэтгэлээрээ мэдрэх шиг болсон юм. Үүнд маань ч дотны минь хүн ихээхэн нөлөөлсөн билээ. Зохиолд мөн цус сорогчдийн домгын мөнхийн өрсөлдөгчид болох хүн чононууд мөн гардаг ба энэхүү хүн  чононуудын нэг болох Жэкоб мөн Беллад сэтгэлтэй болж дурлалын гурвалжин үүсгэхээр оролдож байгаа нь мөн гарах аж. Адал явдал, хүний сайхан сэтгэлийг харуулсан үйл хөдлөлөөр дүүрэн энэхүү зохиолыг бичсэн зохиолч маань нэг шөнийн зүүдээ манаж хоносноор гайхалтай санаагаа олсноор барахгүй номонд гарсан ихэнхи дүр зургаа олж харсан гэсэн шүү. Зүүд хэмээх тайлагдашгүй гайхалтай юмаа. Уншиж үзээгүй хүн байвал уншаад үзээрэй гэж хэлмээр сайхан зохиол болсон байнаа.

2 Responses to Бүрэнхий /Стефен Мейер/

  1. tststststs says:

    tstststs odool unshij bgaanmuu nogoo 3iig ni ch unshaagui l yum bna l daa

    Like

    • vislaton says:

      Хүн бүхэн адилгүй хүлэг болгон жолоогүйн адил Чиний хийсэн бүхнийг чамтай адил үйлдэх заяа тавилан байхгүй шүү дээ.

      Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: