Linux Kernel тохируулах


Kernel буюу линукс системийн цөм нь одооны бидний ашигладаг Linux дээр суурилсан бүхий л үйлдлийн системийг ажиллахад ашиглагддаг билээ.

Сайн инженер хүн өөрийн серверийг бэлдэж байгаа үед цөмөөс эхэлж эмхлэх бөгөөд вэб сервер эсвэл хадгалалтийн гээд өөрийнхөө бэлдэж буй серверийг цөмөөсөө эхлэн тохируулж илүү дутуу зүйлүүдийг нь тохируулдаг. Ингэж тохируулсаны давуу тал нь өөрийн серверийн хүчин чадлыг  ашиггүй зүйлсэд үрэхээс сэргийлэхээр зогсолтгүй бусад  нэмэлт патчуудыг өөрийн сервер дээр суулгах  илүү ач холбогдолтой болж өгдөг юм. Түүнчлэн өөрийн ашиглаж байгаа программдаа хэрэгтэй модиулууд болон нэмэлт плагинуудыг ч тохируулах шаардлага тулгардаг бөгөөд цөмөө дахин тохируулж энэхүү асуудлааа шийдвэрлэдэг ажээ.

Ерөнхийдөө http://www.kernel.org/pub/linux/kernel/ энэхүү сайт нь албан ёсны цөмүүдийг гаргаж тавьдаг албан ёсны сайт юм байна. Гэхдээ өөрт тохирох цөмөө хуулж авахын тулд өөрийн үйлдлийн системд сайтар тааруулж сонгон авах шаардлагатай болдог. Яагаад гэхлээр Centos6 юмуу Ubuntu 12 зэрэг үйлдлийн системүүдэд kernel 2.6.32 дээш ч юмуу шинээр гарсан цөмүүдийг ашигладаг төдийгүй хэрвээ 2.4  эсвэл 2.6.10 зэрэг хуучин хувилбаруудыг суулгавал алдаа гарах магадлал ихтэй учир нь шинээр гарсан үйлдлийн системүүдэд дэмждэг  модулиуд нь дэмжигдэхгүй дутуу ажиллах эсвэл бүр цөмд алдаа гараад асахгүй ч байх асуудал тулгардаг. Тийм болохоор өөрийн ашиглаж байгаа үйлдлийн системд тааруулж сонгон авах хэрэгтэй. Хэрвээ тийм асуудал гарвал үйлдлийн системийн гарын авлагыг уншиж үзэх хэрэгтэй гэж зөвлөх байна.

За ингээд цөм хэрхэн тохируулахыг доор оруулья:

cd /usr/src

wget http://www.kernel.org/pub/linux/kernel/v2.xx/linux-2.xx.xx.xx.tar.bz2

татаж авсан файлаа дараахь байдлаар задлана

tar xjf linux-2.xx.xx.xx.tar.bz2

дараахь байдлаар shortcut үүсгэх хэрэгтэй

ln -s linux-2.xx.xx.xx linux

үүний дараа compile хийхдээ бэлдэнэ

make clean && make mrproper

ажиллаж дууссаны дараа өөрийн цөмийн тохиргоог хуулж тавих хэрэгтэй

cp /boot/config-`uname -r` ./.config

мөн шаардлагатай package үүдээ суулгасан байх шаардлагатайг анхаарах хэрэгтэй

yum install make rpm-build gcc gcc-c++ ncurses-devel elfutils elfutils-libs libstdcs++-devel

суулгаж дууссаны дараагаар хамгийн чухал хэсэг болох хэрэгтэй модуль болон бусад зүйлсээ тохируулах хэрэгтэй

make menuconfig

тохируулгаа хийж дууссаны  дараагаар General setup > () Local version — дээр өөрийн цөмийн нэрийг өгч хадгалж болно. Хадгалаад гарсаны дараагаар

make

make modules

make modules_install

make install

зэрэг үйлдлүүдийг хийж дууссаны дараа цөм маань ашиглахад бэлэн болох болно.

reboot хийсний дараа үйлдлийн системийн сонголтууд гарч ирэх бөгөөд үүн дээр нэмэгдэж таны тохируулсан цөм бас гарсан байх болно.

Ингээд өөрийн тохируулсан шинэ цөмтэй боллоо.


		

2 Responses to Linux Kernel тохируулах

  1. MR says:

    Hi ubuntu deer mail server suulgalaa gehed kerneliin tuvshind suulgax shaardlaga her ve zugeer suulgahaasaa umnu alban esnii esexiig n image file-d n bdag MD5 entereer batalgaajuulsan signature – ээр нь шалгахад хангалтгүй юу ?

    Like

  2. like says:

    Mash ih taalagdlaa. Uuriin turshlaga deeree undeslej, uuriin ugeeree oilgomjtoi, todorhoi bichij bgaad mash ih bayrallaa. Heregtei medeelel bn.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: