Шилмэл бүтээлүүд /Далай лам Данзанжамц/


12Эдүгээ цагийн Буддын шашны тэргүүн. Далай лам Данзанжамц гуайн “Шилмэл бүтээлүүд” хэмээх гэгээлэг үгсээр дүүрэн энэхүү номын тэмдэглэлийг хөтлөж байна.

Дээрхийн гэгээн далай лам маань манай Монголчуудад их талтай төдийгүй нилээд хэдэн удаа манайд айлчилан ирж байсан ба манайхантай өөрийн санал бодлоо харамгүй хуваалцаж басхүү бидний амьдралд санаа тавьж мэргэн үгсээ харамгүй хайрласаар байдаг билээ. Далай ламын хойд дүр нь Монголоос тодруулсан нь манайханд хэрхэн ханддаг вэ гэдгийг өгүүлж буй хэрэг гэж дотроо боддог юм. Мэдээж ойр байхаас яахав аль XVI зууны тэртээ Өндөр гэгээн Занабазараас авахуулаад шарын шашныг манай оронд дэлгэрүүлж. Түвдэд очин ном хичээл заалгаж ахан дүүсийн харилцаатай байсан.  Ганц манайд ч гэлтгүй Дэлхийн олон орноор аялан явахдаа янз бүрийн шашны хүмүүстэй ялгалгүй сайн харилцаатай байж Буддын шашныг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн хувь нэмэрээ үзүүлсээр байна.

Энэхүү ном Далай ламын “Утга учиртай амьдралд хүргэх зам”, “Нигүүлсэхүйн амьдрал”, “Аз жаргалтай амьдрахуйн урлаг”, “Амар тайван амьдрахуйн зурлага”, “Шинэ мянганы хүмүүн төрөлхтний ёс зүй” хэмээх 5 бүтээлийг эмхэтгэн хэвлэсэн байгаа бөгөөд гол утга санаа нь хэрхэн зөв, аз жаргалтай амьдрах вэ? хэмээх асуултанд хариулах зорилготой бичигджээ.

Ном өөрөө шашны тэргүүний бичсэн ном боловч ерөнхийдөө хэцүү үг хэллэгээс нилээд татгалзаж ямар нэг далд утгатай шашны үг хэллэгийг ашиглалгүйгээрээ их содон бичигдсэн хийгээд өөрийн шашинг сурталчилах гэхээсээ илүүтэйгээр хэрхэн зөв амьдарч аз жаргалыг өөрийн гараар цогцлоож болох амьдралын туршлагийн талаар ихээхэн хөнджээ. Далай лам өөрийн энэхүү амьдралдаа үзэж туулсан, хэрэгжүүлэн хуримтлуулсан амьдралынхаа талаар хуваалцан. Буддын шашны гол уриа болох “Чи өөрөө өөрийнхөө аврал юм шүү” буюу хүмүүн өөрийгөө гэгээрэлд хүргэж амьдралын утга учрыг ойлгон, зовлон шаналалаас гаргах аргын талаар яриа өрнүүлсэн нь их таалагдлаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: