Хүчирхэг компанийг хэрхэн босгох вэ?


1234Компани том байна уу? жижигхэн хэврэг байна уу? Бид бүхэн аз жаргалтай байхын тулд л амьдардаг. Их мөнгө хүслээ оллоо гээд үнэхээр аз жаргалд хүргэх жор чинь байх юмуу гэдэг бас их л сонин асуудал. Наран ургахаас саран мандах хүртэл бид ямар нэг зүйлээр дутагддаг. Сайхан ажил байв ч ямар нэг зүйл үгүйлэгдсээр л байдаг үүнийг нөхөх ямар нэг зүйл байдаг боловуу? Компани бүрт захирал, орлогч захирал, менежер гээд янз бүрийн л орон тоо байдаг. Захирал нь дээрээ хөлөө олж зөв хүмүүсээ удирдлаганд тавьсний ачаар агуу гэж нэрлэгдэх нүсэр том компаниудыг байгуулсан талаар их олон жишээтэй уг номыг уншсан юм. Компани гэдэг үг маань уг нь хамтдаа аз жаргалд хүрэхийг илэрхийлсэн үг юм. Хэн хэндээ 50% 50% ашигтай байхгүй бол хэдий том байлаа ч хоорондоо тэмцэлдсээр л дуусдаг жамтай. Энэхүү номон дээр Nokia, Apple гээд олон төрлийн томоохон компаниудийн амжилтийн нууцыг судласан талаар байх бөгөөд хэдий судаллаа гээд эдгээр хүмүүс маань өөрсдөө томоохон компанийг байгуулчихсан гэвэл бас ч яг тийм бишээ. Аливаа зүйл унаж босож явдаг. Зовлон жаргал ч мөн адил ээлжлэн солигдож байдаг хорвоо юм хойно. Хойшид яахийг хэрхэн мэдэх билээ.  Гэлээ гэхдээ аль нэг тийшээ хазайсан туйлшрал нь жаргалд хүргэж байсан нь үгүй. Дунджийг баримтлаж хэн нэгэнд гэм хийлгүй ажил төрлөө авч явахийн хэрэгтэйг өгүүлсэн байдагаа. Аль нэг компаний удирдах албан тушаалтан нь байнга шинэ зүйлийг сэдэж хүмүүсийг аль нэг томоохон зорилго руу хандуулж байх нь өөрийн доорхи хүмүүсийг ядаж зорилготой, хоорондоо тэмцэлгүй байхад тус дэм болж ямар нэг байдлаар нэг газраа зогсохоос сэргийлэх арга замыг хайсан зоригтой тэмцэгч байх нь чухал. Хаа нэг газраа зогсож зорилгогүй болох юм бол дотроо тэмцсээр улс гүрний адил задран унадаг болохийг жишээгээр их харуулжээ. Энэхүү томоохон зорилготой хэзээ ч үл ханах энэхүү хүнийг хэрхэн бүтээх вэ? Хариулт нь өдийг хүртэл асуулт хэвээр л байна.

One Response to Хүчирхэг компанийг хэрхэн босгох вэ?

  1. bentel bi says:

    номын тэмдэглэлүүд чинь таалагддаг

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: