Өвгөн тэнгис хоёр /Эрнест Хэмингуэй/


Өвгөн тэнгис 2Би жинхэнэ өвгөн, жинхэнэ жаалхүү, жинхэнэ тэнгис, жинхэнэ загас, бас жинхэнэ аварга загаснуудыг үзүүлэх гэж оролдлоо. Би үнэхээр сайн, үнэн зөв гаргаж чадсан бол эдгээрийг би өөр өөрөөр тайлбарласан байх учиртай. Жинхэнээр нь үзүүлэх гэдэг бэрх. Энэ нь үнэхээр үнэнийг бүтээнэ гэсэн үг. Харин заримдаа чухамхүү үнэнээс өөрөөс нь ч илүү үнэнийг бүтээнэ гэсэн үг.
/Эрнест Хэмингуэй 1954/ —

Хүний амьдралын туйлийн зорилго хаана оршдог юм бэ? Яавал жаргалтай амьдардаг юм бэ? Зүгээр л загасчилж амьдарлаа гээд зовлон нь юу юм жаргал ч юу юм. Хэн бүхэн дурсагдахийн тулд л амьдарвал амьдрал нь утга учиртай байх юмуу? Хаа холын дурсамж болсон амьдралын ганцхан хормын жаргалыг сэтгэлдээ тээсэн загасчин өвгөний талаархи зохиолыг “Өвгөн тэнгис хоёр” юм боловуу гэж бодлоо.

Тэрээр ядуу тарчиг муухан овоохойд амьдрах бөгөөд хаа нэгтээ далайд гарч загасчилж өл залгуулдаг нэгэн билээ. Хуучин нэвсэрхий завьтай, нас сүүдэр хол гарсанаас болоод загас барихаасаа барихгүй нь их учир хүмүүс түүний аз нь харьсан хэмээн ярилцах аж. Хөөрхий түүнийг дэмждэг ганц хүнтэй, тэр нь насанд хүрээгүй бяцхан жаал юм.

Бага залуудаа Африкт далайд аялаж явахдаа холоос харсан арслангийн сүрэг нь жаргалтай дурсамж нь юм боловуу. Юутай ч өвгөн тэнгисдээ гарсаар л, загасчилсаар. Жаал хүү харин түүнд хэзээ ч эргэлзэж байгаагүй бөгөөд түүнийг ч өвгөн мэддэг билээ. Хүүтэй анх загачилсанаас хойш даруй 84 өдрийг үджээ. Гэвч хүүгийн эцэг эх нь өвгөнийг загас барьж чаддаггүй аз нь харьсан гэж үзээд өөр далайчинтай явуулах болжээ. Шинэ далайчинтай явсан хүү олз омог чамгүй ихтэй боловч хөгшин өвгөнтэй л хамт далайд гарч их зүйлийг сурах сонирхолтой. Нэг нь бөхөж яваа лаа. Нөгөө нь мандаж буй наран ч юмуу.

85 дахь өдрөө өвгөн их далайн гүнд гарч өөрийн сурсан зангаараа үүлсийг ажиж шувуудыг нүдлэсээр нилээд хол аялчихжээ. Намрын эхэн сар юм гэнэ. Энэ сард нь том загас баригдах нягууртай юмсанж. Санаж явбал бүтнэ гэгчээр түүний тавьсан өгөөшинд нь аварга загас оржээ. 3 өдөр, 3 шөнө завсар зайгүй тэмцэлдсээр залуухан аварга загасаа арайхийж барьж аваад завин дээрээ гаргаж багтахааргүй том байсан тул завьнаасаа бэхлээд гэрийн зүг одов.

Сайн юманд саар мундахгүй гэгчээр цусны үнэр авсан махчин загаснууд ар араасаа ирж дайрсаар өвгөн ч тэмцсээр хэд хэдийг шархдуулж, хөөж явуулсан боловч түүний барьсан аварга сайхан загаснаас толгой төдийхөн үлджээ. Ядарч туйлдаж байсан ч хэзээ ч итгэлээ алдаагүй өвгөний олз хумхийн тоос төдийхөн юм болов.

Гэхдээ өвгөн үүндээ харамсаж гунихарсангүй, зүгээр л хэтэрхий хол ан хийжээ гэж дүгнээд ядарч туйлдсан амьтан гэртээ ирж унтваа. Унтаж байхдаа мөнөөх арслангийн сүргээ зүүдлэх ажээ. Өвгөн гэртээ шөнөөр ирсэн бөгөөд маргааш өглөө нь нутгийнх нь хүмүүс завиндаа бэхэлсэн асар том загасны толгойг хараад урьд хожид харагдаагүй гайхалтай том загас барьснийг нь шагшин магтах боловч энэ бүхэн нь өвгөнд тийм ч их чухал биш…

Цаг хугацаа урсан өнгөрч хамаг дурсамж бүхнийг нь үгүй хийж. Халуунд халааж хүйтэнд дааруулж, дайнд дажинд дарлаж хамаг бүхнээс нь салгаж, хүнийг алж болох боловч хүсэл зоригийг нь хэзээ ч няцааж чадахгүй билээ.

 

One Response to Өвгөн тэнгис хоёр /Эрнест Хэмингуэй/

  1. Bat Gerel says:

    Ямар сайхан бичээ вэ? Их таалагдлаа.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: