Зэр зэвсэг минь баяртай /Эрнест Хэмингуэй/


зэр зэвсэг минь баяртайЭрнест Хэмингуэй нь Нобелийн шагнал хүртэж байсан, бидний 10 жилд байхад сонирхол татдаг байсан ч унших завшаан өдийг хүртэл надад олдоогүй байсан  “Өвгөн тэнгис 2” өгүүллэгийг бичсэн зохиолч билээ. Зохиолч маань ихэнхи зохиолоо өөрийн амьдралын туршлагаасаа улбаалуулан бичсэн санагдаж байсныг дашрамд өгүүлэх нь зүйтэй боловуу. Миний саяхан уншсан “Зэр зэвсэг минь баяртай” хэмээх зохиол ч гэсэн өөрийн амьдралаас сэдэвлэн бичсэн санагдаж байлаа. Энэ “Зэр зэвсэг минь баяртай” тууж нь 5 дэвтэрээс бүрдэх бөгөөд Дэлхийн I дайнд Италийн, Австрийн фронтод алба хааж байсан офицерийн амьдралийг харуулжээ.  Дашрамд дурьдахад Эрнест Хэмингуэй нь Дэлхийн I дүгээр дайны үед Италийн талд алба хааж байсан ба 1918 онд цэрэгт татагдаж шархадсаний улмаас 6 сарын турш эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд зохиолын гол баатар маань ч гэсэн энэ үйл явдлыг давтах болно.

Зохиолд Хэнри хэмээх Америк офицер италийн зэвсэгт хүчний арийн албанд зүтгэж байгаа талаар гардаг. Тэрээр нэгэн залуухан англи сувилагч бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болох бөгөөд дайны хөлд байх хүслийг нь хайр дурлал нь өөрчлөх тавилантай байжээ. Хэнри дайны тэргүүн шугаманд байхдаа хөлөндөө гэмтэх ба Миланы цэргийн эмнэлэгт ирж хэвтэх бөгөөд азаар түүний дурлалт бүсгүй шинээр нээгдсэн Миланы эмнэлэгт нь ирсэнээр тэдний хайр улам гүнзгий болж хайртай бүсгүй нь хүүхэдтэй болох ба цэргийн эмнэлэгт эдгэрснийхээ дараа Хэнри дахин фронт руу явжээ. Тэр үед нь Германчууд Австритай хүч хавсран Италийн армийг буц цохин ухраах ба энэ ухралтын үед Хэнри энэ дайны гашууныг ойлгож цэргээс оргох ажээ. Үй олон саад бартааг туулсаар хайрт эмэгтэйтэйгээ учрах бөгөөд тэд хамтдаа Швейцарьт зугтан гарч жаргалтай хэдэн сарыг үдсэний эцэст эхнэр нь амаржих болдог. Гэвч Хэнригийн дурлалт бүсгүй төрөлтийн хүндрэлээр нас барах ба хүүхэд нь ч мөн зулбах бөгөөд Хэнригийн амьдрал орвонгоороо эргэснээр төгсдөг ажээ.

Анх номыг гаднаас нь хараад XVIII, XIX зууны үйл явдал гарах боловуу гэж төсөөлж байлаа. Гэтэл миний бодсоноос шал өөр зүйл байжээ. Орчуулгын хувьд нилээд бүдүүлэг орчуулсан байснийг хэлэх хэрэгтэй байх. Магадгүй хуучин хэвлэлээ засалгүй шууд хавтасийг нь өөрчлөөд тавьсан учраас одоо үеийн бидний ярилцдагаас арай өөр учраас бага зэрэг бүдүүлэг орчуулсан санагдсан байж болох юм.

Ном маань 1929 онд анх хэвлэгдсэн бөгөөд тухайн үед Америкт санхүүгийн хямрал ид нүүрлэж байсан ч гэсэн борлуулалт их сайтай байсан байна. Түүнчлэн энэхүү миний уншсан хэвлэлд Эрнест Хэмингуэй нь “Ялагдашгүй”, “Өвгөн тэнгис 2” зэрэг алдартай богино өгүүллэгүүд нь хаврагдсан байна билээ. “Өвгөн тэнгис 2” хэмээх зохиолыг унших санаатай байсан тул нилээд олзуурхууштай зүйл болсон шүү.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: