2×2=6 буюу Суут жаран сэтгэгч /Г. Аюурзана/


226Эртний Грек, Ромын үеээс авахуулаад Дэлхийн дайны өмнөх үе хүртэлх философчидийн намтар болоод эш үгсээр баялаг туурвисан энэхүү номыг уншсан талаараа тэмдэглэл хөтлөж байна. Эртний эдгээр их сэтгэгчдийн талаар мэдлэг нимгэн, үзсэн сонссон маруухан миний хувьд харааг тэлж, ойлголтод хөтлөсөн сайхан ном ажээ. Ажаад байхнээ эдгээр бичигдсэн хүмүүсийн амьдрал өөр өөр цагт өрнөж байсан боловч зарим талаараа адил зүйлс ихтэй юм. Тэд аль болох энгийн хүний амьдралаар амьдарч, баян тансагийн араас хөөцөлдөлгүй бусдыг сургахад ихэнхи цагаа зориулж байсан байна.

Эртний мэргэдүүд бол бүр амьд үгээр хүмүүст мэдлэг өгч өөрийг нь гэгээрэлд хөтлөх аргаар сургадаг байсан болоод өөрсдийн ном товхимол төдий л их гаргаагүй нь нилээд сонирхол татаж байлаа. Магадгүй бичиг үсэг тухайн бодит санааг бүрнээр нь илэрхийлэх боломжгүй байдагт оршдог боловуу. Жишээ нь яг одоо болж байгаа маргаанийг хийж буй хоёр талын үг одоо цаг үедээ хурц ширүүн санагдах боловч дараа нь цаасан дээр бичээд харахад инээдэм ханиадам мэт санагдах нь олонтаа таарах бизээ. Харин олон боть ном эссе зэрэг байдлаар бүтээл туурвил хийж түгээх болсон нь бүр саяхнаас л эхэлсэн бололтой бөгөөд X зуунаас л хүчтэй хөгжиж эхэлсэн нь ойлгогдож байлаа. Гэхдээ хэт ухаантай байна гэдэг нь тухайн цаг үедээ нилээд зохимжгүй байдаг бололтой. Бүх л сэтгэгч нарт тухайн цаг үеийн эрхтэн дархтанууд эрх мэдэлийг эхэн үедээ өгч байсан боловч сүүлд нь өөрсдийн замд тэрсэлж байна гэж үзээд хавчин гадуурхадаг байж. Гэсэн хэдий ч он цаг улиравч агуу хүний бодол санаа бүтээл туурвил, хэлсэн үгс хуучиршгүй элээгдэшгүй гэдгийг гүн ухаантануудыг хойч үеийнхэн нь хичнээн шимтэн судлаж хэлсэн үгс үйлдсэн бүтээл нь үнэт чанараа алдалгүй өвлөгдөн ирсэн байгаагаар нь мэдэж болох билээ.

Эртний гүн ухаантнууд матери, орчлон ертөнцийг нилээн судалж байсан нь надад гайхамшигтай санагдсанийг дурьдах хэрэгтэй байх. Бурхан байдаг эсэх, дэлхий яаж үүссэн бэ, дараа төрөл, үйлийн үр зэргийг одоо үеийн дэвшилтэт технологи хөгжөөгүй тэр үед өөрсдийн оюун ухаанаараа бодож үнэнд ойрхон дүрслэн хэлж байсан нь гүн сэтгэгдэл төрүүлсэн шүү. Түүнчлэн байгалдаа төгс зохицон аж төрөх ёс, ардчилсан үзэл, хүн хүнээ энэрч хайрлах ухаанд сургахаа гүн ухаантнууд мартаж байсангүй.

Энэхүү номонд орсон гүн ухаантнуудын амьдрал бүтээл туурвил нь ганц номонд багтахгүй арвин их учраас зарим үед хэт товч бичигдсэн. Гэхдээ тодорхой ойлголтуудыг аль болох бага үгээр ойлгомжтой хүргэж чадсан юм шүү. Үүнээс гадна номонд бичигдсэн ихэнхи гүн ухаантнуудын амьдралаа зовлон зүдгүүр, ядуу гуйланчлалын доор өнгөрүүлсэн нь гунигтай юм. Ард түмнийг харанхуйгаас сэрээж улс төр, шашин шүтлэгийн эсрэг үймээн дэгдээх вий гэдгээс эрхтэн дархтанууд ихээхэн болгоомжилдог байсан бололтой. Золгүй амьдралын төгсгөлтэй ихэнхи хүмүүс нь учир ч дээ. Гүн ухаан байлаа гээд энгийн амьдралын зовлон, өвчин тойрч гардаггүй нь тодорхой бөгөөд тэд ч эгэл жирийн хүний л амьдралаар амьдарч баярлан гуниглаж, зөвдөж буруудаж ертөнцийн хуулийн дагуу л амьдарч байжээ. Гэхдээ дотоод сэтгэлдээ үнэнхүү чөлөөлөгдөлд хүрсэн байсанд эргэлзэх хэрэггүй бизээ.

“Гадна орших бүхэн дотор буй. Дотор орших бүхэн гадна ч мөн буй” МЭӨ 3000

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: