Squid /Web cache/


Интернэт. Хязгааргүй эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж хайсан зүйлээ олж, учралт нэгэнтэйгээ ойртохийг хичээсэн хүний мөрөөдөл өдий зэрэгт хүртэл нь хөгжүүлжээ. Интернэт ашиглах нь мэдээж амар байлгүй яахав гэхдээ хаа холын Америкаас интернэтийн шилэн кабелийг татаж оруулж ирнэ гэдэг нэг хүн дангаараа хийдэг ажил биш. Мэдээж хөрөнгөтэй хүн биш бол. Энэ утгаараа хүн зонд интернэтийг тарааж соён гэгээрүүлэх ажлыг интернэт түгээгчид буюу ISP хийдэг. Үүнээс улбаалан өөрийн орондоо гаднаас шилэн кабель оруулах ажлыг 2 төрлийн аргаар хийдэг.

Манай улсад гэхэд Жемнэт, Рэйлком, Мобиком зэрэг газрууд ерөнхий гадаадтай харилцах харилцааг хариуцаж авах бөгөөд гадаадын ISP тай холбогдож интернэтийг оруулж ирдэг. Оруулж ирсэн интернэтийг нь манайд одоогоор мөөг шиг олшроод байгаа жижиг ISP нар хэрэглэгчидэд тараах ажлыг гүйцэлдүүлнэ. Гэхдээ аль аль нь мөнгө төлж л ашигладаг. Жижиг нь томдоо, том нь дараагийн нийлүүлэгчдээ гэх мэтээр шат дамжлаг дамжин явсаар эхлэл болж байгаа ISP –д хүрнэ. Дэлхий дээр тоотой хэдхэн эхлэл болж буй ISP байх бөгөөд тэд интернэтийн урсгалд мөнгө төлдөггүй. Урсгал нь хэр байгаад санаа зовохгүйгээр ажлаа явуулна. Хөөрхий авдаг хэд нь тэдэнд мөнгөө зарцуулдаг. Энэ шударга явдал яавч биш байлтай.

Үүгээр үл барам бидний түгээмэл ашигладаг Youtube, Metacafe, Yahoo, Google зэрэг газрууд цаг үеээ дагаад үйлчилгээний чанараа дээшлүүлэх буюу бичлэг, зураг зэргийнхээ чанарыг сайжруулах ажлыг хийсээр байна. Бичлэгийн чанар сайжирна гэдэг бол тухайн файлийн хэмжээ томорно гэсэн үг. Файлийн хэмжээ томорвол үйлчилгээ явуулдаг байгууллага урсгалын хэмжээгээ нэмэхээс аргагүй болно. Хэрвээ ийм байдлаар үргэлжилсээр байвал хамаг ачаалал хөөрхий айл өрхүүдэд интернэт өгч зүдэрдэг ISP нарт л хүнд ачааг үүрүүлж байгаа юм. Бодоод үз л дээ. 2005 оны үед Youtube дээрхи бичлэг ямар байлаа. Бид чинь 512kb хурд хэрэглэж байгаа бол боломжийн л байдаг байлаа. Одоо үед бол 4, 5mb-ээс наашгүй. Цаашдаа илүү өргөжиж өсөх нь ойлгомжтой. Үүнийг зохицуулдаг ямар нэг арга механизм байх ёстой. Үүнийг л хайх хэрэгтэй. Ямар нэг арга байх ёстой. Үүний улмаас л сайтуудын бичлэгийг өөрийн сайт дээрээ байрлуулж. Эсвэл Peering хийж сүлжээний ачааллаа бууруулах бодит нөхцөл байдал үүссэн байх. Үүнгүйгээр үргүй зүйлийн төлөө мөнгөө алдах л асуудал болж хувирах вий.

Тухайн сайтийн мэдээллийг хадгална гэж би ярьсан. Squid дээр энэ бүхнийг хийхээр ойрийн 15 жилийн турш хөгжүүлэгчид оролдсоор л байна. Анхны 1.0 хувилбараас хойш даруй 3 хувилбар болтлоо хөгжөөд байна. Гэсэн хэдий ч бүрэн дүүрэн хийж дуусаагүй л байна. Яагаад хүний оюун ухаан ингэж өндөр зэрэгт хүрчихээд байхад 15 жилийн турш дуусгаагүй байдаг билээ? Учир нь сайтууд хэрэглэгчийн хандалтыг тоолж тооллогийн системд асуудал байна уу? Гэж би боддог. Тэрнээс биш аль эрт хийгээд болчих л байсан юм. Хэрвээ тухайн сайтийн бичлэгийг өөр дээрээ тавьчихвал миний хэрэглэгч нар зөвхөн миний серверээс үзэх бөгөөд энэ хэмжээгээрээ тухайн сайтруу ханддаг хэрэглэгчийн тоо багасах юм. Үүнийг багасгахийн тулд сайтийг хуулж авах ажлыг ISP нарт дураар нь өгөхгүй ямар нэг хориглох арга хайж олчихоод байгаа боловуу даа гэж санагдана. Тэглээ гээд яахав зүгээр суулаа гээд цаг хугацаа биднийг хүлээхгүй. Би хийгээгүй байлаа гэхэд хэн нэг нь хийх л болно. Ийм л нэг мөрөөдлөөр жигүүрлэн сүүлийн хагас жилийн турш сайтуудыг татах ажлуудыг нухаж өнгөрөөлөө. Тэмцэл дуусах болоогүй л байна. Гэхдээ амлая... SQUID caching websites тун удахгүй...

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: