Эхийн сэтгэл /Korea 2009/


harmonyСолонгосоор хамуни. Харин манай Монголд орчуулж гаргахдаа эхийн сэтгэл гэж орчуулж гаргасан Солонгосын драм чанарын бүтээлийг жилийн өмнө үзэж байснаа саналаа. Надад үйл явдал зохиол нь таалагдсан учраас кино тэмдэглэл дээрээ нэмж оруулж байна.

Кинонд хорих газарт амьдардаг эмэгтэйчүүдийн тухай гардаг бөгөөд гол дүрийн эмэгтэй маань өөрийн хүүхдийн хамт уг газарт амьдардаг ажээ. Амьдралын эрээн бараанд хөтлөгдөж амьдралдаа алдаа гарган энэ хэцүү нэртэй газар амьдрах энэ эмэгтэйчүүд бас ч гэж өөрсдийн амьдралыг энэ газартаа зохиож нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж нэгнээ хүндэлж зарим нэг нь хэрүүл шуугиан гаргаж энэ энгийн ертөнцийн нийгэмд байдаг амьдралын хэв маягтай адил амьдрах аж. Киноны гол үйл явдал нь эмэгтэйчүүд өөрсдийн газрын найрал дууны хамтлаг байгуулахаар шийддэг бөгөөд энэ газраа их удаан хоригдож буй хөгжмийн багш настай эмэгтэйн тусламжтайгаар өөрсдийн дуу хоолойг бусдад хүргэх гэсэн хүсэл эрмэлзлээ гүйцээж байгаагаар киноны үйл явдал өрнөдөг.  Амьдрал юм хойно янз бүрийн гай зовлон тохиолдож л байдаг. Үүний нэгэн адил гол дүрийн эмэгтэйг маань ч энэ бүхэн тойрч гарахгүй бөгөөд өөрийн хүүхдээс хагацаж өөр эцэг эхэд өргүүлэхээс өөр аргагүйд хүрдэг ба найрал дууныхаа хамтлагийн тусламжтайгаар хүүтэйгээ сүүлчийн удаа дахин уулзалдаж байгаагаар кино маань төгсдөг билээ.

Хүн бүхэн аз жаргалтай амьдрахыг хүсч мөрөөддөг. Өөрийн аз жаргалын төлөө бусдад хор хүргэсэн тохиолдолууд ч цөөнгүй тохиолддог. Гэсэн хэдий ч нэгнээ хүндэтгэж, бусдыг дорд үзэлгүй сайн сайхан замаар замнах амьдрал бас байдаг юм шүү гэдгийг энэ киноо харуулахыг зорьсон гэж санагддаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: