Секундэд 5 сентиметр /2007 Анимэйшн/


5cm per secondАнимэйшны үйл явдал 1990 -ээд оны эхнээс орчин үе буюу одоо үе хүртэлх Тоно Такаки-н хайр сэтгэл, хүсэл тэмүүллийн талаар харуулсан 3 хэсэгээс бүрддэг.

1-р хэсэг. Интоорын модны цэцэг

Тоно бага ангид байхдаа өөрийн ангид сурдаг Акари нэртэй охинтой дотносож тэр хоёр үрхэж эхэлдэг бөгөөд тэдний нэгнээ гэсэн сэтгэл нь бусдын юу гэж хэлж шоолох гэх мэтийн бага насанд тохиолддог явдлуудаас айж эмээлгүй нэгэндээ тэмүүлсэн хоёр байж. Тэд үргэлж хамтдаа байж хоол идсэн, гадуур зугаалсан алинд ч болов хамтдаа цагийг өнгөрөөдөг байв. Тэд ингэж явсаар нэгэндээ чин сэтгэлээсээ хайртай болох болно.   Гэсэн хэдий ч тэр хоёр өөр өөр хотууд руу шилжин суралцах шаардлагатай болдог. Тоно -г нүүхээс өмнө Акари шинэ хотруу явах боловч эргэн уулзах өдрөө товлох ба тэр хоёр хол байх хугацаандаа захидлаар харилцсаар байв. Ийнхүү хэдэн сарын дараа уулзахаар товлосон өдөр нь дөхсөн байх ба Тоно Акаригийн амьдардаг хот руу галт тэрэгээр аялан очихоор болдог. Аялах замд нь цас орж замыг хааж боосон байх ба тэр хоёрын товлосон цаг цаснаас болж аль хэдийн нилээд хэдэн цаг хоцроож орхисон байна. Гэсэн ч Тоно шантралгүйгээр Акаригийн хүлээж байгаа газар очих бөгөөд тэр хоёр хүлээлтэд хүлэгдсэн урт өдрүүдийн эцэст эргээд хамтдаа нэг өдрийг өнгөрөөдөг байна. Уг нь Тоно Акарид хоёр долоо хоногийн турш бичсэн захиагаа өгөх гэж байсан боловч замдаа гээснээсээ болж өгч чадаагүй ба Акари ч мөн адил захиагаа Тоног явахад нь  өгөх гэж байгаад боличихдог. Тэдний уулзалт төгсөж нэг мэдэхэд Тоно явах болсон байв. Тэд Интоорын мод цэцэглэхийг хамтдаа дахин харна гэх гал халуун хүсэл тэмүүлэлтэйгээр хүлээлтийн харгуй руу явцгаах бөгөөд тэдний нэгнээ гэсэн сэтгэл бүтэх эсэхийг зөвхөн цаг хугацаа л харуулах бизээ.

2-р хэсэг. Сансрын нисгэгч

Танегашима сансрын станц байрладаг жижиг хотод Ахлах сургуулийн 3-р ангийн сурагч Тоно Такакид, Канае Сумида нэртэй охин бүр түүнийг анх шилжиж орж ирснээс хойш дурласан бөгөөд түүнийг хичээлээ тарахыг нь хүлээж байгаад үргэлж хамтдаа гэртээ харихийг хичээдэг, үргэлж түүндээ сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг охин байв. Гэсэн ч Тоно ямар нэг өөр хүнийг үргэлж үгүйлдэг гэдгийг Канае бага багаар гадарлан мэдэх болов. Хэдий ихээр дотносохыг хүсэвч Тоно түүнтэй сайн найзын хувиар л найзлах хүсэлтэй байдаг нь түүнийг урмыг хугалж орхив. Хэдий түүнийг ингэж үл тоох боловч Канае түүнд сэтгэлээ илчлэхээр шийдэх ба нэгэн орой гэртээ хүргүүлэх замдаа түүнд сэтгэлээ илчлэхээр шийджээ. Гэсэн ч тэр хэлж чадаагүй бөгөөд түүний сэтгэл тэмүүлж буй тэр зүйлийг өгч чадахгүй юм байна гэдгийг ухаарч амьдралаа шинээр эхлэхийг зорьжээ.

3-р хэсэг. Секундэд 5 сентиметр

2008 он Тоно такаки гэрээсээ гаран гудамжаар алхан явна. Тэгж явсаар галт тэрэгний гарам дээр хуучин хайртайгаа зөрөн өнгөрөх мөчид хэрвээ тэр эргэж харвал би ч гэсэн эргэж харахад бэлэн байлаа хэмээн бодсоноор эхэлдэг. Тоно, Токиод программист хийдэг бол, Акари хэн нэгэн хүнтэй гэрлэхээр Токиод ирж буй нь энэ билээ. Токиод ирэхийн өмнөхөн Тонод өгөх гэж байсан захиагаа Акари хуучин юмаа цэгцэлж байгаад олох ба түүний хуучин дурсамж сэдрэх болно. Акариг гэх сэтгэлээсээ болж түүний мөрөөдсөөр уулзаж чадаагүйдээ харамсаж амьдрах урам зориггүй болсон Тоно ажлаасаа гарч юу ч хийлгүй зүгээр л юм бодолгүй амьдрахыг зорьжээ. Хэдий тийм боловч тэр хоёр төмөр замын гарман дээр тааралдах бөгөөд зөрөхдөө уулзаагүй ба тэдний Интоорын модыг цэцэглэхийг хамтдаа харах гэсэн мөрөөдөл энд хүрээд өндөрлөж буйг ойлгосон Тоно нүүрэндээ инээмсэглэл тодруулан цааш эргэн өөрийн замаар явсанаар Анимэйшн төгсдөг билээ.

Бид өнгөрсөн сайхнаа дурсан хуучин дурсамжуудаа санан дурсах дуртай байдаг. Гэлээ ч гэсэн хуучин дурсамжууд маань бүгд дардан замаар шулуун давхиж үргэлж аз жаргал умбасан зүүд мэт хэзээ ч байдаггүй. Анхны хайрын дурсамжуудаасаа салж чадалгүй санагалзаж явсаар нэг мэдэхэд бид олон хүнийг гомдоосон явж байх нь цөөнгүй. Бид тэгж явахдаа бусдыг үнэхээр тэгж их гомдоож байснаа хэзээ ч ойлгож төсөөлдөггүй, төсөөлдөг байлаа ч хуучин дурсамжийг мартахад хэцүү байдаг юм. Тэгээд л харамсах зүйлс улам нэмэгдсээр л байдаг. Хөгширхөд хичнээн их болохыг хэн ч үл мэднэ. Тиймээс болоод өнгөрсөн зүйлийг хэдий хэцүү байлаа ч гэсэн Баяртай гэж хэлээд явуулах зориг хүнд байх ёстой. Ядаж л хуучинд үлдээсэн гунигаа ирээдүйд давтахгүй байхыг хичээх хэрэгтэй. Үүний тулд хуучнаа орхиж зүрх сэтгэлээ чөлөөлөн, шинэ амьдрал өөд тэмүүлэх нь илүү дээр, дараа нь харамсах зүйл бага шүү дээ гэдгийг Тоно такакигийн амьдралын нэгээхэн хэсгийг харуулсан энэ бүтээл өгүүлдэг гэж би боддог.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: