CCNA Шалгалтаас 30 хоногийн өмнө


Хоног: 30

Сүлжээний загвар ба Апликэшнүүд

OSI ба TCP/IP загварууд

Интернэтээр харилцаа холбоог явуулахийн тулд үелсэн загваруудаар сүлжээг тайлбарладаг билээ. Үүний ач холбогдолыг дараахь байдлаар тайлбарлах болно:

  • Нарийн төвөгтэй байдлийг багасгах
  • Интэрфэйсүүдийг стандарчлах
  • Ойлголтод тус болох
  • Бүтээгдэхүүний хөгжлийг хурдан ахицтай болгох
  • Олон төрлийн харилцаа холбоог дэмжих
  • Салангид инженерчлэлд тус дөхөм болох

Эхэн үедээ сүлжээнүүд пантентаар стандарчлагдсан техник хангамж дээр суурилан хийгддэг байж. Шатласан загварууд болох OSI, TCP/IP загварууд нь өрсөлдөгч компаниудад харилцан тусалдаг. OSI загварын хөгжүүлэлт нь 1970 оноос эхтэй бөгөөд адил төсөөтэй биш загваруудыг бүгдийн хооронд нь холбоход зориулагдан хийгдэж байжээ.  Хэдийгээр 1980 – 1990 оны хооронд Америкийн засгийн газар OSI загварыг хэрэглэж байсан боловч TCP/IP загвар бүтээгдсэнээр 1994 оноос OSI загваруудыг TCP/IP протоколд шилжүүлж эхэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар бид OSI -г зөвхөн сүлжээг тайлбарлахад ашиглаж байгаа бөгөөд доор харуулсан зурганд OSI болоод TCP/IP загварын ялгааг харуулсан байгаа:

2 загварыг ашиглахад бага зэрэг андуурч будилах ч юмуу янз бүрийн эргэлзээ гарч ирдэг. Загварын шатлалын талаар ярьж байгаа үед бид OSI түвшинийг сонгож авсан нь дээр ба хэрвээ протоколын талаар ярьж байгаа TCP/IP -ыг чухалчлан сонгох хэрэгтэй.

OSI түвшинийг дараахь байдлаар тайлбарладаг:

7 Application: Сүлжээ ба апликэшн програмууд энэ түвшинээр гардаг. Мөн түүнчлэн өөртөө баталгаажуулалтын үйлчилгээг агуулна.

6 Presentation: Өгөгдлийн бүтэц ба форматыг болоод энкрифлэгдсэн байдлыг тодорхойлно

5  Session: Төгсгөлөөс төгсгөл хүртэлх хос чиглэлтэй урсгалыг төгсгөлийн төхөөрөмжрүү хүргэх ажлыг зохицуулж байдаг. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр 2 төхөөрөмж хоорондоо session гэх зүйлийг үүсгэдэг бөгөөд энүүгээрээ хоорондын өгөдлөө авах таслах зэрэг үйлдлүүдийг хийж байдаг

4 Transport: Энэ түвшин нь зөөвөрлөлтийн түвшин юм. Төхөөрөмж хооронд батлалын дагуу өгөгдлөө зөөвөрлөдөг. Мөн өгөдлийг холбох салгах, том сегментийг жижигрүүлж зөөвөрлөх зэрэг ажлуудыг хийнэ.

3 Network:  Сүлжээний түвшинд өгөгдлийг хаашаа илгээхийг тодорхойлж өгдөг. Логик хаяг, замчлал зэргийг шалгах үйлдлийг бас хариуцна

2 Data link: Физик хаяглалт хийгддэг. Энэ нь бидний мэдэх MAC хаяг билээ. MAC хаяг нь үйлдвэрлэгчээс гаргадаг дахин давтагдахгүй хаяг юм.

1 Physical: Үүнийг цахилгаан, оптик, кабелийн, холболтын төрөл зүйл гээд физик түвшиний зүйлийг илэрхийлнэ.

TCP/IP түвшин ба Протоколууд

Уг тувшин нь 4 категориор илэрхийлэгдэх бөгөөд эдгээр нь харилцан уялдаатай ажилласанаар өгөгдлийг амжилттай солилцдог. Үүнээс гадна TCP/IP протокол нь нээлттэй прокотол учраас аль компани өөр эрх мэдлийн хүрээнд давуу байдлаар ашиглах эрхгүй байдаг юм.

TCP/IP түвшин дараахь 4 үеээр тодорхойлогдоно:

  1.  Application: Энэ үе нь хэрэглэгчид хамаарах ба хүмүүс хоорондын харилцаа холбоог дэмжинэ ажилладаг. Үүнд нь SMTP, DNS, Telnet, POP3, IMAP, DHCP, HTTP, FTP, SNMP зэрэг багтана.
  2. Transport: Төрөл бүрийн төхөөрөмжөөр төрөл бүрийн сүлжээг дамжин хоорондоо холбогдох боломжийг дэмждэг. Үүнд TCP, UDP зэрэг багтдаг
  3. Internet: IP хаягыг харах бөгөөд төгсгөлийн цэг хүртэлхи хамгийн ашигтай замыг сонгоход туслана.  Үүнд IP, ARP, ICMP зэрэг багтдаг.
  4. Network access: Техник хангамж болоод сүлжээг бүрдүүлж буй кабель зэрэг дагалдах хэрэгслүүдийг илэрхийлнэ. Үүнд Ethernet, Frame relay зэрэг багтдаг.

TCP/IP багтдаг протоколуудыг дараах байдлаар тайлбарлана:

Domain Name System (DNS): Энэ дэлхий дээр хоорондоо харилцаж буй бүх компьютер, вэб сайт, рүтэр, свич гээд бараг бүгдээрээ шахуу IP хаяг ашигладаг. DNS юунд чухал вэ гэвэл бидний өдөр тутамд орж байдаг Yahoo, Google, Facebook зэрэг сайтуудыг IP хаягаас нэр хэлбэрт шилжүүлэн ашиглах боломжийг олгодог эд юм. Мэдээж энэ дэлхийн хэдэн мянган хаягыг цээжлэх бол тоглоом биш бөгөөд нэр байдлаар шийдсэн нь үнэхээр гайхалтай шийдэл шүү.

Telnet: Энэ бол терминал горимоос Remote буюу алсын зайнаас хандаж компьютер, свич зэрэг төхөөрөмжүүдийг удирдах, тохируулахад зориулагдсан протокол.

Simple mail transfer protocol (SMTP), Post office protocol (POP3), Internet message access protocol (IMAP): Эдгээрүүд нь электрон шууданд зориулагдсан байдаг. Хүмүүс нэгэндээ имэйл явуулах хүлээн авахад зориулсан протокол юм.

Dynamic host configuration protocol (DHCP): IP хаягыг нэг оффис дотор 250 компьютер тус бүр дээр нэг хүн очоод гараар тохируулах ч үнэхээр ядаргаатай ажил даа. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд автоматаар IP хаяглалт авч болох DHCP прокол ашиглагддаг. Одоо ч IP өгөх зугаатай ажил болсон шүү.

Hyper text transfer protocol (HTTP): Энэ протокол нь бидний үздэг вэб сайтыг эксплорерийн тусламжтай харагдуулдаг протокол юм.

File transfer protocol (FTP): FTP протоколоор дамжуулан дотоод сүлжээгээр хоорондоо холбогдож чадаагүй хүмүүс хоорондоо файл солилцоход ашигладаг протокол.

Simple network management protocol (SNMP): Свич, рүтэр зэрэг төрөл бүрийн төхөөрөмжийг хянах алдаа гарч буй эсэхийг хянаж байхийн тулд SNMP протокол байдаг.

Transmission control protocol (TCP): Хэрэглэгч хооронд виртуал холболт үүсгэж хооронд нь бодит мэдээллийг дамжуулахад чиглэсэн протокол юм.

User datagram protocol (UDP): Хөнгөн жижиг өгөгдлийг хурдан, найдваргүйгээр илгээхэд зориулагдсан протокол.

Internet protocol (IP): Интернэтэд холбогдож байгаа вэб сайт, хувь хүн аль ч бай Real IP буюу дахин давтагдахгүй өөрийн хаягтай байх шаардлагатай байдаг бөгөөд үүнийг IP протокол гэнэ.

Address resolution protocol (ARP): Энэ протоколыг зөвхөн IP хаяг нь мэдэгдэж байгаа үед физик хаягыг нь олохын тулд хэрэглэдэг.

Internet control message protocol (ICMP): Үүнийг echo гэж нэрлэдэг.  Бид нар бол ping шиднэ ч гэж ярьдаг. ICMP ын туслалцаатайгаар цаан байгаа төхөөрөмж амьд байна уу үгүй юу? гэдгийг шалгадаг.

Ethernet: Кабелиар өгөгдлийг дамжуулж бусдад хүргэхэд хамгийн өргөн ашиглагддаг зүйл бол ethernet юм.

Frame relay: Мөн өгөгдлийг боловсруулж дамжуулахад хэрэглэгддэг бөгөөд WAN технологид хамаарагддаг ба LAN сүлжээнүүдийг хооронд нь холбогдоход зориулагдсан хамгийн хямд төсөр технологуудын нэг билээ.

Protocol Data Unit (PDU) ба Encapsulation

Аппликэшн өгөгдлийг кабелиар зөөвөрлөхийн тулд түвшин бүр өөрийн мэдээллийг өгөгдөлж оруулж амжилттай нэвтрүүлэх хүчин зүйлийг бүрдүүлдэг. Үүнийг нь encapsulation гэж нэрлэдэг ба доорхи зурагт аль түвшин аль PDU -д хамаарагдах вэ гэдгийг харууллаа:

Ямар ч харилцаа холбооны процесс эхний цэгээс эцсийн цэг хүртэлээ дараахь байдлаар явагддаг:

  1. Аппликэшн түвшинд өгөгдлийг боловсруулалт хийгдэнэ.
  2. Төгсгөлийн төхөөрөмжрүү өгөгдлийг сегментэлж, encapsulation хийж дамжуулах процесс ачааллан
  3. Өгөгдлийг кабелиар дамжуулахад бэлэн болгож хөрвүүлэлт хийгдэнэ
  4. Интернэтээр өгөгдөл дамжуулалт хийгдэх бөгөөд кабель болон янз бүрийн төхөөрөмж уншихад тохиромжтой болгоно.
  5. Төгсгөлийн төхөөрөмж дээр өгөгдлийг хүлээн авах процесс явагдана
  6. Decapsulation хийгдэх буюу сегмент хийгдсэн өгөгдлүүдийг дахин нийлүүлэх процесс явагдана
  7. Өгөгдлийг аппликэшн хэлбэрт шилжүүлж хүлээн авч буй хүнд танигдах байдлаар өгөгдөл очно. Энэ нь Анхны өгөгдөл ямар байсан тэр өгөгдөл маань бидэнд эх хувиараа ирж байна гэсэн үг.

Quality of Service (QOS)

QoS тухайн өгөгдөл видео, дуу, текст зэргээс хамааран зэрэглэл тогтооход оршдог. Жишээ нь видео-г QoS ашиглан өндөр зэрэглэлтэй болгох юм бол сүлжээгээр дамжин ирэх өгөгдлүүдээс зөвхөн видео л илүү давуу эрхтэйгээр нэвтрэх эрхийг өгдөг. QoS гэдэг нь үйлчилгээний чанар гэсэн үг юм.

Дуу дүрсийг сүлжээгээр дамжуулах

Сүлжээгээр дуу, дүрсийг дамжуулна гэдэг маань вэб камер, микрофон ашиглан бусадтай харилцаж буй хүний өгөгдлийг интернэтийн сүлжээ ашиглан явуулахыг хэлж байгаа билээ. Одоогоор хамгийн өргөн ашиглагдаж байгаа технологи бол VoIP бөгөөд үүнийг ашиглан дэлхийн өнцөг булан бүрээс интернэт ашиглан хоорондоо саадгүй харилцах боломжтой болж байгаа шүү дээ.

Доорхи зурагт өгөгдлийг хэрхэн хувиргаж хэрэглэгчид хүргэж байгааг харууллаа:

VoIP 

Low delay: Voip нь маш бага шугамын хоцролттой байдаг ба шугамын хоцролт нь 0,2 сек байна.

Low jitter: Jitter гэдэг нь хэлзэлзлийн хоцролт юм. хэлбэлзлийн хоцролт VoIP бас багатай байдаг юм байна.

Дууны өгөгдөл нь ердийн өгөгдөлтэй харьцуулбал бодит хугацааны тасралтгүй их хэмжээний урсгал үүсгэж байдгаараа онцлогтой. Энэ тохиолдолд ярианы багцууд интернэтээр дамжихдаа зарим нь хоцорч ирэх ба хүлээгдэл заасан хугацаанаас их болоход тэр багцыг орхих болдог. Үүнээс болж ярианы саатал буюу цуурай гажуудал үүсдэг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: