CCNA Шалгалтаас 31 хоногийн өмнө


1-р БҮлэг

Хоног: 31

Сүлжээний төхөөрөмжүүд, дагалдах эд ангиуд ба бүдүүвч зураг

Төхөөрөмжүүд

Хааб ба Свич нь төгсгөлийн төхөөрөмжтэй шууд холбогдохоор бүтээгдсэн байдаг. Дараахь зүйл нь бидэнд хэзээ Свич хэрэглэх хэзээ хааб хэрэглэхийг харуулах болно:

– Хааб нь жижиг сүлжээнд л ашиглагдах бөгөөд bandwidth хэрэглээний хязгаарлагдмал байдлаасаа болоод одоогийн сүлжээнүүд бүгд switch хэрэглэх болсон билээ. Гол нь хаабд Vlan гэдэг ойлголт байдаггүй бөгөөд үүнээс шалтгаалан Ring Үүсгэх боломж өндөр байдаг.

– Свич нь дотоод сүлжээнд ашиглагдахдаа хаабаас илүү бөгөөд өгөгдлүүдийг жижиг хэсгүүд болгон хувааж болдог ба нууцлал хамгааллын тохиргоонууд хийгддэгээрээ мөн ялгаатай байдаг.

Свичүүд

Свичийг сонгохдоо дараах зүйлсийг харж байж өөрийн сүлжээнд тохируулан авч хэрэглэвэл илүү тохиромжтой:

Үнэ:

Свичний үнэ нь үйлдвэрлэсэн үйлдвэр, портын тоо, нууцлал хамгааллын технологи, хурд, MAC хаягийн багтаамж зэргээс хамааран хоорондоо харилцан адилгүй байдаг. Энэ байдлаасаа хамааран свичний үнэ тогтдог.

Interface-н онцлог шинж:

Свичийг сонгохдоо одоогийн байдлыг биш харин нилээд алсыг харж худалдан авахгүй бол дараа нь нөгөө төхөөрөмжөө бүр солиод шинийг авахаас өөр аргагүйд хүрнэ. Үүнээс сэргийлэхийн тулд урьдчилан тооцоо гаргаж UTP, Fiber кабелийн оролт хэд байхав? Мөн модулиуд хэрэгтэй эсэх гэдэг дээр бас бодож үзэх шаардлагатай.

Hierarchical сүлжээний түвшин:

Access түвшний свичүүд Aggregation, Core түвшний свичүүдээс ялгаатай байдаг юм шүү. Яагаад гэвэл Access түвшний свичүүдийг нийлүүлж интернетийн сүлжээрүү гаргах түвшин нь Distribution, Core түвшин байдаг учраас тийм хүчтэй свичүүд тавих шаардлагагүй. Бараг хэрэглэх хэрэглэгчийнхээ тоог хамааруулж порт хэд байх вэ гэдгийг шийдэхэд л болно.

Access түвшний свичүүд:

Access түвшний свичүүд нь төгсгөлийн төхөөрөмжүүдтэй холбогддог. Энд төгсгөлийн түвшиний төхөөрөмж гэж юу яриад байна вэ гэвэл төгсгөлийн түвшний төхөөрөмж гэдэг нь Компьютер, Утас зэрэг хэрэглэгчийн төхөөрөмжүүдийг хэлж байгаа юм шүү. Access түвшний свичүүд дараахь шинжүүдийг өөртөө агуулсан байдаг:

– Port security

– Vlans

– Fast ethernet / Gigabit ethernet

– Power over Ethernet (PoE)

– Link aggregation

– Quality of Service (QoS)

Distribution түвшний свичүүд:

Distribution түвшин нь доороос буюу Access түвшиний свичүүдээс ирсэн мэдээллүүдийг ангилж ялгаж, ACL бичээсийг хянаж шалгаж, Хурдыг хязгаарлаж ер нь хамаг л ажлыг гүйцэтгэдэг хэсэг дээ. Энэ түвшний свичүүд их хүчтэй байхгүй бол горьгүй шүү. Distribution түвшнийй свичүүдийг ажилд авахдаа дараахь байдлыг хангасан байвал илүү боломжийн:

– Layer 3 support

– Very high forwarding rate

– Gigabit ethernet/10 Gigabit ethernet

– Redundant components

– Link aggregation

– Quality of Service (Qos)

Cisco -оос гаргаж байгаа Catalyst 4500, Catalyst 4900, Catalyst 6500 зэрэг бүтээгдэхүүнүүд таны шаардлагад нийцэх болно. Гэхдээ ер нь жижиг газрууд бол cisco -ын свичүүдийг авах гэж яарах хэрэггүй шүү. Цаадуул чинь чамгүй үнэ нэхдэг газар. Харин урд хөрш маань бол боломжийн үнээр нийлүүлдэг газрууд нилээд байдаг юм. Свич бол свич рүтэр л биш бол свичийн хувьд тийм том ялгаа гарахгүй л байх. Planet, Zte, Huawee, DCN гээд зөндөө газар байдаг юм билээ.

Core түвшиний свичүүд:

Core түвшинд бол Distribution түвшиний свичүүдээс ирсэн өгөгдлүүдийг интернэт рүү гаргах гарц болон ажилладаг. Ихэвчлэн 1 ширхэг свич Core түвшинд ашигладаг бөгөөд ашиглаж буй свич маань ямарч боловсруулалт хийлгүй зөвхөн зөөвөрлөлтийн үйлдэл хийх үүрэгтэй байдаг. Core түвшинд болж өгвөл ACL, Bandwidth control гэх мэт Cpu, Ram ачааллуулах тохиргоонууд хийхгүй байхыг зөвлөе. Доор үзүүлсэн шинжийг агуулсан свичүүд Core түвшинд ихэвчлэн хэрэглэгддэг:

– Layer3 suppport

– Very hight forwarding rate

– Gigabit ethernet/10 Gigabit ethernet

– Redundant components

– Quality of Service (QoS)

Catalyst 6500 switch бол энэ бүгдэд яг тохирсон бүтээгдэхүүн гэнэ дээ. Харахад их нүсэр свич харагдаж байсан. Манай Монголд нилээд хэд бий.

Рүтэрүүд:

Рүтэр нь LAN, WAN, WLAN зэрэгийг хооронд нь холбох зориулалттай үндсэн төхөөрөмж юм. Дараахь байдлаар рүтэрээ сонгож авбал зохилтой:

– Өргөтгөх боломж: Өөрчлөлт хийхээр болсон үед модулиудыг хольж солих нэмэх, хасах боломжтой байх

– Кабель: UTP, Fiber зэрэг янз бүрийн сүлжээний оролтуудыг дэмждэг байх ба гол нь өөрийн ашиглагдах оролтууд рүтэр дээр байх. Хэрэгсэл гэдгийг RJ-45, Optic jumper зэрэгийг хэлж байгаа шүү.

– Үйлдлийн системийн шинжүүд: Cisco-д IOS гэсэн ойлголт нь. Бидний ашигладаг Windows, Linux гэсэн үг. IOS гэдэг нь Interconnect Operating System гэсэн үг юм. CISCO -ын төхөөрөмжүүдэд гял цал болсон вэб интерфэйс байхгүй бөгөөд зөвхөн терминал ашиглан хар дээр цагаанаар бүх тохиргоогоо хийдэг. IOS нь ямар сүлжээнд ашиглагдахаасаа хамаараад их олон төрөл байна. Жишээ нь Voip, QoS, Routing зэрэгийн алинд ашиглахаасаа хамаараад IOS сонгох шаардлагатай болж ирдэг. Cisco.com дээрээс IOS уудыг хуулж авах боломжтой боловч CIsco -ынхон IOS зарах юмаа. Torrent зэрэг янз бүрийн сайтаас IOS олддог боловч дотроо янз бүрийн вирус агуулж байж магадгүй учраас болгоомжтой л байсан нь дээр шүү.

Кабель /Media/

Мессежүүд енкодинг хийгдээд кабелиар дамжда. Энкодинг гэдэг нь тухайн өгөгдлийг цахилгаан гэрлэн, цахилгаан соронзон энерги зэрэг хэлбэрт шилжүүлж кабелиар зөөвөрлөдөг. Төхөөрөмжүүд хоорондоо хоёртын хэлээр буюу бараг морз маягаар хоорондоо харьцдаг юм. Жишээ нь гэрэл хоёр удаа хурдан анивчлаа гэхэд тэр нь “А” үсэг болж тайлагддаг ч юмуу тийм байдлаар шилэн кабель, зэс кабель зэргээр дамждаг шүү.

Энэ зураг дээр ямар цахилгаан гэрэл ашигладагыг харууллаа.

Кабелийг сонгохдоо дараахь байдлаар сонговол зохилтой:

Кабелийн урт: Кабелийг өрөөн дотор ашиглах гэж байна уу? Эсвэл байшингаас байшин хооронд ашиглах гэж байна уу? Кабель ч дотроо их олон төрөл байдаг шүү. UTP, STP, Coaxial, Fiber гээд янзан бүр байгаа. Гэр дотроо бол UTP ашиглавал зүгээр байдаг. Учир нь UTP гэдэг нь Unshielded Twisted Pair гэсэн үг. Харин STP гэдэг Shielded Twisted Pair гэсэн үг. Яагаад гэдгийг ойлгосон гэж бодож байна. STP -г бол байшингаас байшингийн хооронд ихэвчлэн ашигладаг. Гэхдээ STP кабелийг 100 метрээс илүү татвал сүлжээнд тасалдал үүсч онцгүй зүйл болдог юм. Тэгэхээр 100 метрээс илүү бол шилэн кабель ашигласан нь дээр гэж хэлье.

Үнэ: Мэдээж гэр дотроо шилэн кабель татвал их өртөгтэйн мэдээж. Тийм учраас хэрэглэх кабелиа зөв тооцож аль болох хослуулан хэрэглэх хэрэгтэй.

Давтамжийн урт /Bandwidth/: Энийг ерөнхийдөө багтаамж буюу kB, mb, gb дамжуулах чадварыг хэлээд байна. Кабелийг сонгохдоо бас дамжуулах өгөгдлийнхөө хэмжээг тооцох хэрэгтэй. Ойрийн зайд бол UTP ашиглаад 10gb хүртэл мэдээллийг зөөчихөж болно. Харин холын зайд бол хэцүү шүү. Шилэн кабель л ашигласан нь дээр.

Суурилуулахад эвтэйхэн байх: Энэ бол чадвараас шууд хамаарна.

EMI/RMI өртөмтгий байдал: Дотоод нөхцөл байдал сигналд чинь нөлөөлөхгүй биз?

LAN Кабелийн стандарт:

Lan сүлжээнд төхөөрөмжүүдийг холбохдоо ихэвчлэн UTP кабель ашигладаг бөгөөд кабелийг хавчих 2 төрлийн стандарт байдаг.

Straight-trough холболтыг дараахь холболтуудад ашиглана:

Crossover холболтыг дараахь холболтуудад ашиглана:

LANs ба WANs

LAN /Дотоод сүлжээ/ хязгаарлагдмал орон зайд ашиглагддаг бөгөөд олон зуун оффисуудыг холбох боломжтой байдаг ч гэсэн газарзүйн байршлын хувьд тун хязгаарлагдмал орон зайг ашигладаг. LAN-д дараахь зүйл хамаарна:

WAN /өргөн хүрээний сүлжээнд/ нь газарзүйн хувьд хоорондоо алслагдсан LAN сүлжээнүүдийг холбох зорилготой байдаг. Үүнийг internetwork гэх бөгөөд бидний мэдэх Интернэт гэгч билээ. Зарим нэгэн хүчин зүйлээс хамааран WAN -н 4 төрөлөөр илэрхийлэгдэнэ:

Teleworkers буюу оффист суулгүйгээр гэрээсээ ажлаа явуулдаг хүмүүс олширсоны улмаас Remote буюу аль ч газраас нэг байгууллагын хүмүүс дотоод сүлжээгээр хоорондоо аюулгүй мэдээлэл солилцоход зориулж дараахь технологиудыг ашигладаг:

Дараахь бүрдүүлэгч хэсгүүдээр Teleworkers -ын холболтыг хийдэг юм:

Гэрийн буюу оффисын: Компьютер, Броадбанд холболт /Кабель, DSL/ мөн VPN рүтэр, VPN клиент программ шаардлагатай байдаг.

Компанийн: VPN дэмждэг рүтэр, VPN хүлээн авах боломжтой, олон нууцлал хамгааллын боломжуудтай мөн түүнчлэн төвөөс VPN холболтуудыг удирдан зохион байгуулах чадвартай уян хатан, бүхнийг хооронд зохицуулж VPN холболтыг үүсгэх боломж бүхий төхөөрөмж зэрэг багтдаг.

Сүлжээний төхөөрөмжийг таних тэмдэг дараахь байдлаар илэрхийлэгддэг:

Физик ба Логик топологи

Топологуудыг сүлжээнээсээ хамаарч янз бүрээр зохиох нь бий. Гэхдээ бас топологийг сонгон авахдаа халаасаа тэмтэрч үзээрэй гэж зөвлөе хэхэ. Гадаадын орнуудад Access түвшинд одон тополог харин Distribution, Core түвшинд Mesh топологийг өргөн ашигладаг. Гэхдээ бүр Модон тополог буюу шууд доош нь холбоод явах хамгийн хялбар тополог бас байнаа. Хоорондоо RING үүсгэн холбогддог топологиуд бүгд STP протоколийг ашиглан хийгддэг болохыг бид дараа үзэх болно.

Hierarchical сүлжээний загварууд

Дараахь зургаар Access, Distribution, Core түвшинийг хэрхэн ангиллаж байгааг харуулахыг зорьлоо:

Enterprise архитектур

Сүлжээг төлөвлөхдөө том жижиг, их багаас нь хамаарч янз бүрээр төлөвлөдөг ба тухайн сүлжээн яг ямар төрлийн үйлчилгээ явуулахаас мөн хамаарч хэрэглэх төхөөрөмж хэрэгслүүд олон төрөл байдаг.

Жишээ нь:

– Enterprise Campus Architecture: Олон барилгуудад байрлах их хэмжээний LAN сүлжээг хооронд нь холбоход хэрэглэвэл зохилтой

– Enterprise Edge Architecture: Үйлчилгээ үзүүлэгч байгуллаг нь дуу, Дүрс ба өгөгдлөөр хоорондоо холбогдоход зориулж уг архитектурыг ашигладаг

– Enterprise branch Architecture: Хэд хэдэн remote байршилаас аппликэшн ба үйлчилгээг хүргэж өргөтгөх зорилгоор ашигладаг

– Enterprise Datacenter Architecture: Олон хэрэглэгчтэй ихэнхи газар Datacenter тэй байх бөгөөд Datacenter нь өөр дээрээ Distribution, COre түвшин, Серверүүд зэрэг сүлжээг базаж байгаа хэсгийг нэрлэнэ

– Enterprise Teleworker Architecture: Гэрээсээ ажлаа хийдэг хүмүүсийг хэлэх буюу “Road warriors” нарыг  компанитай нь холбохыг нэрлэнэ

31 дэхь өдрийн хичээл маань энд хүрээд өндөрлөж байна. Уг нь чухал хэсгүүдэд цухас дурдья гэж бодсон боловч ном маань өөрөө товчхон юмаа. Бараг бүгдийн шахуу оруулчихлаа.

3 Responses to CCNA Шалгалтаас 31 хоногийн өмнө

  1. visitor says:

    shan niitlel bno

    Like

  2. Nice says:

    Taalagdaj bn

    Like

  3. Сайн нийтлэл болжээ

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: