Өглөөний хүн /Сайшо Хироши/


ugluunii hunХүн гэдэг янз бүрийн юм судалж явна шүү. Сайто Хироши хэмээх энэ хүн бараг энэ амьдралынхаа турш өглөө эрт босохын сайн сайхныг бусдад магтаж зөвлөж яваа хүн гэнэ.

Энэ номыг уншсанаар аливаа юм гэдэг чинь өглөө эрт босохуу орой босохуу гэдгээс ихээхэн хамаардаг юм гэдгийг жишээгээр харуулсан сайхан бүтээл болж. Энэ номон дээр зөвлөсөн өглөөний 1 цаг нь өдрийн 3 цагтай тэнцдэг юм шүү гэдэг үгтэй би их санал нийлдэг.

Их хотын шөнийн амьдрал, шоу цэнгээн ба амьдралын хурдтай хэмнэлд бид стресст орж уур уцаартай, ажил үйлс бүтэхгүй болох янз бүрийн л зүйл тохиолддог. Угаас хүн гэдэг чинь хэдэн мянган жилийн турш өглөө нар мандвал босон гарч ан гөрөө хийж, гадуур дотуур хэрэн тэнүүчилж, орой нар жаргамагч гэртээ ирээд унтаж амардаг байдалтай бие физиологи дасан зохицсон байдаг бололтой. Энэ амьдралын хэмнэлийг эвдсэнээр л хүнийг элдэв өвчин ороож, ядарч туйлдах, уур уцаартай болох зэрэг сөрөг хүчин зүйлүүд буй болоод байгаа талаар номонд бичсэн байна. Залуу хүн бүрийн заавал уншиж үзвэл тустай номуудын нэг гэдэгтэй уншиж үзсэн хэн бүхэн санал нийлэх бизээ.

Бас зөвлөж буй зөвлөмжийг нь хавсаргая гэж бодлоо: 1. Өглөөг оройтож эхэлдэг, өглөөг таагүй сэтгэлээр сулбагар дорой эхэлдэг хүний хувьд тэр өдөр зөнд нь хаясан өдөр болдог.

2. Өглөөг үр дүнтэй ашиглавал бүх ажилд тайван тухтай хандах боломжтой, тайван чөлөөтэй байж чадвал үйл хэрэг жам ёсоороо гүйцэлдэх болно.

3. Нэг өдрийн зав чөлөө нь эрүүл өглөөнөөс эхтэй. Дутуу сэрж санд мэнд эхэлдэг хүмүүсийн өдөр ба үүрийн гэгээтэй хамт шинэ өдрийг эхлэхдээ ажлаа төлөвлөн, өглөөний цайгаа тухтай ууж, хүн цөөтэй автобусанд суух юмуу, сэлүүхэн замаар давхин баяр хөөртэйгээр ажилдаа явдаг хүмүүсийн өдөр нь газар тэнгэр шиг ялгаатай.

4. Өглөөний цагаар аливаа юманд нухацтай буурь суурьтай ханддаг бол орой болон шөнийн цагаар сэтгэлийн хөдлөл бүхий хандлага илүү хүчтэй байдаг.

5. Зөвхөн “өглөө”г гээсний үр дүнд “бүх зүйлээ” алдсан байдаг.

6. Нар мандахад сэрж, нар жаргахад унтаж байдаг нь хэдэн мянган жилийн өмнөх байгаль эхийн заяасан дадал зуршил. Иймээс шөнө болоход амраагч үүрэг бүхий систем идэхвтэй ажилласнаар нойр хүрч, өглөө болоход үйл ажиллагааны үүргийг хариуцдаг идэвхжүүлэгч мэдрэлийн систем эрчимжиж, хүн хөдлөхийг хүсдэг.

7. Тайвшруулагч мэдрэлийн систем одоо унтаж амар гэж байхад миний хүсэл сэрүүн байх гэж оролддог. Ингэх нь горимын дагуу явж буй цагийн зүүг барьж аван зогсоох гэж оролдож байгаатай адил. Харин тэр цаг эвдрэлгүй тэсч чадах боловуу? Хүний бие ч үүнтэй адил.

8. Өлсөх үедээ хоол иддэг хирнээ нойрыг ялан дийлэх ёстой мэтээр бодох хэрэггүй.

9. Шөнийн амьдралд хэт автан орсон хүний нойр хүрдэггүй гэдэг. Гэвч тодорхой хугацаанд хичээнгүйлэн зүтгэвэл үр дүн нь аяндаа гарна. Үгүй бол ингэж дэмий хэвтэхийн оронд гэж бодсоор урьдын брууу дадалруу орчих гээд байдаг.

10. Унтаж амрах хамгийн тохиромжтой цаг бол 23 – 05 цагийн хооронд юм. Өглөөний 5 цагт судасны цохилт хамгийн их түргэсдэг тул энэ үед унтах нь тохиромжгүй юм. Өөрөөр хэлбэл гүн унтаж амарч чаддаггүй байна. Энэ цагуудад унтаж, сэрж хэвшвэл өдөр бүр 4 цагийг хожиж байна гэсэн үг.

11. Нойрноос сэрээд цаг гарны дараа буюу өглөөний 6 – 8н хооронд анхаарал төвлөрөлт, шийдвэр гаргах чадвар өдрийнхөөс 3 дахин их байдаг.

12. Өглөөний хоол заавал идэх сурах хэрэгтэй. Өглөөний хоол идэх дуршлыг хөдөлгөх гол арга бол оройн 9 цагаас хойш юм идэхгүй байх явдал юм.

13. Амжилтанд хүрсэн бүх хүн өглөө сэрүүн байдаг байсан.

14. Өглөөний нэг цаг өдрийн гурван цагтай тэнцэнэ. Тиймээс хүн бүрт 24 цаг ноогдох боловч өглөөний цагийг сайтар ашиглаж чадвал 30 цагаас ч үнэ цэнэтэй байж болно.

15. Шөнийн цагаар асуудалд гутранги бөгөөд сэтгэлийн халилтай ханддаг тул эргэлзээтэй аливаа асуудлаа өглөө шийд. Харин уран сэтгэмж шаардах ажлыг орой хийж байвал тохиромжтой.

16. Шөнө хичнээн хөгжилтэй ч өглөөтэй бүү соль.

17. Өглөөний хүн болхооор шийдсэн бол хавар зунаас эхэл. Хамгийн тохиромжтой цаг.

18. Эрт босохын тулд уншлага тарни ашигла. Уншлага тарни үр дүнтэй гэдгийг ШУ хүртэл нотолсон юм. Өглөө 5 цагт босохоор шийдлээ гэхэд унтахаас өмнө эгцлэн суугаад уншлага тарнийг 10 удлаа хэлээд үз. “Би маргааш 5 цагт босно.”

19. Өөрчлөлтөө оройноос эхэл. Эртхэн унтаж амар.

20. Унтах цагаа тэгж тоогоор сонго. 5,7 цаг амрахаас 6, 8 цаг унтах нь илүү ашигтай гэж эрдэмтэд үзсэн байдаг. энэ нь нойрны давтамжтай холбоотой байдаг.

21. Судалгаагаар үзэхэд бага унтдаг хүн гүн нойрсож сайн амарч чаддаг бол их унтдаг хүн үе үе сэрэх болон бөх нойронд автахдаа муу байдаг байна.

22. Унтахын өмнөх зуршил бий болгох нь хүссэн цагтаа унтах боломжийг олгоно. Яг л бүүвэйн дуу шиг. Жишээ нь ном уншиж болно. Энэ үед мэдлэг дээшлүүлэх номыг сонговол зохилтой бгөөд уран зохиолын ном нь эсрэгээр цаг өнгөрч буйг ч мэдэлгүй гүнд нь орох гээд байдаг талтай. Ингээд ном хэсэг уншаад дуусмагц шууд унтаад байвал удалгүй тийм төрлийн номоо уншаад дуусахад нойр хүрдэг болно.

23. Өглөөс сайн босдогггүй шалтгаан нь зорилго болгосон цагтаа анхнаас нь яс баримтлахаар хичээх юм. Шунан байж шантралгүйгээр өглөө босох цагаа 30 30 минутаар сунга.

24. Оройтож унтлаа ч тогтсон цагтаа бос.

25. Сэрүүлэгтэй цаг нь хүмүүсийг цочроож анхааруулах зорилготой бүтээгдсэн тул өглөө сэрэхэд тохиромжгүй байдаг. Тиймээс сэрүүлгээр сэрэх аргыг сонгохгүй байх нь дээр.

26. Сэрэнгүүтээ босч бай.

27. Өдрийн 30 минутын нойр хамгийн сайн тэжээл. Гүн нойр авахаас урьтаж 30 минутын дотор босох нь зүйтэй, үгүй бол нэг хэсэгтээ алмайрч, ажил төрлийн бүтээмж тань буурах болно.

28. Өглөөний хүн болохоор зорьж байвал дараах зүйлийг дага.
Өглөөний цайгаа завал уух.
Өдөр бүр тогтсон цагт хооллох.
Өдөрт дундажаара 1 л ус уух.
Оройн 9 уагаас хойш юу ч идэхгүй байх.

29. Өглөөний нарны илч гэрлийг бүх биеээрээ мэдрэхэд амьдралын эрч хүчийг олж авч буй мэт санагддаг.

30. Өдөрт хагас цагаас нэг цаг аажуу тайван алхаж байгаарай. Гол тайван алхах юм.

31. Өглөөний гэр бүл болох зорилт тавиад үзээрэй. Гэвч энэ бол өглөөний хүн болох 100 өдрийн хамгийн сүүлийн арга хэмжээ тул эхлээд өөрөө өглөөний хүн байхын үр шимийг амсч, бусдыг ч бас уриалаарай.

32. Бүх үнэн эгэл жирийнээс эхлэлтэй. Гэвч түүнийг хэвшүүлж чаддаггүй хүнд гарах үр дүн нь эгэл жирийн бус байдагт л асуудлыг гол оршдог.

One Response to Өглөөний хүн /Сайшо Хироши/

  1. like says:

    Маш сайн ном. Өглөө эрт босохын ашиг тусыг маш тодорхой өгүүлсэн учраас үнэхээр хүнд хүрч чаддаг. Би ч мөн адил уншаад өглөөний хүн болж байсан. 1 жил энэ зарчмаар амьдарсан, өглөө босохын сайхан, ач холбогдлыг мэддэг болохоор дахин өглөөний хүн болохоор хичээж байна. Бүгдэд нь амжилт хүсье. Өглөөний хүн болцгооё.

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

Delgeen.com

Бидний блог

Миний...

Бидний блог

The Weatherman

Бидний блог

Mонголчууд

Бидний блог

Free Writers' Club

Бидний блог

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Амьдрал гэгч...

Бидний блог

%d bloggers like this: