Cisco -ийн сертификатуудын талаар


Бид чинь CCNA шалгалтад бэлдэж байгаа хүмүүс шүү дээ. Cisco сертификат авах гээд байгаа зорилго нь та өөрийгөө Сisco –ийн бүтээгдэхүүнүүдтэй ажиллаж, сүлжээний шийдлүүдийг боловсруулж чадах хангалттай мэдлэг, чадвартай гэдгээ нотлох явдал юм. Cisco сертификат дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд нэр хүндтэй, өндөр цалинтай сүлжээний инженерийн албан тушаалд очихыг хүссэн таныг тодорхойлох гол үзүүлэлт болж чадна. Тэгвэл cisco –ийн сертификатуудын талаар товч мэдээлэлтэй болцгооё:

Cisco –ийн ямар ямар сертификатууд байдаг вэ?

ccnp-to-ccie 1.        CCENT сертификатын талаар:

  • Энэхүү сертификат нь жижиг сүлжээг суурилуулах, тухайн сүлжээнд тохиргоо хийх, хэвийн байдлыг хангах, алдаа гарсан тохиолдолд илрүүлэх, түүнчлэн сүлжээний нууцлал хамгааллын талаарх үндсэн мэдлэг, чадварыг баталгаажуулах сертификат юм.

CCENT шалгалт (640-822 ICND1) -ын агуулга:

  • Сүлжээний үндсэн мэдлэг, WAN технологиуд, нууцлал хамгаалал болон утасгүй сүлжээний талаарх үндсэн ойлголтууд, замчлал, свичингийн талаарх суурь мэдлэг, энгийн сүлжээний тохиргоо г.м

2.       CCNA сертификатын талаар:

  • Энэхүү сертификат нь таныг Network Administrator (Сүлжээний администратор), Network Engineer (Сүлжээний инженер), Network Specialist (Сүлжээний мэргэжилтэн) –ийн ажил үүргүүдийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг чадвартай гэдгийг тань нотолж өгдөг.

CCNA шалгалтын талаар:

  • CCNA нь сүлжээний дэд бүтэц, ялангуяа замчлал, свичингт төвлөрсөн агуулгатай байх ба түүнчлэн утасгүй сүлжээний хандалт, нууцлал хамгаалал, WAN технологийг ашиглан салбар сүлжээнүүдийг холбох гэх мэт агуулгуудыг ч хамарсан байдаг.
  • CCENT шалгалтыг өгөхгүйгээр CCNA шалгалтыг шууд өгөх боломжтой. Учир нь CCNA шалгалтын агуулга нь ССENT –ийн шалгалтын агуулга дээр 2дахь шалгалтын агуулгыг нэмсэн байдаг.                                                                                CCNA= (640-822 ICND1) + (640-816 ICND2).
  • ССNA сертификат нь 3 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд сертификатаа баталгаажуулахын тулд хамаарах түвшний шалгалтуудаас аль нэгийг өгөх (CCDA, CCNA Security, CCNA Voice, CCNA Wireless), эсвэл дараагийн шатны шалгалтуудыг (CCNP, CCIE) өгөх шаардлагатай.

cisco-cert11

  • Монголд миний мэдэхээр ШУТИС – МХТС, ШУТИС – КТМС, МУИС – МТС гэсэн сургуулиуд CCNA шалгалтад бэлдэх сургалтуудыг явуулдаг. CCNA нь дотроо 4 Exploration –тэй байх ба сургалтын төлбөр нь дунджаар 1 exploration нь 100$ байдаг. Оюутнууд болон тухайн сургуулийг төгсөгчдөд хөнгөлттэй гэх мэт боломжууд бий.
  • Хэрэв сүлжээний мэргэжилтэй, сүлжээний талаарх мэдлэгтэй, ажлын туршлагатай бол өөрөө шалгалтандаа бэлдээд шууд үндсэн сертификат авах шалгалтаа өгөх боломжтой.
  • ССNA сертификат авах үндсэн шалгалтыг өгөхөд 250$, бүртгэлийн хураамж болох 25$ -ийг төлнө.
  • ССNA шалгалтад бэлдэх материал, ном, сурах бичиг, дадлага хийх симуляцийн программууд (Packet tracer, GNS3) –ыг бүгдийг интернэтээс үнэгүй олж авах боломжтой.

3.       CCNP сертификатын талаар:

  • CCNP сертификат нь LAN болон WAN сүлжээг төлөвлөх, суурилуулах, хэвийн ажиллагааг хангах, алдаа илрүүлэх чадварыг баталгаажуулахаас гадна, илүү дээд түвшний нууцлал хамгаалал, дуу, утасгүй сүлжээ дүрсний шийдлүүд дээр мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахад шаардагдах мэдлэг, чадварыг нотлон харуулна.
  • CCNP сертификатыг авахын тулд CCNA юмуу, CCENT –ийн аль нэгнийх нь хүчинтэй сертификаттай байх шаардлагатай.
  • 642-902 ROUTE, 642-813 SWITCH, 642-832-TSHOOT энэ 3 шалгалтыг өгнө. Энэхүү шалгалтын кодоор интернэтээс бэлдэх материалаа татаад аваарай.

4.       CCIE сертификатын талаар:

  • CCIE сертификат нь салбартаа хамгийн нэр хүндтэй networking сертификат хэмээн дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгддөг. Хүчинтэй Cisco CCIE сертификатыг атгаж буй сүлжээний инженерүүд нь сүлжээний инженерчлэлийн expert (мэргэшсэн) чадвар, Cisco бүтээгдэхүүн, түүний шийдлүүдийг бүрэн төгс боловсруулах чадвартай гэдгээрээ хаана ч үнэлэгддэг. 1993 онд CCIE сертификатыг Cisco –оос танилцуулсан бөгөөд одоогийн байдлаар Сisco сертификаттай инженерүүдийн 3% -аас бага, дэлхий даяарх нийт сүлжээний мэргэжилтэнгүүдийн 1% -аас бага, ийм цөөн тооны CCIE сертикиттай инженерүүд байгаа юм байна. Эндээс харахад CCIE шалгалтын агуулга хэр хэцүү, түүнд хүрэхийн тулд хэр их хичээл зүтгэл шаардлагатайг харуулж байна.

За ингээд Cisco сертификатуудын талаар товч мэдээлэлтэй болсон гэдэгт итгэлтэй байна.  Бид үндсэн шалгалт өгөхөөр бэлдэж байгаа, танд асуух зүйл байвал доор коммент үлдээгээрэй, мэдэх, чадах хүмүүс нь танд хариу өгөх болно. Хэрэв шалгалт өгч байсан хүмүүс байвал бидэнтэй санал бодол, туршлагаасаа хуваалцаарай.

About these ads

3 Responses to Cisco -ийн сертификатуудын талаар

  1. darchrow says:

    энэ талын ямарч мэдлэггүй хүн, шалгалтанд бэлдэх курсэнд сууж болно гэсэн үг үү ?

  2. suvdaa says:

    Сайн бна уу. ШУТИС-МХТС төгсөгчиддөө ямар хөнгөлөлттэй бдаг юм болоо тодорхой болгоод өгөөч

  3. vislaton says:

    МХТС хөнгөлөхгүй байгаа боловуу даа. 400,000 байсан хэвэндээ байгаа байх.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Эмзэгхэн дэлбээ

This WordPress.com site is the bee's knees

PEARL'S SPACE

НОМЫН УТГЫГ АРВАН ТОХОЙ ӨРГӨН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭС ГАНЦ ТОХОЙ ГҮН МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 452 other followers